1
Дүрдэг цай
Хэрэв та дүрдэг цай ууж хэрэглэсэн бол хаях гэж тэгтлээ яарсны хэрэггүй. Харин хэрэглэсэн дүрдэг цайгаа цуглуулан, саванд хийж хадгалснаар энэ нь агаарыг цэвэршүүлэхээс гадна элдэв үнэрийг дарах тустай байдаг. Мөн хэрэв таны гутал эвгүй үнэртэй бол хэрэглэсэн дүрдэг цай хийгээд орхиход хангалттай юм шүү.
2
Хүүхдийн нойтон салфетка
Бид цахилгаан хэрэгслээ арчихдаа зураас гаргаж мэднэ хэмээн эмээж, зөөлөн алчуурыг худалдан авдаг. Харин та хүүхдэд зориулсан нойтон салфеткийг ашиглан арчиж цэвэрлэх боломжтой юм. Учир нь тус салфетка нь хүүхдийн арьсанд зориулагдсан байдаг тул маш зөөлөн материалаар хийгдсэн байдаг.
3
Устөрөгчийн хэт исэл
Устөрөгчийн хэт исэл нь байгалийн ариутгагч бодис юм. Энэ нь үнийн хувьд харьцангуй бага тул танай эмийн санд байх ёстой зүйлсийн нэг билээ. Бид үүнийг шарх ариутгах зорилгоор ашигладаг боловч энэ нь элдэв толбыг хормын төдийд арилгах төдийгүй нянг устгах шидтэй байдаг аж.
4
Шар айраг
Та шар айргийг ашиглан гэртээ угаалга цэвэрлэгээ хийх аваас элдэв нян бактери болоод микробыг устгах давуу талтай байдаг. Гэхдээ зөвхөн асуудалтай хэсгээ шар айргаар угаана гэдгээ мартуузай. Эс бөгөөс гэрээс тань шар айрагны эхүүн үнэр ханхалж мэднэ.
5
Шанцай
Зун цаг болмогц шоргоолж болон шавж ихэсдэг. Харин та үүнээс хэрхэн сэргийлдэг вэ? Мэдээж элдэв химийн бодис ашиглан, хамаг мөнгөө гарздаж орхих нь цөөнгүй. Гэхдээ танд тус болох нэгэн зүйлийг санал болгоё. Энэ бол шанцай юм. Та шанцайг хамгийн их шавж үүрэлсэн хэсэгтээ байршуулаад үзээрэй.
6
Шүдний оо
Шүдний оонд агуулагдах фтор нь метал биет болон мөнгөн эдлэлийн толбыг арилгаж, өнгийг сэргээхэд гайхалтай үр дүн үзүүлдэг юм. Үүнээс гадна гарт тань сармис, сонгино зэргийн үнэр нэвширсэн бол оо түрхээд угаахад буцаад хэвийн байдалдаа орох болно.
7
Алка-зельтцер
Алка-зельтцер эм нь халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг билээ. Бид үүнийг эмийн журмаар хэрэглэхээс өөр ашиг тустай талыг төдийлөн анзаардаггүй юм. Харин тус эмэнд загас маш их дуртай байдаг юм шүү. Хэрэв та загасчлахаар зэхэж байгаа бол тус эмийг авч яван, голын усанд хийгээд үзээрэй. Таны олз омгийг нэмэгдүүлж, олон загас барихад туслах аж.
8
Дүрдэг цай
Ингээд харахад дүрдэг цай маш олон ид шидтэй юм. Цайнд агуулагдах тусгай хүчил нь үүг түргэн арилахад тус болдог билээ. Халуунаараа байгаа дүрдэг цайг өдөр бүр үү гарсан хэсэг дээр 15 минут орчим байлгахад удалгүй арилж алга болдог байна.
