Сөүлийн Ганнам дүүргийн баячууд хэрхэн амьдардаг вэ?

2020-03-18, 17:25
15,929

2020 оны Оскарын шагналт “Шимэгч” кинонд өгүүлдэг шиг баян ядуугийн ялгаа гэх зүйл Өмнөд Солонгост бодитоор оршдог байна. Нэг хэсэг нь хүнд хэцүү амьдрал дунд төрж түүнээсээ салахын тулд юу ч хийхэд бэлэн байдаг бол нөгөө хэсэг нь багаасаа л дээдсийн хүрээлэлд төрж, хөрөнгө мөнгөнд умбаж байдаг. Энэ бол өнөөгийн Сөүлийн үнэн төрх юм. Тэгвэл Өмнөд Солонгосын ихэнх урлаг соёлын одууд болон баячуудын амьдардаг Ганнам-гү дүүрэгт амьдрал хэрхэн өрнөдгийг хамтдаа сонирхоцгооё. 

Сөүлийн Ганнам дүүргийн баячууд хэрхэн амьдардаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Gangnam Style" гэж юуг хэлдэг вэ?

2012 онд PSY-ийн дуулсан "Gangnam Style" дуу дэлхий дахиныг байлдан дагуулж байсан ба одоо ч YouTube дээр 3 тэрбум хүн үзээд байна. Тэгвэл "Gangnam Style" гэдэг нь баян тансаг амьдрал гэсэн утгатай  хэллэг юм.  

Сөүлийн Ганнам-гү дүүрэгт Hyundai компанийн тэргүүн оффисууд, Google, IBM, Toyota-гийн Солонгос дахь салбар гээд томоохон пүүс компани, баян тансаг хүмүүс ажиллаж амьдардаг. Ганнам-гүг Нью-Йоркын 5-р өргөн чөлөө юм уу Калифорнийн Беверли Хиллстэй харьцуулж болох юм.

Үл хөдлөхийн 1 мкв дундаж үнэ энд 15000 ам.доллар бол Сөүлийн бусад хэсэгт 7000 доллар орчим аж. BMW, Mercedes-Benz, Lexus, Ferrari, Dolce & Gabbana, Chanel зэрэг  дэлхийн шилдэг брэндийн дэлгүүрээр хэсэж, өндөр үнэтэй кофе шопт цагийг өнгөрүүлэх, хэдэн саяар үнэлэгдэх уран зургийн галерей үзэх нь эндхийн хүмүүсийн амьдралын хэв маяг гэж болно. Гэхдээ хамгийн баян Солонгосчууд Пёнчан-дон, Самчонг-Дон, Сөбонг-донг зэрэг дүүргүүдэд амьдардаг. Ганнам-гүд ихэвчлэн алдартай одууд, томоохон компанийн үүсгэн байгуулагч нар байх ба тэд орон сууцанд бус хувийн хаусд амьдрахыг илүүд үздэг. 

"Gangnam Style" гэж юуг хэлдэг вэ?

2 Өмнөд Солонгост ямар хүмүүс баян чинээлэгт тооцогддог вэ?

Энэ улсад орлогын асар их ялгаа бий. Калифорнийн их сургуулийн Зүүн Азийг судлах төвийн профессор Кюн Хён Кимийн хэлснээр бол 2015 онд Солонгосчуудын 10% нь үндэсний баялгийн 66%-ийг эзэмшиж байсан бөгөөд тухайн үед ядуу хүмүүс нийт хүн амын ердөө 2%-ийг эзэлж байжээ. Солонгост хамгийн өндөр цалин хөлстэй ажил нь хуульч, эмч, шүүгч, өмгөөлөгч, консул зэрэг юм. Эдгээр хүмүүс Солонгосын үнэлгээгээр баян чинээлэгт ордог. 

Өмнөд Солонгост ямар хүмүүс баян чинээлэгт тооцогддог вэ?

3 Ганнам-гүгийн хүүхдүүд хаана сурдаг вэ?

