Кендал Женнер сайхан биеэ хадгалахын тулд таны төсөөлөөгүй зүйлсийг хийдэг

2018-02-27, 14:20
28,274

Кардашьяны гэр бүлийн гишүүн гэдгээрээ алдартай ч, өөрийн гэсэн загварын карьераа бий болгож чадсан Кендал Женнер (Kendal Jenner) нь 2017 онд 18 сая ам.долларын ашигтай ажиллаж, 15 жил хамгийн их орлого олсон загвар өмсөгч болох Жизел Бундхен (Gisele Bündchen)-ыг ардаа орхижээ. "Calvin Klein", "Adidas", "La Perla", "Balmain" зэрэг дэлхийн томоохон брэндүүдийн нүүр царай болон ажиллаж байгаа тэрээр сая саяар тоологдох шүтэн бишрэгчидтэй. Загварын ертөнцөд төгс бие, цэвэрхэн царай чухал үүрэгтэй. Харин Кендал хэрхэн өөрийн бие галбираа өө сэвгүй хэвээр нь хадгалдаг юм бол? Энэ асуултын хариултыг хамтдаа олж мэдэцгээе. 

Кендал Женнер сайхан биеэ хадгалахын тулд таны төсөөлөөгүй зүйлсийг хийдэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тайзны ард юу болж өрнөдөг гээч

Хувцсаа солих, үс, нүүр, хумсаа янзлуулах гээд тайзны ард энэ их ажлын хажуугаар хоол идэх зав гардаггүй ч, Кендал заавал ямар нэг зүйл идэж байж ажилдаа ордог гэнэ. Саяхан тэрээр тайзны ард идэх дуртай хүнсний бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд хамгийн эхэнд бүйлсэн самрын тосыг дурдаж, энэ нь амин дэм, шим тэжээлээр баялаг болохыг онцолсон байна. Тэрээр тайзны ард ихэвчлэн хөнгөн хоол идэж, хэт цадахгүй байхыг хичээдэг аж. 

Тайзны ард юу болж өрнөдөг гээч

2 Бялуунд донтогч

2016 онд өгсөн ярилцлагадаа тэрээр бялуу болон кексэнд дуртай гэдгээ дурджээ. Гэхдээ үргэлж идээд байдаггүй бөгөөд чанга хатуу дэглэмийнхээ хажуугаар хааяа нэг идэж, өөрийгөө баярлуулдаг гэнэ. Тэрээр өмнө нь найзуудынхаа хамтаар Бэвэрли Хилсс дэхь "Sprinkles Cupcakes" нарийн боовны мухлагаас гарч явахдаа папарацдын дуранд хэд хэдэн удаа өртсөн байдаг. Түүний эгч Клое Кардашьян (Khloe Kardashian) хүртэл энэ талаар "Амттай юм идэхийг хүссэн өдрөө Кендалтай л явдаг даа" гэж ярьжээ. Үүнээс харахад тэр амттанд үнэхээр дуртай бололтой. Кендал амттан идэх тухайд "Өөрийгөө хэт их барих нь тийм ч сайхан санаа биш. Дэглэм барьж байх үед гэнэт амттан идмээр санагддаг. Тэр үед би өөрийгөө барих биш, хорхойгоо дарах үүднээс багахан амттан иддэг. Энэ нь ч миний дэглэмд сайнаар нөлөөлдөг шүү" хэмээжээ. 

Бялуунд донтогч

3 Бараг л цагаан хоолтон

Хүн бүхэн л алдартай загвар өмсөгчдийг бараг хоол иддэггүй, эсвэл цагаан хоолтон гэж боддог. Кендалын тухайд цагаан хоолтон болохыг хичээсэн ч чадаагүй гэдэг. Тэрээр төрөл бүрийн ногоо идэх дуртай ч, махнаас татгалзаж чаддаггүй аж. Тиймдээ ч эдгээрийг хослуулж, хооллолтондоо анхаардаг төдийгүй ихэнх тохиолдолд амттай цагаан хоолыг сонгож, биеийн галбираа хадгалдаг байна. Хэрэв та ч бас түүн шиг галбираа хадгалахыг хүсч байвал, шим тэжээлтэй ногоог түлхүү хэрэглээрэй. 

Бараг л цагаан хоолтон

4 Зөвхөн энэ чихрэнд л дуртай

Түүний тайзны ард заавал иддэг зүйлүүдийн нэг нь бидний сайн мэдэх "Twix" амттан гэнэ. Түүн шиг туранхай бүсгүй иймэрхүү зүйлд дуртай байгаа нь хачирхалтай санагдаж магадгүй. Гэхдээ тэр эрүүл хооллолтынхоо хажуугаар хааяа нэг хүссэн зүйлээ идэхэд буруудахгүй гэж үздэг байна. Хэрэв та "Keeping Up With The Kardashians" реалити шоуг үзсэн бол, түүнийг чихэр жимсэнд ямар их дуртай гэдгийг мэдэх нь гарцаагүй. 

