Төрсөн өдрийн эзнийг бялуугаар нялахгүй байх шалтгаан

Төрсөн өдрийн эзний гэнэтийн бэлэг гэх шалтгаар нүүрийг нь бялуунд наадаг мулгуу уламжлал Испани улсаас дэлхий дахинд түгсэн түүхтэй. Баяраа тэмдэглэж буй тэр нэгний хүслээ бодож, лаагаа үлээсний дараа улаан нүүрэнд нь баярын бялууг нялах мөч өнөөдрийг хүртэл бидний дунд ч хөгжилтэйд тооцогдож ирсэн билээ. Гэтэл үүнээс болж санамсаргүй байдлаар баярын эзний цаашдын амьдралыг баллах дөхжээ.

Төрсөн өдрийн эзнийг бялуугаар нялахгүй байх шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нэр нь тодорхойгүй залуу эмэгтэй өөрийнхөө төрсөн өдрийн үдэш түргэн дуудаж, цаг алдалгүй эмчийн тусламж авахаас өөр аргагүй болсон гэнэ.

Түүний баярт өдрийг хамтдаа тэмдэглэж байсан найзууд нь үдэшлэгийн уур амьсгалыг хөгжилтэй болгохоор төрсөн өдрийн эзний нүүрийг бялуунд наасан байна. Харамсалтай нь, тэдний энэ үйлдэл инээд хөөр авчраагүй аж.

Асуудлын гол учир бялууны дизайнаас болсон байлаа. Төрсөн өдрийн бялууг урласан нарийн боовчин бялууны давхаргыг бат бөх болгохын тулд үзүүртэй савхан мод ашиглаж, тогтоосон байв.

Үнэндээ ямар ч төрсөн өдрийн эзэн өөрийнхөө баярын өдрөөр бялуунд нүүрээ наах санаа гаргахгүй байх. Харин түүний найзууд энэ уламжлалыг дагахаар шийдсэнээр үзүүртэй мод нүднээс нь хэдхэн мм зайд зоогдсон байна. 

Хэрэв та хэн нэгний төрсөн өдрийг хар дарсан зүүд мэт аймшигт өдөр болгон хувиргахыг хүсэхгүй л байгаа бол энэ үйлдлийг хийхээсээ өмнө сайтар бодож үзэх хэрэгтэйг дээрх явдал батлан харууллаа.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()