Ганцаардал биднийг хэрхэн өөрчилдөг вэ?

Сүүлийн үед ганцаардал хэмээх зүйл биднийг дотроос нь минь бага багаар хөнөөж, үхлийн ирмэгт хүргээд байна. Энэ нь нэг төрлийн сэтгэцийн эмгэг ажээ. Хүндрэхээрээ тухайн хүнийг гадаад ертөнцтэй харилцах чадваргүй болгож, хэл ярианы бэрхшээлд хүртэл хүргэдэг гэнэ. Ингээд ганцаардал бидний амьдралд хэрхэн нөлөөлдгийг олж мэдэцгээе.

Ганцаардал биднийг хэрхэн өөрчилдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бүхнээс зугтана

Ганцаардалд хэрвээ нэг л автвал, дээр нь сэтгэлийн тэнхээ, өөдрөг үзэлгүй байвал биднийг өдрөөс өдөрт өөртөө уусгасаар л байдаг. Хүн бүрээс, бүх зүйлээс холдоно. Ганцаараа байхдаа л хамгийн жаргалтай, өөрийнхөөрөө байж чадах мэт санагдана. Сонирхолтой нь, Өмнөд Номхон далайн дунд, Махер арлын орчимд "Point Nemo" хэмээх ганцаардмал газар байдаг ажээ. Тус газрыг 1940 онд анх илрүүлсэн бөгөөд 2300 километр үргэлжилдэг байна. Ямар ч жуулчин, амьдардаг оршин суугчгүй учраас эндэхийг дэлхийн хамгийн ганцаардмал газраар нэрлэжээ.

Бүхнээс зугтана

2 Ганцаардана

Хүн бол нийгмийн амьтан билээ. Хүн төрөлхтний араатан амьтдаас ялгарах гол зүйл оюун ухамсарт байдал, орчиндоо нийгэмших чадвар юм. Тэд усаар цай чанаж, модоор байшин барьж, жимс, ногоогоор хоол хийж чадна. Харин ганцаардал биднийг нөмөрснөөр бүхнээс зайгаа барьж, нийгмээс өөрийгөө холдуулдаг. Найз нөхдийн хүрээлэл, харилцаа багасч, ганцаардсан нэгэн болно. АНУ-д жилд маш олон хүн ганцаардлаас болж нас бардаг байна. Тэдний дудн 12 жилийн турш гэрээс гаралгүй, бүгэж амьдарсан хүн ч байдаг. Хамгийн харамсалтай нь ийм амьдралаар насыг барсан хүмүүс нэмэгдсээр байгаа аж.

Ганцаардана

3 Гэрээс гарахаа болих

Магадгүй та ийм төрлийн хүмүүстэй олон учирч байсан болов уу. Тэд үргэлж л гэртээ байдаг. Хүмүүстэй уулзахгүй, телевиз, компьютер ширтсээр өдрийн уртыг барна. Тэдгээр хүмүүсийн 70 орчим хувь нь энэ байдалдаа дасан зохицсон, гадаад орчин руугаа гарахаас эмээх өвчтэй болсон байдаг. Мөн шөнө хар дарах, зүүдэндээ явах зэрэг үзэгдлүүдтэй учирч болдог. Энэхүү ганцаардлын эмгэг нь шинэ өвчин биш юм. 17-р зууны үед АНУ-д ийнхүү гэрээс гарахаа болих нь түгээмэл байсан аж. Ихэвчлэн нас тогтсон, амьдралын идэвхигүй болон сэтгэл санаа тогтворгүй, өсвөр насныханд түгээмэл тохиолддог байна.

Гэрээс гарахаа болих

4 Нийгмээс тусгаарлагдана

Ганцаардал гэдэг тухайн хүний сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Нийгмээс өөрийгөө тусгаарлах нь айдас болон өөртөө итгэлгүй байдал нөлөөлдөг. Гадаад ертөнцтэй харилцах чадваргүй, элдэв эмгэг болон бэрхшээлтэй хүмүүс ийнхүү хаалт тавьж, нийгмийн мэдээллийг телевиз болон цахим ертөнцөөс авдаг.  Мөн хувийн харилцаандаа ч гэсэн сэтгэл дундуур байдаг юм. Гэрээс гардаггүй учир бусадтай алсаас харилцах, цахим ертөнцөөр дамжуулан холбоо барих нь бий.

Нийгмээс тусгаарлагдана

5 Арслан зааныг хөнөөсөн

Хамгийн сүүлчийн арслан заан ОХУ-д амьдарч байсан гэх баримт бий. 6000 жилийн өмнө тэдний тоо толгой эрс буурч, ганцаардлын улмаас цөөрчээ. Учир нь тэдний нутгаа сэлгэх нүүдэллэх, үржилд орох нь багасч, улмаар цус ойртон мөхсөн гэнэ. Хүн төрөлхтний хувьд ч гэсэн ганцаардал энэ маягаар үргэлжилбэл хүн төрөлхтний цаашдын оршин байхад хамаатай юм. 

