Стивен Хокингийн ачаар дэлхий дахины мэддэг болсон 6 зүйл

Толгой эргэм ажлаа түр орхиод, шинжлэх ухааны ертөнц, тодруулбал онолын физикийн ертөнцийн гүнрүү хамтдаа аялцгаая. Стивен Хокинг (Stephen Hawking) бол физикийн шинжлэх ухааны хамгийн алдартай эрдэмтдийн нэг билээ. Тэрээр Дэлхий гэдэг гаригийн бүтэц, оршихуйн нууцын талаар олон сонирхолтой нээлтүүдийг хийсэн юм. Түүний бидэнд хэрэгтэй ямар зүйл бүтээсэн тухай олж мэдэцгээе.

Стивен Хокингийн ачаар дэлхий дахины мэддэг болсон 6 зүйл

1 Өнгөрсөн бүхэн эргэж ирдэг

Квантын механикийн онолын судалгааны үр дүнд Хокинс нь бидний амьдралын өнгөрсөнд болсон зүйлс нь ямар нэгэн тодорхой хэлбэрээр өрнөөгүй байдгийг тайлбарлажээ. Үүний оронд өнгөрсөнд болсон үйл явдал нь маш олон хэлбэрээр өрнөж болох байсныг хэлсэн байна. Энэ нь юмсын магадлалын онол болон квантын механикийн энергийн онолтой холбоотой. Тэрээр хөндлөнгийн ажиглагч гарч ирэхээс нааш үйл явдал бүхэн тодорхой бус замаар өрнөх болно гэдгийг нотолжээ. Хокинс хэлэхдээ: “Одоо цагт та өнгөрсний талаар ямар дурсамжийг санаж байгаагаас үл хамааран, өнгөрсөн үе ч гэсэн ирээдүйтэй адилхан, сонголт, боломжуудтай байдаг”- гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл бид оюун бодлынхоо тусламжтайгаар ирээдүйгээ ч, өнгөрснөө ч өөрчлөх боломжтой юм байна.

Өнгөрсөн бүхэн эргэж ирдэг

2 “Бүхний онол” гэж байдгийг нотолсон

Эдварт Виттений 1990-ээд онд дэвшүүлсэн М-онолыг Хокинс болон түүний хамтрагч Леонард Млодинов нар утгачилж, үргэлжлүүлэн боловсруулжээ. М онол нь дэлхий ертөнцийг бүхэлд нь тодорхойлогч юм. Энэхүү онолд зааснаар дэлхийн бүх оршихуйн бүтэц нь задарсаар, задарсаар маш өчүүхэн, нэг л төрлийн олон хэмжээст мембранаас тогтдог бөгөөд энэ л бүтэц нь дэлхий дээрхи бүх үйл явдлын өрнөлийг тоорхойлдог болохыг тогтоожээ. Матери, оюун санааны долгион хүртэл эцсийн мөчид нэг л бүтэцтэй гэсэн үг. Дашрамд дурьдахад энэ л бүтэц нь манай гаригаас өөр физикийн хуулинд захирагддаг бусад од гаригсад ч гэсэн адилхан байдаг аж.

“Бүхний онол” гэж байдгийг нотолсон

3 Харьцангуйн ерөнхий онол нь навигацийн системийн алдааны шалтгаан болж байгаа

Харьцангуйн ерөнхий онолыг 1915 онд Эйнштэйн боловсруулсан билээ. Харьцангуйн тусгай онол нь бие биеийнхээ хувьд харьцангуйгаар хөдөлж байгаа ажиглагчдын өнцгөөс, цаг хугацаа ба орон зайн харьцаа болон түүнтэй холбоотой үзэгдлүүдийг тодорхойлдог. Түүн дээр суурилан массаас шалтгаалан орон зай ба цаг хугацааны муруйлтаас Таталцал үүсдэг гэсэн харьцангуйн ерөнхий онол тайлбарладаг.

