Дэлхийн хамгийн тансаг нисэх онгоцууд

Хол зайг туулан гаталж, зорьсон газарт саадгүй хүргэж өгөх тэнгэрийн хүлэг бол нисэх онгоц юм. Олон цагийн турш онгоцонд явахад тав тух алдах, бие тавгүйрхэх зэрэг нь энгийн үзэгдэл юм. Учир нь энгийн нислэгт унтаж амрах, нүүрээ цэвэрлэх, хооллох нь маш хүндрэлтэй байдаг.  Харин өнөөдөр та бүхэндээ үйлчлүүлэгчдээс өндөр таашаалыг хүртсэн, дэлхийн хамгийн тансаг, тав тухтай нисэх онгоцуудыг танилцуулж байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Дэлхийн хамгийн тансаг нисэх онгоцууд

25 "United Airlines"

АНУ-ын "United Airlines" компани нь тав тухтай, тансаг байдлаараа шалгарч, дэлхийн хамгийн тансаг нисэх онгоцын 25-т жагсжээ. Энэ нь маш тухлаг суудалтай бөгөөд сунан ор болохоор бүтээгдсэн аж. Хоолны тухайд хамгийн амттай чанартай хүнсийг зорчигчдод барьдаг төдийгүй тус онгоцонд дутуу зүйл гэж нэгээхэн ч үгүй. 

"United Airlines"

24 "Air China"

БНХАУ-ын агаарын тээврийн компани болох "Air China" нь нэгдүгээр зэрэглэлд зорчиж яваа хүмүүст тусгай тасалгаа бүхий суудлыг санал болгодог байна. Тав тухын тал дээр яриад байх зүйлгүй бөгөөд зорчигчдод "L’Occitane" брэндийн арьс амраах тос, чийгшүүлэгч болон нүдний халхавчийг өгдөг аж.

"Air China"

23 "Asiana Airlines"

"Asiana Airlines" нь Өмнөд Солонгос улсын томоохонд тооцогдох нислэгийн компани билээ. Энэ нь дотроо нэг энгийн, хоёр бизнес, хоёр нэгдүгээр зэрэглэлийн гэх ангилалтай байна. Нэгдүгээр зэрэглэлийн ангилал нь зорчигч бүрийг 32 инчийн зурагт болон мини бар зэргээр хангаж өгдөг бөгөөд унтаж амрахад нь тухтай байлгах үүднээс таазан дээр од сарыг гэрэлтүүлдэг аж. 

"Asiana Airlines"

22 "Garuda Indonesia"

Нисэх онгоцны 5 одыг хүртсэн тус компани нь үнэхээр дээд зэрэглэлийн онгоцоор хүмүүст үйлчилдэг юм. Дээд ангилалд зорчиж яваа хүмүүст түлхүү анхаарал хандуулж, тав тухыг нь хангаж өгдөг бөгөөд 2015 онд "Дэлхийн хамгийн шилдэг нисэх онгоцны багийнхан" гэх шагналыг хүртэж байсан юм. 

"Garuda Indonesia"

21 "Japan Airlines"

Дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлж, зорчигчидод амрах, тухтай нисэх боломжыг нь хангаж өгдөг "Japan Airlines" нь Япон улсын хоёр дахь том нислэгийн компани хэмээгддэг байна. Хоолны цэсний тухайд маш өвөрмөц төдийгүй амт чанар, ашиг дэм сайтай аж. 

"Japan Airlines"

20 "Delta Air Lines"

АНУ-ын бас нэгэн нислэгийн компани тус жагсаалтад багтжээ. "Delta Air Lines" нь өвөрмөц, амтат хоолнуудаараа тун ч алдартай. Хамгийн чадварлаг ахлах тогоочыг ажиллуулж, зорчигчдод амт чанарын дээдийг мэдрүүлдэг юм. Үүнээс гадна онгоцны дотоод орчин, засал чимэглэл, тав тухыг юутай ч зүйрлэшгүй билээ. 

"Delta Air Lines"

19 "Thai Airlines"

Зорчигчдын аюулгүй байдал, тухыг дээд зэргээр хангаж өгсөн бөгөөд нэгдүгээр зэрэглэлд зорчиж яваа хүмүүст онгоц хөөрөхөөс өмнө "Тай" массаж хийж үйлчилхээс гадна үнэтэй оргилуун дарс, амтатнаар дайлдаг аж. 