Зөвхөн энэ чихрэнд л дуртай

5 Тайзан дээр гарахаасаа өмнө хатуу дэглэмээ эхлүүлдэг

Кендал бол Парис, Милан, Нью Йорк, Лондон хотуудын загварын долоо хоногт үргэлж оролцдог маш нэр хүндтэй загвар өмсөгч билээ. Загварын тайзнаа гарахын тулд ямар ч сайхан бүсгүй байлаа гэсэн заавал дэглэм барьж, өөртөө санаа тавьдаг. 2016 онд "Harper’s Bazaar" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр "Би ихэвчлэн өөхгүй тахианы мах, бор будаа иддэг бас хажуугаар нь түүхий ногоо идэх дуртай" хэмээсэн байна.

Тайзан дээр гарахаасаа өмнө хатуу дэглэмээ эхлүүлдэг

6 Хоолны дуршлаа дарахын тулд ханаа буд

2016 оны Зул сарын баярын үеэр Кендал Инстаграм хуудаснаа ягаан өнгөтэй хана, сүлд модныхоо зургийг тавихад нь түүний шүтэн бишрэгчид гайхаж байсан нь гарцаагүй. Тэрээр энэ тухай тайлбарлахдаа "Би энэ санааг найзуудаасаа олж сонссон юм. Тэд Лос Анжелес дахь “Human Condition” гэх үзэсгэлэн дээр очиж, ийм ягаан өнгө хүнийг тайвшруулж, хоолны дуршил багасгах нөлөөтэй гэдгийг мэдэж аван, надад хэлсэн. Би шууд л энэ өнгө заавал манайд байх ёстой гэж бодоод л, ханаа будчихсан юм" гэжээ. Хэрэв бүсгүй та үргэлж л юм идмээр санагдаж, өөрийгөө хорьж чадахгүй байгаа бол энэ аргыг туршаад үзээрэй. 

Хоолны дуршлаа дарахын тулд ханаа буд

7 Детоксоор өглөөг эхлүүлдэг

Түүний хамгийн дуртай цэвэршүүлэх цай нь "Kusmi Detox Tea" бөгөөд энэ нь ногоон цай, нимбэгийн холимог аж. Энэхүү цайндаа маш их дуртай болохоор өдөрт бараг 12 аягыг уудаг гэсэн гэвэл та итгэх үү? Уг цай нь 21$-аар худалдаалагддаг.

Детоксоор өглөөг эхлүүлдэг

8 Өглөөний цайгаа алгасалгүй уудаг

Өглөөний цай  хамгийн чухал гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ үүнийгээ хэрэгжүүлэх нь ховор байдаг шүү дээ. Харин Кендал нь өглөө бүр детокс цайнаас гадна шим тэжээлтэй, цатгалан мэдрэмж төрүүлэх хоол хүнс хэрэглэдэг байна. Түүний дасгалжуулагчийн хэлснээр, "том аягатай овъёосон дээр өндөг болон хаан жимс хийж идэх дуртай" гэжээ. Мөн тэрээр өндгийг өдөр тутмын хооллолтондоо сонгодог бөгөөд ээжтэйгээ хамт амьдардаг байхдаа арын хашаандаа тахиа тэжээж, өглөө бүр өндгийг нь авч иддэг байсан аж. 

Өглөөний цайгаа алгасалгүй уудаг

9 Өдөр бүр паста идсэн ч чадна

Кендалын өдөр бүр идэхийг хүсдэг хоол нь шоштой паста ажээ. 2016 онд түүнээс "Хэнээс ч илүү гаргууд сайн хийж чадах хоол"-ийг нь асуухад мөн л паста гэж хариулсан байдаг. Орц найрлага тун энгийн тус хоолыг бэлтгэхэд амар төдийгүй амт чанар сайтай тул Кендалд тун ч таалагддаг байна. Хаана ч очсон пастагаараа алдартай ресторанд ороод амждаг түүний пастанд зарласан "хайр" хязгааргүй гэж хэлж байсан удаатай. 

Өдөр бүр паста идсэн ч чадна

10 Тиймээ, тэр бургер болон пицца иддэг

Дүүгийнхээ хоолны дэглэмийн талаар Клое өөрийн блогтоо "Кендал бусад загвар өмсөгчид шиг биш. Хоолны дэглэм нь хүртэл тэднээс эсрэг тэсрэг байдаг" хэмээн бичжээ. Кендал түргэн хоолонд дуртай төдийгүй хааяа нэг идэхээс татгалздаггүй байна. 2016 онд тэрээр загвар өмсөгч найз Жижи Хадид (Gigi Hadid)-ын хамт Викториа Секретсийн шоугаа дуусгаад "Ferdi" хоолны газарт бургер идэхээр явсныхаа баталгаа болгон, Инстаграм хуудаснаа "Бургер өгөөч" хэмээн постолсныг та санаж байна уу? 