Өмнөд Солонгос нь боловсролын чанараар тэргүүлэх улсын нэг бөгөөд Ганнам-гү нь тус улсын их сургуулиудын гол төв юм. Энд Сөүлийн үндэсний их сургууль бий. Тус сургуулийн хамгийн хямд факультет нь гэхэд л жилд 2.2 мянган ам доллар. Бусад сургуулиуд мөн л төлбөртэй боловч хэрвээ хичээж чадвал янз бүрийн фонд, корпорацын тэтгэлэгт хамрагдах боломж бий.

Ганнам-гүгийн сургуулиудыг сайн сургууль гэж үздэг учир олон хүмүүс хүүхдээ энд сургахыг хүсэх боловч зөвхөн энэ дүүрэгт амьдардаг хүмүүсийн хүүхдүүдийг л авдаг байна. Ганнам-гү дүүргийн дунд сургуулийн сурагчид нь Сөүлийн үндэсний их сургууль зэрэг нэр хүндтэй их дээд сургуульд элсэгчдийнхээ тоогоор тэргүүлдэг.   

Ганнам-гүгийн хүүхдүүд хаана сурдаг вэ?

4 Өмнөд Солонгосын чинээлэг иргэд хэрхэн хувцасладаг вэ?

Өмнөд Солонгост хүмүүсийн өмнө зөв зохистой харагдах хэм хэмжээ гэж бий боловч та Ганнамын оршин суугчдыг бусдаасаа ялгаатайг харангуут л мэдрэх болно. Үсний засалт, нүүр будаг, хувцас, гутал, бусад хэрэглэл нь бүгд Gangnam Style. 

"Gangnam Look" гэж бас нэг онцгой зүйл бий. Энэ дүүргийн бүсгүйчүүд нь бараг бүгд адилхан харагдах ба бараг бүгдээрээ гоо сайхны мэс засалд орсон хүмүүс. "Би өөрөө энэ дүүрэгт ажилладаг боловч ажлын цагаас бусад үед эндээс аль болох хол байхыг хичээдэг. Учир нь Каннамгу бол шил цементээр бүтсэн ширэнгэн ой л гэсэн үг." хэмээн нэгэн интернет хэрэглэгч бичжээ.

Өмнөд Солонгосын чинээлэг иргэд хэрхэн хувцасладаг вэ?

5 Баян чинээлэг Солонгосчууд хэрхэн биеэ авч явдаг вэ?

"Энэ дүүргийн ихэнх бусад дүүргийн хүмүүсийн хажууд их зан гаргах нь бий. Манай нэг найз Ганнам-гүд амьдардаг залуутай үерхэж хамт амьдрахаар болсон боловч залуугийн аав ээж нь үүнийг эсэргүүцсэн. Найз маань бас хөдөөгийн тосгоноос гаралтай учир энэ нь бүр ч асуудал болсон хэрэг. Ер нь Ганнам-гүд амьдарна гэдэг бол Сөүлд тодорхой байр суурь эзэлсэн гэсэн үг." хэмээн Шэйрон Кон хэмээх бүсгүй Quora сайтад өгүүлжээ.

"Би зундаа Сөүлийн нэгэн баян дүүргийн уран сайхны галерейд ажилладаг. Тэнд орж ирсэн үйлчлүүлэгч хүүхнүүд "энэ ямар хөөрхөн юм бэ, энийг авна аа” гэж ярих ба тэр нь 75 000 долларын үнэтэй эд шүү дээ. Дараа нь тэд өөрийн жолооч руу ярьж авсан зургаа хэрхэн яаж хүргэх тухай заавар өгнө. Тэгээд л өнөөдөр ямар их ядарсан, өдөржингөө завгүй байсан гэдгээ ярьсаар хэн нэгэн баян хүний охины кафед аяга кофе уухаар явдаг."

Баян чинээлэг Солонгосчууд хэрхэн биеэ авч явдаг вэ?

6 Аяга кофе уг хүний зэрэг зиндааг илтгэнэ

Сөүл дэх кофе шоп  хаана ямар дүүрэгт байгаагаас үл хамааран бүгд их үнэтэй байдаг. Starbucks-т американо нь 4,5 доллар байх бөгөөд янз бүрийн кафед энэ үнэлгээ 3-8 долларын хооронд хэлбэлзэнэ. Кафед сайхан хувцасласан бүсгүйчүүд нөүтбүүкийн ард аяга кофе барин суухыг харж болох ба энэ нь зөвхөн кофе ууж байгаа гэсэн үг биш юм. Ингэж суух нь өөрийн бие даасан амьдралтай, ажил төрөлдөө ихээхэн ахиж дэвших гэсэн шинэ үеийнхний өөрийгөө харуулах нэг хэлбэр, нэг төрлийн амьдралын хэм хэмжээ болсон зүйл юм.