"Thai Airlines"

18 "Kenya Airways"

"Kenya Airways"-ын нисэх онгоцоор зорчсон хүмүүс тус хүлгийг хамгийн үзэмжтэй, тухлаг, хоол үйлчилгээ сайтай гэхчлэн ам уралдан магтдаг байна. Амтат хоол болон он удаан жил хадгалсан сайн чанарын дарсаар зорчигчдоо дайлж, онц үнэлгээ хүртдэг юм. 

"Kenya Airways"

17 "Air Seychelles"

Сейшелийн арлуудын нэрийн тэмдэг болсон тус онгоц нь өвөрмөц шийдэл, тансаг байдлаараа гайхагдаж байгаа билээ. Зорчих үнийн хувьд өндөр ч гэлээ танд хэзээ ч мэдэрч байгаагүй тав тух, сэтгэл ханамжыг бэлэглэх болно. 

"Air Seychelles"

16 "Air New Zealand"

"Air New Zealand" нислэгийн компани нь агаарын нислэгт хувьсал хийсэн гэхэд хилсдэхгүй. Бизнес болон нэгдүгээр ангилалд багтсан хүмүүст тун ч тухлах сандлыг санал болгодог бөгөөд энэ нь урдхан талдаа хөл амраагчтай юм. Хэрэв та хэвтэж амрхаыг хүсвэл ердөө ганц товчлуур дарах төдийд сандал тань сунан, хөл амраагчтай нийлэн, зөөлөн, хөвсгөр ор болон хувирна. 

"Air New Zealand"

15 "American Airlines"

Амарч, ажиллах бүх нөхцлийг бүрдүүлж өгсөн тус компанийн онгоц нь биед наалдаж, алжаал тайлахуйц суудалтай бөгөөд энэ нь мөн ор болох боломжтой. Ажиллахад зориулж, тансаг ширээг бэлдсэн байх төдийгүй халуун кофе, амттан зэргээр таныг дайлж, аз жаргалыг мэдрүүлэх ажээ. 

"American Airlines"

14 "Oman Air"

Анх үйлдвэрлэгдсэн цагаасаа ганц ч удаа осолдож, эрдэнэт хүмүүний аминд хүрч байгаагүй тус нсилэгийн компани нь дэлхийн хэмжээний маш олон шагнал, номинацийн эзэн юм. Нэгдүгээр зэрэглэлийн зорчигчиддоо массажны сандал, яг л лимузинтэй адил орчинг бүрдүүлж өгсөн байдаг аж. 

"Oman Air"

13 "Swiss International Air Lines"

"Swiss International Air Lines" нь ихэнхи нислэгтээ зорчигч бүрт цэвэр Швейцар шоколад өгдөг гэдгээрээ алдартай. Нэгдүгээр ангилалын зорчигчдыг зөөлөн унтлагын хувцас, гоо сайхан, ариун цэврийн хэрэгслүүд болон үнэтэй дарс, оргилуун дарс зэргээр хангаж өгдөг байна. 

"Swiss International Air Lines"

12 "Qantas Airways"

Тус онгоцны нэгдүгээр ангилалд зорчих нь яг л тусдаа хувийн нисдэг тэргээр зорчиж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Суудал нь маш чанартай арьсаар хийгдсэн бөгөөд таны ойр хавьд хэрэгтэй гэсэн бүгдийг байрлуулсан байх болно. 

"Qantas Airways"

11 "Lufthansa"

Европын хамгийн том нислэгийн компани болох "Lufthansa" нь үйлчилгээ, хангамж болоод тав тух сайтар хэмээн олноос өндөр үнэлгээ авдаг. Нэгдүгээр ангилал дахь зорчигчдыг онгоц хөөрөх болоход байгаа газраас нь "Мерседес Бенз" машинаар авчирдаг бөгөөд 300 гаруй зорчигчид 200 гаруй ажилтан үйлчилдэг байна. 

"Lufthansa"

10 "Hainan Airlines"

Төдийлэн нэр алдартай биш боловч бизнес ангилалаараа ямар ч нисэх онгоцыг урдаа гишгүйлэхгүй. Амттай цайнуудыг зорчигчиддоо санал болгож, тав тухыг эрхэмлэж, хамгийн сайн чанарын материалаар урласан суудлыг тавьсан байдаг юм. Мөн амттай хоолнууд нь тэдний нэрийн тэмдэг бөгөөд алжаал тайлах тусгай үйлчилгээ ч бий. 

