1
Канье Вест (Kanye West)
Алдарт реппер Канье Вест, Кимтэй гэрлэхээсээ өмнө модель, загвар зохион бүтээгч Амбер Рөүз (Amber Rose)-тэй удаан хугацааны туршид үерхсэн. Гэвч тэд маш таагүй байдлаар салсан юм. Учир нь Амбер, Каньетэй үерхэж байх хугацаандаа рэппэр Виз Халифа (Wiz Khalifa)-тай холбоотой байсан аж. Тэдний энэхүү харилцааг мэдсэн Канье Твиттер хуудсаар дамжуулан Виз Халифатай нилээн ширүүн маргааныг хийсэн. Түүнээс удалгүй Кимтэй болзож эхэлсэн байдаг.
2
Тайлор Свифт (Taylor Swift)
Дуучин Тайлор Свифт өдгөө маш олон дурлалын романсыг эхлүүлсэн байдаг. Олон алдартай залуустай болзож, 2,3 сарын дараа л салдаг. Тэрээр салалт бүрийнхээ дараа буюу хуучин найз залуучууддаа нэг шинэ дуутай үддэг жамтай. Магадгүй өнгөрсөн дурлал бүхэн нь онцгой дурсамж, дурдатгал үлдээдэг болов уу. Дуучин Харри Стайлс (Harry Styles)-аас салсныхаа дараа “I Knew You Were Trouble”, жүжигчин Жейк Жилленхолоос салсныхаа дараа (Jake Gyllenhaal) “The Last Time” дууг, Жо Жонасоос (Joe Jonas) салсныхаа дараахан “Last Kiss” зэрэг дуунуудыг гаргасан билээ.
3
Бейонсe (Beyonce)
Дуучин Бейонсe, алдартай рэппер Жей Зи-тэй гэрлэж, охинтой болсон билээ. Тэднийг үнэхээр атаархам сайхан хосоор нэрлэдэг ч, сүүлийн үед салж байгаа гэхчлэн сенсацтай мэдээ цахим ертөнцөөр түгэх болсон. Учир нь дуучин бүсгүй "Lemonade" шинэ цомгоо гаргасан бөгөөд, түүний цомогт багтсан дуунуудад харуусал, гомдол, цөхрөлийн өнгө аяс мэдрэгдэнэ. Түүнчлэн энэ жилийн "Met Gala" арга хэмжээнд ганцаараа ирсэн нь ч олонд эргэлзээ үүсгээд байгаа билээ.
4
Кардашьяаны гэр бүлийн гишүүд
Кардашьяаны гэр бүлийн гишүүн асуудал, үргэлж дэлхийн асуудал байсаар ирсэн. Тийм ч учраас өдгөө тэднийг мэдэхгүй, танихгүй хүмүүс ховор болжээ. Үргэлж л дуулиан шуугиантай салалт, шинэ болзоог "зохион байгуулдаг" тэдний хувьд залуус гэдэг бол яг л солионы оймс гэсэн үг. Ялангуяа Кимийн хувьд тэрээр урьд нь мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин Крис Хамфрис (Kris Humphries)-тай гэрлэж, бие хамгаалагчтайгаа хүртэл болзож байсан юм. Тэдний гэрлэлтийг анхнаасаа төлөвлөсөн, олны анхаарлыг татах зорилготой байсан гэх зэргээр ярьдаг.
5
Кейт Аптон (Kate Upton)
Том хөх, үзэсгэлэнтэй төрхөөрөө залуусын зүрх сэтгэлийг эзэмдсэн, халуухан, дур булаам модель Кейт Аптон урьд нь маш олон залуустай нэр холбогдож явсан. Хамгийн итгэмээргүй нь тэрээр зөвхөн залуус ч биш, модель бүсгүйчүүдтэй хүртэл нэр холбогдож байв. Дуучин Робин Тике (Robin Thicke)-гийн “Blurred Lines” видео клипэн дээр тоглодог модель Эмили Ратаковски (Emily Ratajkowski)-тэй болзож байсан юм. Мөн найруулагч Сет Макфарлейн (Seth MacFarlane)-тэй болзож байгаад бөөн хэл ам, хэрүүл тэмцэл болсны эцэст салсан байдаг.
6
Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)
Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй, мөнхийн залуу тодотголтой жүжигчин Гвинет Пэлтроу урьд нь алдарт "Cold Play" хамтлагийн дуучин Крис Мартин (Chris Martin)-тай гэрлэж байсан юм. Тэд өдгөө 2 хүүхдийн эцэг, эх билээ. Гэвч дуучин эрийн туйлбаргүй зан, үнэнч биш байдлаас болж тэд салцгаажээ. Тодруулбал, тэрээр жүжигчин Женнифер Лауренс (Jennifer Lawrence)-тай уулздаг байсан нь олонд ил болсон юм.