Хокинг нь энэхүү онолыг үргэлжлүүлэн судлаад, Харьцангуйн тусгай онолыг GPS–тэй хиймэл дагуулуудтай холбохгүй бол дэлхийн байрлалыг өдөрт 10 км-ийн зөрүүтэйгээр буруу тооцоолох болно гэдгийг хэлжээ. Аливаа объект дэлхийтэй ойр байхынхаа хэрээр цаг хугацааг удаан тооцоолдог байна. Тиймээс хиймэл дагуул нь дэлхийгээс хичнээн зайтай байгаагаасаа шалтгаалж, дээр нь байгаа цаг удаан, болон хурдан гэх мэт өөр өөр янзаар явдаг ажээ. “Энэхүү ялгааг нь харьцангуй онолтой уялдуулан тооцоолбол бид зөрүүг нь автоматаар тооцоолж, дэлхийн байрлалыг алдаагүй олох боломжтойсон” -гэж Хокинг хэлсэн байна.

Харьцангуйн ерөнхий онол нь навигацийн системийн алдааны шалтгаан болж байгаа

4 Дугуй аквариумны загаснууд асар их дарамтанд амьдардаг

Хокинс хэлэхдээ: “Бөмбөгөр ханатай, дугуй авкариум дотор өөрийгөө амьдарч байна гээд та төсөөлдөө. Амьдрал шилний цаана өрнөж байгааг харавч, тэндээсээ гарч чадалгүйгээр насыг барж байна гээд бод. Гэхдээ шилний цаадах амьдрал шилний муруйлтаас болоод яг байгаагаараа биш, илүү сунасан, сонин харагддаг. Тиймээс дугуй аквариумны загаснууд гадаад ертөнцийг аймшигтай гэж бодож байдаг. Бид үүн шиг хүрээлэн буй амьдралаа яг тодорхой мэддэг гэж боддог ч үнэндээ дугуй аквариуман дахь загас шиг буруу тусгалтай дүрс хүлээн авдаг. Үнэн хэрэг дээрээ бид бүх насаа аквариумд байгаа мэт өнөгрүүлдэг.” -гэжээ. Энэхүү тайлбараас үүдэн, Италийн Монц хотын эрх баригчид хэдэн жилийн өмнөөс загасыг дугуй аквариумд тэжээхийг хоригложээ. Учир нь тэд аквариумны загасыг гадаад ертөнцийг яг байгаа чигээр нь хүлээн авч байг гэж бодсон юм байна.

Дугуй аквариумны загаснууд асар их дарамтанд амьдардаг

5 Кваркууд хэзээ ч ганцаараа байдаггүй

Протон болон нейтроныг бүтээдэг эд болох кварк нь хэзээ ч дангаараа оршдоггүй, үргэлж бүлгээрээ байдаг ажээ. Кваркуудыг хооронд нь нийлүүлдэг хүч нь хоорондын зай нь холдохын хирээр улам нэмэгддэг байна. Тиймээс хэрэв та нэг кваркийг нөгөөгөөс нь салгахын тулд хэдий чинээ хүчтэй татна, тэд төдий чинээ хүчтэйгээр бие биенрүүгээ тэмүүлдэг ажээ. Байгаль дээр дангаараа орших кварк хэзээ ч таардагүй байна.

Кваркууд хэзээ ч ганцаараа байдаггүй

6 Сансар огторгуй өөрөө өөрийгөө бүтээсэн

Хокинг бол жинхэнэ атеист үзэлтэн юм. Тэрээр хорвоо ертөнцийн оршин тогтнолд ямар ч бурхан, буддагийн үүрэг роль байгаагүй гэдгийг нотлохын тулд маш их хугацааг зарцуулжээ. Түүний алдартай нотолгоонуудаас нэгийг дурьдвал: “Аугаа таталцлын хуулийн ачаар манай дэлхий оргүй хоосонгоос өөрөө бүтсэн. Дэлхий ертөнцийн оршин байгаагийн шалтгаан, хүн бидний оршин байгаагийн шалтгаан бол хорвоогийн юм бүхэн өөрөө өөрийгөө бүтээх чадалтай. Гал асаахад, хөлөөрөө гишгэхэд, инээхэд, хорвоо ертөнцийг өөрийнхөө төлөө ажиллуулахад ямар ч Бурхан хэрэггүй.” – гэжээ.

Сансар огторгуй өөрөө өөрийгөө бүтээсэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()