"Hainan Airlines"

9 "Virgin Atlantic Airways"

Агаар дээрх амралтын газар хэмээн нэрийдэж ч болох нисэх онгоц юм. Нэгдүгээр ангиллын зорчигчдыг онцгой халамжилж, спад оруулж, иллэг, массаж хийх гэхчлэн байж болох бүхий л аргаар амрааж, арчилна. Хоолны тухайд маш амттай бөгөөд та онгоц хөөрөхөөс өмнө хүссэн хоолоо захиалж болно. 

"Virgin Atlantic Airways"

8 "All Nippon Airways"

Бусад хүмүүс, дуу чимээ зэргээс зорчигчыг тусгаарлах нь "All Nippon Airways" нислэгийн компаний онгоцны нэгдүгээр ангилалын эрхэм үүрэг. Тэд зорчигчиддоо хувийн орон зайг бүрдүүлж, тав тухтай нисэхэд нь гол анхаарлаа хандуулж үйлчилдэг аж. 

"All Nippon Airways"

7 "Korean Air"

Тус нисэх онгоцны суудлын өнгө нь зорчигдчдод тав тух, цэвэр цэмцгэр байдлыг мэдрүүлдэг байна. Мөн та "Тэнгэрийн бар"-нд зочилох боломжтой бөгөөд энд та уйдна гэж лав үгүй. Цэвэр цэмцгэр, тохилог, үйлчилгээ сайтай гэдгээрээ "Korean Air" нь дэлхийн шилдэг нэгдүгээр ангиллалд олон жил нэр дэвшиж яваа билээ. 

"Korean Air"

6 "British Airways"

"British Airways" нь зорчигчдод илүүтэй хээнцэр, тансаг байдлыг санал болгодог. Нэгдүгээр ангилалд зорчиж буй хүмүүс иллэг, массаж хийлгэж, амар амгаланг мэдрэх боломжтой бөгөөд тэдэнд хамгийн сайн чанарын хоол хүнс, дарс зэргээр үйлчилдэг байх юм. 

"British Airways"

5 "Qatar Airways"

Катарын "Qatar Airways" нь 5 одтой бөгөөд нэгдүгээр ангилалын зорчигчдын хувьд хамгийн тухтай, үзэмж, үйлчилгээ сайтай газар нь юм. Тав тухыг ярих нь илүүц бөгөөд ресторан, лоунж нь илүүтэй сонирхол татна. 

"Qatar Airways"

4 "Emirates"

Дубайн "Emirates" нислэгийн компаний онгоцны нэгдүгээр ангилалд зорчигчдын амар тайван, тухтай байдлыг бодолцон хаалт хийж өгсөн байдаг бөгөөд хамгийн тансаг байдлыг эндээс харж болно. Яг л дээд зэрэглэлийн зочид буудалд амарч байгаа мэт мэдрэмжийг авах бөгөөд хэн ч үүнээс буух гэж яардаггүй байна. Мэдээж үүнд тансаг зэрэглэлийн лоунж, тун ч тохилог угаалгын өрөө зэрэг багтахаас гадна зорчигч бүрийн суудлын хажуу талд мини барыг суурилуулж өгсөн байдаг юм. 

"Emirates"

3 "Cathay Pacific"

"Cathay Pacific" тэнгэрийн хүлгийн нэгдүгээр ангилал нь яг л диваажин мэт... Тансаг байдал тав тух зэрэг нь хоршиж юутай ч зүйрлэмгүй болгох бөгөөд үйлчилгээ нь дээд зэрэглэлийнх, үзэмж нь төгс аж. 

"Cathay Pacific"

2 "Singapore Airlines"

Нисэх онгоцонд өнгөрүүлэх хором бүрийг хамгийн гайхалтай дурсамжтай болгох болно. Сандал нь 90х210 см-ийн ор болдог бөгөөд зорчигч бүрт  зориулсан 23 дюймын дэлгэц ч бий. Та нислэгээс өмнө өөрийн идэхийг хүссэн хоолоо захиалахад ахлах тогооч өөрийн гараар бэлтгэж өгөх бөгөөд амт чанарын тал дээр ярих зүйлгүй. 

"Singapore Airlines"

1 "Etihad Airways"

 Арабын нэгдсэн эмират улсын "Etihad Airways" компани нь хамгийн анхны дээд зэрэглэлийн онгоцыг гаргасан юм. Нэгдүгээр зэрэглэл таардаггүй хүмүүст тун ч тохиромжтой бөгөөд энэ нь унтлагын болон зочны өрөөг багтаасан цогц өрөөг зорчигчдод санал болгодог билээ. Люкс өрөө бүр нь дотроо  ариун цэврийн өрөө болон дүүштэй төдийгүй хувийн үйлчлэгтэй байдаг аж. 

"Etihad Airways"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()