7
Женнифер Лауренс (Jennifer Lawrence)
"The Hunger Games" буюу "Өлсгөлөн тулаан" цуврал киногоороо бид бүхний танил болсон жүжигчин Женнифер Лауренс, дуучин Крис Мартинтай амрагийн харилцаатай байсан. Гэвч тэд 2015 онд салж, хоёр тийш болсон юм. Тэрээр энэ талаар хэлэхдээ, "Бидний хувь хүн, сексийн амьдрал таарахгүй байсан" хэмээжээ. Тэдний энэхүү түр зуурын ахархан явдлаас болж, 2 хүүхэд өнчирч, гэр бүл сүйрсэн гээд бодохоор харамсалтай байгаа биз.
8
Рассел Брэнд (Russell Brand)
Дуучин Кэти Перри (Katy Perry), жүжигчин, дуучин Рассел Брэнд (Russell Brand) нар нэгэн үе хамгийн сайхан хосоор нэрлэгддэг байлаа. Тэд гарандаа хос шивээс хийлгэж, үргэлж л хамтдаа явдаг байжээ. Мөн дуучин бүсгүй, найз залуугийнхаа талаар сонин хэвлэлд "Миний заяаны хань, бид хоёр маш сайн найзууд" гэх зэргээр ярьдаг байсан цаг саяхан. Гэвч энэхүү романтик байдал удаан үргэлжлээгүй юм. Хайрлаж, дурлалцаж явсан хосууд маргалдаж, улмаар хоёр тийш болсон байдаг.
9
Лео ДиКаприо (Leo DiCaprio)
Холливуудын хамгийн хүсэмжит залуу, авьяаслаг жүжигчин Лео ДиКаприо өнөөг хүртэл маш олон бүсгүйчүүдтэй нэр холбогдсоор ирсэн. Тэрээр үргэлж л загвар өмсөгч, сайхан залуухан бүсгүйчүүдтэй болздог ч, сар ч хүрэхгүй хугацааны дараа салж сарнидаг юм. Тэгэх бүртээ бүр бөөн шуугиан тарина гээч.
10
Деми Мур (Demi Moore)
Нэгэн үе Холливуудын хамгийн сайхан хосоор нэрлэгдэж байсан, жүжигчин Деми Мур, Эштон Катчер (Ashton Kutcher) нар 8 жилийн турш хамтран амьдарсан. Хосуудын салалт, жүжигчин бүсгүйд хүндээр тусч, нэг хэсэг эмчилгээ хийлгэсэн гэдэг. Харин өнгөрсөн жил жүжигчин Мила Кунис (Mila Kunis)-тай гэрлэж, бяцхан охинтой болсон билээ.
11
Женнифер Анистон (Jennifer Aniston)
Өдгөө 47 настай үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй, урьд нь жүжигчин Брэд Питт (Brad Pitt)-тэй гэрлэсэн билээ. Гэвч харамсалтай нь бүсгүй хүүхэдтэй болох боломжгүй, тэрчлэн сэтгэл санааны таагүй байдлаас болж, хосууд удалгүй хоёр тийш болсон гэдэг. Тэдний салалт тийм ч таатай байгаагүй. Жүжигчин бүсгүй нөхрөөсөө салсны дараа хэсэг хугацаанд сэтгэл заслын эмчилгээг хийлгэсэн байдаг.
12
Вуди Аллен (Woody Allen)
Алдартай кино найруулагч, жүжигчин Вүүди Аллен, 1970 онд жүжигчин Дайан Китон (Diane Keaton)-той гэр бүл болсон билээ. 1980 онд жүжигчин Миа Фэрроу (Mia Farrow)-тэй гэрлэж, 1992 онд хоёр тийш болсон юм. Сүүлд хуучин эхнэрийнхээ өргөмөл охин Сүн Еэ (Soon-Yi) хэмээх Ази бүсгүйтэй гэрлэж, өнөөг хэр нь хамтдаа амьдарч байгаа аж.
13
Жастин Тимберлейк (Justin Timberlake)
Дуучин Жастин Тимберлейк, Бритни Спирс (Britney Spears) нар тухайн үедээ хамгийн сайхан хосоор нэрлэгдэж байсан. Гэвч дуучин бүсгүйн хууралтаас болж, хосууд харилцаандаа цэг тавьсан. Тэрээр Бритнигээс салсныхаа дараа “Cry Me A River” дууг бичсэн нь хамгийн шилдэг уран бүтээл болж чадсан юм. Мөн видео клидэн дээрээ бүсгүйн зургийг өшиглөж харагддаг. Харин Бритни түүний хариуд “Everytime” дуугаа бичжээ.