Дэлхийн хамгийн том 15 амьтан

Өнөөдөр ний нуугүй хэлэхэд бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр одоог хүртэл илрээгүй, нууц хэвээр оршиж байгаа зүйлс маш олон байгаа билээ. Хачин жигтэй, этгээд сонин зүйлсээр дүүрэн дэлхий ертөнц дээр амьдарч байгаагийн хувьд хүн төрөлхтөн олон хачирхалтай зүйлсийн гэрч болсоор байгаа нь нууц биш юм. Тэгвэл бид та бүхэндээ дэлхий дээрх хамгийн том 15 амьтныг танилцуулахаар бэлтгэлээ.

Дэлхийн хамгийн том 15 амьтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шувуу идэгч "Тарантула" аалз

Заримдаа хана, таазан дээр явж байдаг аалзыг харахаар яагаад ч юм таны жихүүдэс хүрдэг л биздээ? Тэгвэл тэр аалзнаас хэд дахин том аалз харвал та яах вэ? Магадгүй цочирдох байх. Энэхүү Тарантула гэх нэртэй аалз нь 175 гр жинтэй бөгөөд Өмнөд Америкт амьдардаг юм байна. Шувуу, харх болон жижиг могойгоор хооллодог гэнэ.

Шувуу идэгч "Тарантула" аалз

2 Хамгийн өндөр нохой "Зеус"

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, тэр бол дэлхий дээрх хамгийн өндөр нохой байсан бөгөөд өндөр нь 111 см юмсанж. Тэр ч үүднээсээ Зеус 2013 онд "Гиннесс"-ийн номонд дэлхийн хамгийн өндөр нохой хэмээн бичигдсэн байна. Түүний эзэд болох Кевин (Kevin) болон Денис Доорлэг (Denise Doorlag) нар нохойгоо худалдаж авах үедээ анх хараад нохой юу, эсвэл морь уу гэж ихэд цочирдсон гэдэг. Гэвч харамсалтай нь Зеус 7 нас хүрээд үхсэн байна.

Хамгийн өндөр нохой "Зеус"

3 Африкийн аварга том дун

Жижиг дун л харж байсан болохоос биш доорх зурган дээрх шиг ийм том хэлбэртэй дун таныг өмнө нь харж байгаагүй гэдэгт мөрийцэхэд ч бэлэн байна. Энэхүү дун нь нийт 20 гаруй см урт бөгөөд одоогийн байдлаар олдсон хамгийн том дун гэдгээрээ алдатай ажээ.

Африкийн аварга том дун

4 Хятадын аварга гүрвэл

Саламандер гэх нэртэй гүрвэл дэлхий дээр амьдардаг тухай та өмнө нь сонсож байсан уу? Түүнийг эрдэмтэд мэлхий болон гүрвэлийн эрлийз гэж үздэг бөгөөд манай урд хөрш болох Хятадад олноороо амьдардаг байна. Тэгвэл саяхан Хятадаас дэлхийн хамгийн том саламандер гүрвэл олдсон бөгөөд түүний хувьд 182 см урт ажээ. Сонирхуулж хэлэхэд уг гүрвэлийн махаар төрөл бүрийн амттай хоол хийдэг бөгөөд эрүүл мэндийн салбарт зарим үед ашиглах тохиолдол ч гардаг байна.

Хятадын аварга гүрвэл

5 Хамгийн том муур "Лудо"

Хүмүүсийн хамгийн ихээр тэжээдэг амьтдын нэг бол яахын аргагүй муур билээ. Гаднах төрх нь хэдийгээр хүйтэн ширүүн харагдах хэдий ч, тэдэн шиг эзэндээ ээлтэй амьтад тун ховор. Тэгвэл бидний өгүүлэх гэж буй түүхийн эзнийг Лудо гэдэг бөгөөд тэрээр 113 см урт, 11 кг жинтэй муур юмсанж. Лудо 17 сартай бөгөөд Келси, Мэтью Гилл (Kelsey, Mathew Gill) гэх эздийнхээ хамтаар Их Британийн Уэст Йоркшир (West Yorkshire) гэх газар амьдардаг ажээ.

Хамгийн том муур "Лудо"

6 Хамгийн том мэлхий

Түүнийг анх олоод эрдэмтэд маш ихээр цочирдсон бөгөөд ийм том мэлхий үнэхээр байдаг аа гэж уулга алдацгаасан гэнэ. Африк тивд орших Камерун улсаас уг мэлхийг олж байсан бөгөөд хамгийн том мэлхий болох нь тогтоогдсон байна.