Өмнөд Солонгост «Doenjang Girl» гэсэн хэллэг бий. Энэ нь өөрийн хэрэгтэй зүйлийг авахдаа гар татдаг, харин бусад хүмүүсийн өмнө ихээхэн баян тарган харагдах гэж хичээдэг хүмүүсийг нэрлэдэг нэр юм. Солонгост «Doenjang» гэдэг хямдхан хоол байдгаас энэ нэр үүдэлтэй. Энэ хэллэгийг харахад хэн нэг бүсгүй Starbucks-аас үнэтэй латте авахын тулд тун муу, хямдхан хоол иддэг гэдэг нь ойлгогдох биз ээ. 

Аяга кофе уг хүний зэрэг зиндааг илтгэнэ

7 Чинээлэг Солонгосчуудын дунд гоо сайхны мэс засал маш ихээр дэлгэрсэн

Солонгост гоо сайхны мэс засал маш ихээр дэлгэрсэн. Ганнам-гүгийн гудамжаар ийм төрлийн үйлчилгээ хийх олон тооны том сурталчилгаа байх бөгөөд ийм мэс засал хийлгэсэн залуус, бүсгүйчүүд нарны шил зүүж, маск зүүсэн байгаатай элбэг таарна. Ер нь "өмнө ба дараа" гэсэн зураг сурталчилгаа нь хүнийг айлгахаасаа илүү сонирхолтой зүйл мэт санагддаг юм. Энд гоо сайхны мэс засал нь “хөнгөн зөөлөн” зүйл гэж ойлгогдоход маркетингийн асар их зүтгэл гаргаж байгаа нь илт мэдэгддэг билээ.

Өмнөд Солонгост гоо сайхны мэс засал хийлгэгчдийн тоо сүүлийн жилүүдэд хоёр дахин өссөн гэдэг боловч кардио мэс засал ч, яаралтай үед ажиллах мэс засал хийх мэргэжилтний тоо харин буурсан байна. 

Түүнчлэн Ганнам-гү дүүрэг дэх хоёр хүний нэг нь гадаадын иргэн байдаг. Энэ дүүргийн гудамжаар явах үедээ та ямар нэгэн гоо сайхны мэс заслын сурталчилгааны загвар дунд орсон мэт болно. Ганнам-гүгийн нэг томоохон байранд гэхэд 30-50 гоо сайхны эмнэлэг байхыг харж болох ба ийм том байр нь дүүрэг даяар маш олон бий.

Чинээлэг Солонгосчуудын дунд гоо сайхны мэс засал маш ихээр дэлгэрсэн

8 Сөүлийн охид бүсгүйчүүдийн жишиг болсон одууд

30 настай Рок Чэ-Юнь нь Солонгосын нэртэй брэндийн хувцас сурталчилдаг, хөгжмийн клип, зурагтын нэвтрүүлэгт оролцдог мэргэжлийн загвар өмсөгч. Тэрээр Nike, MLB зэрэг алдартай компанитай хамтран ажилладаг бөгөөд өөрийн инстаграм хуудастаа өдөр тутмын амьдралынхаа тухай бичиж, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн сурталчилдаг.

Сөүлийн охид бүсгүйчүүдийн жишиг болсон одууд

24 настай BLACKPINK хамтлаг дуучин Ким Женни 2016 оноос алдартай болсон бөгөөд 2018 оноос бие даасан уран бүтээлээ гаргах болсон. Түүний инстаграм хуудас 24 сая дагагчтай. 

Загвар өмсөгч Пак Сора нь Өмнөд Солонгосын алдартай хувцасны брендүүд, гоо сайхны Stylenanda брэндийг сурталчилдаг бөгөөд хэт намхан биетэй учир тайзан дээр гардаггүй ч маш алдартай фото модел юм. Инстаграм хуудас нь 1 сая дагагчтай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()