Филиппин бүсгүй Австралийн нэгэн гэр бүлд 3 жилийн турш "боолчлогдож" амьдарчээ

Австрали улсын Сидней хотын оршин суугч Шейла (Sheila McAleer) болон Жошуа Макалер (Joshua McAleer) нар 2013 онд нэр нь тодорхойгүй Филиппин эмэгтэйн замын зардлыг төлж, Австралид ажилд авах авах санал тавьсан байна. Дэлхийд тэргүүлэх хөгжингүй орнуудын нэгэнд ажиллаж, их хэмжээгээр цалинжих боломжийг олзуурхсан Ази эмэгтэй тэдний саналыг хүлээн авч, Австрали улсын жуулчны визээр тус оронд очжээ.

Филиппин бүсгүй Австралийн нэгэн гэр бүлд 3 жилийн турш "боолчлогдож" амьдарчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Амьжиргааны  түвшингээ дээшлүүлж, ар гэрээ "өөд нь татах" зорилготой байсан эмэгтэй хууль бус үйлдлийн золиос болж, жинхэнэ хар дарсан зүүд мэт амьдралаар олон жилийг өнгөрөөсөн байна.

Макалерын гэр бүлтэй холбогдож, хууль бусаар хөдөлмөр эрхлэхээр Австралид очсон тэрээр энэ гэр бүлийнхний боол болж хувирчээ. Амралтгүй олон цагаар гэрийн ажил хийх, хосуудын хүүхдүүдийг асарч, хооллож ундлах зэргээр Филлипин эмэгтэй цалин хөлсгүй удаан хугацаагаар ажилласан аж.

Хосууд эмэгтэйн визний хугацаа дууссаны дараа бичиг баримтийг нь хураан авч, Австралид очсон зардлаа тэдэнд эргүүлэн төлөхөөс нааш пасспортыг нь буцааж өгөхгүй гэж эх орондоо буцах боломжийг нь хаан боогдуулсан гэнэ.

Австрали хосууд 2015 оноос түүнийг хүнсний мухлагт хүчээр ажиллуулж эхэлсэн байна. Энэ талаар тэрээр "Миний хийж байсан ажил боол, зарц шиг санагдаж байсан ч би юм хэлж чадаагүй. Тэр үед нөхцөл байдлыг өөрчлөх боломжгүй юм шиг л санагдаж байсан. Анх Австралид ирэхдээ би хоногийн 24 цагт ажиллана гэдгээ мэдээгүй байсан боловч наанадаж тэд надад цалин ч өгөөгүй." гэж мэдэгдсэн байлаа. 

Филиппин эмэгтэй 2016 онд Макалерын гэр бүлээс зугтаж, танилынхаа гэрт нуугдаж чадсан байна. Гэвч хосууд эмэгтэйг олуулахын тулд хувийн мөрдөгч хөлсөлснөөр барахгүй, Филиппинд байгаа гэр бүлийнхэнд нь аюул учруулна гэж заналхийлжээ. 

Одоо Австрали хосууд хохирогч эмэгтэйд 70 мянган доллар төлөх шаардлагатай болоод байгаа бөгөөд ирэх 6-р сард тэдний хэрэг шүүх хурлаар орох гэнэ. Ингэснээр хосууд багадаа 10 жилийн хорих ял авах магадлалтай юм.

Уг хэргийн прокуророор ажиллаж буй Жэнни Сингл хохирогчийг эх орондоо буцах нь бүү хэл, онгоцны буудал хүрэх таксины ч мөнгөгүй байсныг онцолсон байв. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()