1
Ариа уг нь багадаа хэвийн жинтэй хүүхэд байв. Гэтэл өсөж томрох тусам биеийнх нь жин огцом нэмэгдэж байсан нь эцэг эхийн нь болоод эмч нарын гайхшралыг төрүүлсэн байна.
2
Ямартай ч түүний ингэж их таргалсан нь хоол хүнстэй ямар ч хамаагүй, харин биеийнх нь онцлог, үл мэдэгдэх гажиг согогоос үүдэлтэй хэмээн эмч нар оношилжээ. Харин яг ямар өвчин гэдгийг нь тодорхойлоогүй байна.
3
Хүүгийн ээжийн яриагаар бол тэр сургуульд явах боломжгүй тул өдөржин гэртээ л байж, унтаж, идэж, сэрүүцэн суудаг байна. Жин ихтэй тул элдэв зүйл хийн гүйж харайх, бүр удаан явж ч чаддаггүй ажээ.
4
Тэр мэдээж жингийнхээ хэмжээгээр их иднэ. Ногоотой шөл, үхэр болон загасны мах, будаа гэх мэт хоол хүнсээр өдөрт 5 удаа хооллодог гэнэ.
5
Гэр бүл нь ядуу тарчиг тул эмчлүүлэх мөнгөгүйн дээр өдрөөс өдөрт өсөж томорч байгаа хүүгийнхээ хоол ундыг ч дийлэхгүй байгаагаа хэлжээ. Нас биед хүрсэн хоёр ч эр хүний иддэг хэмжээний хоол идэх тул, өөр яах ч билээ дээ.
6
7
8
9
Хүү хоолоо идчихээд л унтаад өгнө. Шалан дээр, орон дээр хаа байгаа газраа толгойгоо гилжийлгээд унтчихдаг ажээ.
10
Хүүгийнхээ ирээдүйд санаа зовсон эцэг эх нь одооноос эхлээд бор будаа өгч, дан ногоогоор хооллож байгаа ч олигтой үр дүн үзүүлэхгүй байгаа гэнэ. Харин ч мах идэхгүй байхаар ходоод нь хямарч, одоо байгаагаасаа илүү зовдог тухай хуучилсан байна.
11
12
13
14
15
16
17
18