Хамгийн том мэлхий

7 Хамгийн том морь "Том Жэйк"

Эртнээс хүмүүсийн уналагандаа ашигласаар өнөөдрийг хүрсэн морь шиг хийморьлог сайхан амьтан ховор гэдэгтэй маргах хүн тун цөөхөн биз ээ. Тэгвэл дэлхий дээрх хамгийн том морьтой танилцахад та бэлэн үү? Түүнийг том Жэйк гэж нэрлэдэг бөгөөд ойролцоогоор 210.2 см өндрөөс гадна 357 кг жинтэй гэнэ. Түүний эзэн Жерри Гилберт (Jerry Gilbert) цагийн сайханд энэхүү аварга том морийг Уисконсин (Wisconsin)-д байрлах фэрмерээс худалдаж авч байжээ.

Хамгийн том морь "Том Жэйк"

8 Арслан, барын эрлийз "Геркулес"

Энэхүү арслан, барын эрлийз сүрлэг амьтан нь 418 кг жинтэй бөгөөд ойролцоогоор 332 см урт ажээ. Түүний хувьд ухаалаг амьтдын тоонд багтахаас гадна бар, арсланг бодвол харьцангуй уян зөөлөн амьтан гэнэ.

Арслан, барын эрлийз "Геркулес"

9 Аварга хавч

19 кг жинтэй, 5.5 м урт уг хавч нь Япон улсад амьдардаг бөгөөд дэлхий дээрх хамгийн том хавч гэдгээрээ алдартай юмсанж. Түүнийг гаднах харагдах байдлаас нь аалзан хавч гэж нэрлэх нь ч бий.

Аварга хавч

10 Хамгийн том туулай "Дариус"

Энд тэнд дэгдэж явдаг өхөөрдөм хөөрхөн туулайг аварга том биетэй байгааг харах нэг л сонин байна шүү. Түүнийг Дариус гэдэг бөгөөд 22 кг жинтэй, 121 см урт аварга том туулай юм. Түүнийг Эннетт Эдвардс (Annette Edwards) гэх 63 настай эмэгтэй тэжээдэг бөгөөд нэг жилийн хоол хүнсэнд нь зориулан 2000 лууван, 700 алим бэлддэг гэнэ.

Хамгийн том туулай "Дариус"

11 Хамгийн өндөр үхэр "Блосом"

"Гиннес"-ийн амжилтын эзэн Блосом үхэртэй танилцацгаая. Тэрээр 680 кг жинтэй, 182 см өндөр бөгөөд эзнийг нь Пэтти Мийдс-Хэнсон (Patty Meads Hanson) гэдэг ажээ. Пэтти анх түүнийг хараад өөрийн мэдэлгүй "Чөтгөр аваг гэж, энэ чинь одоо юу вэ?" гэж хэлж байсан тухайгаа хүмүүст байнга хэлэх дуртай гэнэ. Арга ч үгүй биздээ, учир нь тэр дэлхийн хамгийн өндөр үхрийн эзэн шүү дээ.

Хамгийн өндөр үхэр "Блосом"

12 Хамгийн том далайн муур

Жефф Корвин (Jeff Corwin) болон түүний хэсэг нөхөд Тайландын Мае Клонг (Mae Klong) голд эрэл хайгуул хийж, дэлхийн хамгийн том далайн муурыг олж чадсан байна. Түүний хувьд 426 см уртаас гадна 362 кг жинтэй гэнэ. Энэ талаар дэлхийн алдарт "ABC" телевизийн зүгээс баримтат кино хүртэл хийж байжээ.

Хамгийн том далайн муур

13 Хамгийн урт могой "Медуза"

АНУ-ын Канзас хотын Миссури (Missouri) мужид амьдардаг уг могой нь "Гиннесс"-ийн рекорд амжилтыг эзэмшдэг бөгөөд 2011 онд анх олдож байсан байна. Түүний урт нь 762 см бөгөөд ойролцоогоор 18 кг жинтэй ажээ. Гайхалтай биш гэж үү?

Хамгийн урт могой "Медуза"

14 Хамгийн том матар "Лолонг"

Филиппинд амьдардаг Лолонг гэх нэртэй матар нь дэлхий дээрх цорын ганц хамгийн том матар бөгөөд 2011 оны 9-р сард матар судлалын төвийн судлаачид болон бусад ажилчид гурван 7 хоногийн эрэл хайгуулын эцэст түүнийг олж байжээ. Сонирхуулж хэлэхэд Лолонгийг газар дээр гаргахын тулд ойролцоогоор 100 гаруй хүн хэрэгтэй болсон гэдэг. Нийт 6.17 м уртаас гадна 1 тонн 75 кг жинтэй юм байна.

Хамгийн том матар "Лолонг"

15 Хамгийн том гахай "Том Билл"

1930-аад оны үед эрдэмтдийн олж байсан уг гахай нь өнөөдрийг хүртэлх хугацаанд дэлхийн хамгийн том гахай гэсэн тодотголоо хэн нэгэнд алдаагүй байгаа юм. Түүний хувьд 1 тонн 157 кг жинтэй байсан бөгөөд 152 см өндөр байжээ.

Хамгийн том гахай "Том Билл"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()