Тиймээ, тэр бургер болон пицца иддэг

11 Дасгал хөдөлгөөн хамгийн чухал

Тэр маш хүчтэй. Яг л эгч нар шигээ дасгал хөдөлгөөнийг чухалчлан авч үздэг тэрээр туранхай хэдий ч чулуу шиг хатуу булчинлаг гэдэс, хүчирхэг гар, хөлтэй. Гэртээ байхдаа оддын дасгалжуулагч Гуннар Фетерсон (Gunnar Peterson)-той хамтран ажилладаг бөгөөд түүний дасгалжуулагчаас Кендалын талаар асуухад "Та нар ирээд түүний хийдэг дасгалуудыг хийгээд үзээрэй. Чадна гэдэгт чинь эргэлзэж байна" хэмээн хариулжээ. 

Дасгал хөдөлгөөн хамгийн чухал

12 Жимс түүний хамгийн дуртай зүйл

Гүзээлзгэнэ, усан үзэм, алимыг өдөр тутамдаа иддэг түүний хамгийн дуртай зүйл нь жимс гэдгийг та мэдэх үү? Тэрээр 2016 оны "Calvin Klein" брэндийн сурталчилгаанд дуртай жимсээ барин зогсож авахуулсан зургаа цахим хуудаснаа нийтэлж, шуугиан тарьж байв. Түргэн хоол идээд түүн шиг биетэй болно гэж найдаж байсан хүмүүст хүргэх муу мэдээ байна. "Жимс жимсгэнэ хамгаас чухал шүү".

Жимс түүний хамгийн дуртай зүйл

13 Хүйтэн зүйлсэд дуртай

Дэлхийн хамгийн алдартай моделиудын нэг тэрээр хүйтэн зүйлсэд ухаангүй дуртай гэнэ. Хөлдөөсөн таргийг өдөр бүр идэхийг хүсдэг ч дэглэмээсээ болоод долоо хоногт 2 удаа л иддэг аж. Хөлдөөсөн тараг нь зайрмагийг орлох эрүүл сонголт бөгөөд халуун уур амьсгалтай Лос Анжелест амьдардаг түүнийг хүйтэн зүйлд "амиа тавьдаг" гэдгийг нь сонсоод гайхах зүйлгүй юм. 

Хүйтэн зүйлсэд дуртай

14 Кофегоор амьдрагч

Кендал үнэндээ энэ талаараа нэг ч удаа дурдаж байгаагүй. Ихэвчлэн детокс цайны талаар ярьж явдаг тэрээр зурган дээр харин кофе барьчихсан сууж байдаг. 2015 онд Инстаграм хуудсан дээрээ нимгэн цамц өмссөн зургаа хийгээд, тайлбар дээр нь "Кофе?" хэмээн бичсэн байснаас харахад алдартан маань зарим моделиуд шиг кофеноос татгалздаггүй бололтой. 

Кофегоор амьдрагч

15 Унтах бол үзэсгэлэнтэй байхын гол нууц

Хөөрхөн төрнө гэдэг бол азтай тохиол. Гэхдээ үүнийг хадгалж авч үлдэнэ гэдэг өөр хэрэг. Стресс ядаргаа бидэнд хэрхэн нөлөөлдөг талаар мэдэж, үргэлж зайлсхийхийг хичээдэг боловч бидний хийж чадах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь "унтах" гэдгийг бид тэр бүр ойлгодоггүй. "Harper’s Bazaar" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр "Дараагийн өдөр нь эрч хүчтэй байхын тулд өдөрт ядаж 7-8 цаг унтах шаардлагатай байдаг учраас чадах чинээгээрээ эрт унтахыг хичээдэг" гэжээ. Шахуу хуваарьтай ажилладаг тэрээр "унтаж болох бүхий л газарт дуг хийгээд амждаг" талаараа ч дурдсан байна. 

Унтах бол үзэсгэлэнтэй байхын гол нууц

16 Кендалын сайхан хөл

Тэрээр 178 см өндөртэй, 59 кг жинтэй бөгөөд биеийн харьцаа нь 86-61-86 аж. Түүний урт, нарийхан хөл нь хамгийн халууханд тооцогдож, залуусын харцыг булааж, охидыг атаархлыг төрүүлдэг билээ. 

Кендалын сайхан хөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()