9
Гадил
Амтат гадил идэх дургүй хүн гэж ховор биз. Харин идсэн гадилныхаа хальсийг хаях гэж яарсны хэрэггүй. Та тус хальсаар гал тогооны эдлэл хэрэгслээ өнгөлж болох аж. Ингэснээр танай гал тогооны өрөө бүхэлдээ гялалзаж, нүд гялбуулах юм.
10
Зөгийн бал
Зөгийн баланд агуулагдах эрдэс бодисууд нь төрөл бүрийн бактери, шимэгч бодисыг устгах үйлчилгээтэй байдаг. Үүнээс гадна элдэв шархыг хурдан эдгээн, анагаадаг юм шүү. Та ч бас шархандаа нимгэн түрхэж үр дүнг нь үзээрэй.
11
Аспирин
Зун цаг хэдий сайхан ч шумуул гэх нэгэн дайсантай. Үүнд хазуулсны дараа хамаг бие загатнан, хорсож, байж суух аргагүй болгодог. Харин танд ганц ширхэг аспирин байвал асуудлаасаа ангижрах боломжтой юм. Аспиринаа нухаж, багахан устай холиод хазуулсан хэсэгтээ түрхээрэй. Ингэснээр загатналт, улайлт багасгаж, түрхэн зуурт эдгэрэх тустай.
12
Хүнсний сода
Хэрэв хоолой тань өвдвөл буцалсан усанд багахан хүнсний сода хийж, хоолойгоо утаарай. Мөн үүнээс гадна маш олон ашигтай талтай байдаг төдийгүй эрүүл мэнд, гоо сайханд онцгой нөлөө үзүүлдэг. Жишээлбэл шүдийг цагааруулж, буйлны үрэвслийг намдааж, хөлрөлтийг бууруулдаг.
13
Гарын тос
Гарын тос нь арьсыг зөөлрүүлж, чийгшил өгөх үндсэн үүрэгтэй байдаг. Гэхдээ энэ нь арьсан эдлэл, гутал, цүнхийг ч мөн өнгө оруулж гялалзуулах шидтэй байдаг юм шүү. Мэдээд авахад илүүдэхгүй болов уу?
14
Модны нүүрс
Энэ нь агаарыг цэвэршүүлж, элдэв үнэрийг арилгах ашиг туст чанарыг өөртөө агуулсан аж. Мөн машин, хөргөгч зэргээс ханхлах эхүүн үнэрийг модны нүүрс ашиглан цэвэршүүлэх боломжтой.
15
Цагаан цуу
Ашигласан будгийн багсыг цэвэрлэж авна гэдэг хүн бүрийн хувьд толгойны өвчин болсон асуудал. Харин танд ердөө багахан цагаан цуу байхад л болоод явчихна. Будагтай багснуудаа бүгдийг цагаан цуунд дэвтээж, 30 минут болоход л таны багс яг л шинэ мэт болох юм.
16
Кофены шүүлтүүр
Та цонхоо хэрхэн угаадаг вэ? Өдөржин угааж, цэвэрлэсэн ч гялалзсан гоёмсог болгож чадахгүй сууна уу? Тэгвэл та кофены шүүлтүүрийг ашиглаад үзээрэй. Энэ нь цонх, толь, шилний элдэв толбыг арилгахдаа гаргууд төдийгүй гялалзуулж, нүд гялбам болгодог аж.
17
Тугалган цаас
Гэрт эр хүн байхгүй үед хутга, хайч ирлэнэ гэдэг мөн л төвөгтэй асуудлын нэг. Харин тугалган цаасыг ашиглаж, хялбархан атлаа түргэн хугацаанд хутга болон хайчаа ирлэж, шинэхэн мэт болгох боломж танд байна.
18
Кетчуп
Кетчупээр мөнгөн эдлэл, гоёл чимэглэлээ шинэ мэт гялалзуулж болдогийг та мэдэх үү? Аяганд бага зэрэг кетчуп хийгээд түүнийгээ сойзоор үрээд, усаар зайлаарай.