Япончууд яагаад хийжүүлсэн усаар нүүрээ угаадаг вэ?

Та дараагийн удаа худалдан авах зүйлсийнхээ жагсаалтад хэдэн шил хийжүүлсэн ус нэмээрэй. Учир нь Ази бүсгүйчүүд өөрийн гоо сайхнаа хадгалж үлдэхийн тулд хийжүүлсэн усаар нүүрээ шавшдаг гэнэ шүү. Тэгвэл энэхүү ээлжит гоо сайхны шинэхэн зөвлөгөө Дорнодоос гаралтай гэвэл та лав гайхахгүй биз. Япон болон Солонгост хийжүүлсэн болон эрдэсжүүлсэн усыг гоо сайхны зориулалтаар хэрэглэдэг болсон бөгөөд нутгийн гоо сайханчид энэхүү эмчилгээний аргыг маш сайнаар үнэлсэн байдаг байна. Ийнхүү дэлгүүрийн лангуу дүүрэн өрөөстэй байдаг энгийн зүйлийг ашиглаж үзэсгэлэнтэй сайхан харагдана гэхэд танд ч гэсэн таалагдаж байна уу? Ингээд хийжүүлсэн усаар нүүрээ угаахын ач тусыг танд танилцуулъя.

Япончууд яагаад хийжүүлсэн усаар нүүрээ угаадаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Япон, Солонгос бүсгүйчүүд хийжүүлсэн усаар нүүрээ угаахыг яагаад дэмжиж байна вэ?

  • Нүүрний хамгаалалтын бүрхэвчийг гэмтээхгүй.

Нүүрний арьсыг гадаад орчны бохирдлоос хамгаалахад арьсны ислэг тусалдаг бөгөөд "рН"-ын төгс хэмжээ нь 5,5 байх ёстой юм. Харин усны хоолойгоор дамжин ирж буй цоргоны ус нь энэ тоог хэвийн хэмжээнд байлгаж чаддаггүй бөгөөд нүүрний арьсанд муугаар нөлөөлдөг байна. Үүнээс шалтгаалан арьсаа хуурайшуулж, таталдуулахгүйн тулд хийжүүлсэн усаар угааж байх хэрэгтэй.

  • Нүүрийг зөөлөн цэвэрлэнэ

Хийжүүлсэн ус нь зөөлөн гуужуулах үйлчилгээтэй байдаг. Учир нь түүнд агуулагддаг содын агууламж нь нүүрийг чийгшүүлэн, зөөлрүүлж толигор сайхан болгодог байна.

  • Цусан хангамжийг сайжруулна

Хийжүүлсэн ус нь нүүрний арьсыг хүчилтөрөгчөөр болон бусад тэжээллэг бодисоор хангадаг учир нүүрний өнгө сэргэж, өнгөлөг болдог.

  • Нүх сүвийг гүн цэвэрлэнэ

Содын агууламжтай энэ ус нь нүүрний нүх сүвийг битүүрүүлдэг бохирдол болон тослогийг арилгадаг байна.  Үүний ачаар нүүрний өнгө цайрахаас гадна батга, үрэвсэл гарах нь бага болдог.

  • Сорви арилгахад тустай

Нөхөн төлжих үйл ажиллагааг сайжруулж, чийгшил, тэжээл өгдөг.

Япон, Солонгос бүсгүйчүүд хийжүүлсэн усаар нүүрээ угаахыг яагаад дэмжиж байна вэ?

2 Төсөөлөл: Гайхалтай. Одоо өдөр бүр нүүрээ хийжүүлсэн усаар угаах болно!

Бодит байдал: Хэдийгээр маш олон сайн үйлчилгээтэй үзүүлдэг хэдий ч өдөр бүр хэрэглэх хэрэггүйг гоо сайханчид зөвлөж байна. Арьсныхаа онцлогоос хамаарч долоо хоногт 1-2 удаа хийжүүлсэн усаар нүүрээ угаахад л хангалттай. Нүүрээ угаахаас гадна нүүрний хөөс, гелийг арилгахад ч хэрэглэж болно.

Энгийн болон тослог арьсанд: Хийжүүлсэн усаа томхон саванд хийгээд 10-20 секундын турш нүүрээ дүрээрэй. Хэрвээ та энгийн арьстай бол долоо хоногт 1 удаа,  харин тослог арьстай бол долоо хоногт 2-3 удаа энэ аргыг ашиглана.

Хуурай, эмзэг арьсанд: Эрдэсжүүлсэн хийжүүлсэн ус болон энгийн хийжүүлсэн усыг ижил хэмжээтэй хольж том саванд хийгээд 10-20 секундын турш нүүрээ хийнэ. Нэг усыг нь энгийн цэвэр усаар сольж болно. Долоо хоногт 1-2 удаа хэрэгжүүлэхэд л хангалттай.

Төсөөлөл: Гайхалтай. Одоо өдөр бүр нүүрээ хийжүүлсэн усаар угаах болно!

3 Хийжүүлсэн усыг ашиглах заавар

  • Хийжүүлсэн усыг чийгшүүлэгчийн оронд хэрэглэж болно. Хөвөнг хийжүүлсэн усаар норгоод нүүрээ арчина. Эсвэл цацдаг саванд хийгээд нүүрэндээ цацсан ч болох юм.
  • Хийжүүлсэн усыг ногоон цайтай 1:1 хэмжээтэй холиод хөвөнг норгоод нүүрэн дээрээ 10-аас илүүгүй минут тавина.
  • Азид хийжүүлсэн усны агууламжтай гоо сайхны бүтээгдэхүүн аль хэдийн үйлдвэрлэгдэж эхэлсэн учир энэ төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой.
  • Солонгосчуудын туршилтаас харахад та усанд орохдоо мөн хийжүүлсэн усыг нэмж болно.
  • Эрдэсжүүлсэн хийжүүлсэн ус нь хуйханд тэжээл өгдөг.  Нүүрээ хийжүүлсэн усанд хийдгийн адилаар толгойгоо ч гэсэн энэ усанд хийж болно.

Хийжүүлсэн усыг ашиглах заавар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()