Дэлхийн хамгийн өвөрмөц хот

2014-08-20, 00:34
15,541
Шибам бол дэлхийн хамгийн сонирхолтой хотуудын нэг юм. Энэ хот нь Йемены нэгэн муж болох Хадрамаутад байрладаг гэнэ. Шибамд олон төрлийн шавар барилгууд болон 35 метрийн өндөртэй барилгууд бий. Энэ нь Шибамыг тэнгэр баганадсан барилгын эх орон болоход нөлөөлж байгаа гэнэ.
Дэлхийн хамгийн өвөрмөц хот
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Барилгын хэлбэр хэв маяг нь Йеменд төдийгүй, Дорнод даяар алдартай. Барилгуудыг 5-р зууны үед барьж эхэлсэн байна. Ямар нэгэн бүслэлтийн үед байшин хооронд шилжихэд хялбар байх үүднээс ойр ойрхон барьсан гэнэ.



Барилгуудын наслалт тийм ч их биш бөгөөд ихэнхидээ 300 жилийн настай байдаг байна. Одоо байгаа барилгуудын хамгийн хуучин нь 17-р зуунд хамаарах бөгөөд ихэнхи нь 19-р зуунд хамаарна. Тиймээс барилгуудыг ойр ойрхон барьдаг байна. Барилгыг барихад түүхий шавар болон хатаасан сүрлэн тоосгыг ашигладаг гэнэ. Ихэнхи барилгууд нь 5-11 давхар байдаг.

Давхар болгонд нэг гэр бүл амьдарна. Одоогийн байдлаар хотод 14 мянга гаруй хүн амьдардаг байна. Шибамд ЮНЕСКО-д бичигдсэн түүхэн барилгууд бий. Ингээд Германы сэтгүүлч, аялагч Ганс Хельфрицын хийсэн аялалын гэрэл зургуудыг сонирхоцгооё.































































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()