Арслан зааныг хөнөөсөн

6 Амьгүй зүйлстэй холбоо тогтоох

Ганцаардалд өртсөн, нэрвэгдсэн хүмүүс амьд байгаль, нийгэм хүмүүсээс илүүтэй амьгүй, эд зүйлстэй холбоо тогтоох нь бий. Сүүлийн үед хүмүүс бүхнийг цахим ертөнцийн тусламжтай харж, түүгээр амьсгалах болсон. Хэрвээ үнэхээр бодит ертөнцтэй нүүр тулж, гадаад орчинд гарвал байдал өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй ч, энэхүү зовиураар шаналагсад ихэвчлэн аймхай, өөртөө итгэлгүй хүмүүс байдаг.

Амьгүй зүйлстэй холбоо тогтоох

7 Гэртээ илүү жаргалтай

Тэгэхээр цөмөөрөө нэг зүйлийн талаар төсөөлөн бодоцгооё. Нэг өрөөнд суугаад юуны ч талаар хамаагүй бодож, төсөөлөн бодно гэвэл мэдээж маш амархан. Харин нэг өдрийн турш энэ маягаар амьдарвал байдал хэцүүднэ. Харин бүтэн сарын хугацаа өнгөрөхөд тухайн хүн өөрийн байдалдаа хэдийн дассан байх болно. Харвардын их сургуулийн сэтгэл судлалын оюутнууд 18-77 насны хүмүүс дээр туршилт явуулжээ. Тэдгээр хүмүүсийг хоосон өрөөнд суулгаж 15 минутын турш орхижээ. Тэд бүгд энэ байдалд маш тухгүй, сайхан зүйлсийн талаар бодох тэнхэлгүй байгаа талаараа хэлжээ. Харин дараа нь тэднийг өөрсдийх нь орчин, гэрт үлдээн 15 минутын турш орхисон байна. Гэвч судалгаанд оролцогчид  утсаар оролдох, тоглох, гэх мэтээр өнгөрөөсөн аж. Үүнээс харахад тэд гэртээ байхдаа, илүү өөрийнхөөрөө дураараа байгааг харж болох юм. 

Гэртээ илүү жаргалтай

8 Хүмүүст халддаг

Ганцаардал нь нэг төрлийн сэтгэцийн эмгэгт ордог байна. Түүнчлэн бусдад халддаг. Орчин тойронд байгаа ганцаардмал хүмүүсээс энгийн хүмүүст халдаж, ямар нэгэн амьдралын идэвхигүй, хаалттай болгодог. Энэ нь яваандаа аймхай болгож, бусадтай ярихад хэл ярианы бэрхшээлд хүртэл оруулдаг аж.

Хүмүүст халддаг

9 Хоолны дуршил нэмэгдэнэ

Хамгийн хачирхалтай нь ганцаардал хүнийг мах их идэх хүсэлд автуулж, хоолны дуршил нэмэгдүүлдэг. Тэд жирийн үеийнхээ 1 дахин их иддэг юм. Тиймээс ч таргалах, өөртөө итгэлгүй болох зэрэг асуудлууд үүсдэг. Гэртээ бүгж компьютер, телевиз ихээр үзэж, тэр бүрийдээ өлсөх мэдрэмж төрж, хоол, амттаныг ихээр иддэг байна.

Хоолны дуршил нэмэгдэнэ

10 Ганцаардмал хүмүүсийн ажлын бүтээмж бага байдаг

Ганцаардмал хүмүүс олон зүйлд анхаарлаа төвлөрүүлэх, ажиллуулах чадвар энгийн хүнээс хавьгүй сул байдаг. Тиймээс ч тэдний ажлын бүтээмж нь бага гэсэн үг. Харин энгийн хүмүүсийн хувьд олон зүйлд анхаарлаа төвлөрүүлж, олон ажлыг зэрэг зэрэг хийж, хурдан шалмаг ажилладаг ажээ.

Ганцаардмал хүмүүсийн ажлын бүтээмж бага байдаг

11 Амьтад ганцаардлаас болж үхдэг

Хамгийн хачирхалтай нь зарим амьтад ганцаардлаас болж амиа хорлох, үхэх тохиолдлууд цөөнгүй гэнэ.  Ижил амьтнаа үхэх, холдохыг маш ихээр мэдэрч хариу үйлдэл үзүүлэн орилж, хашгичин, эцэстээ хоол ундаа идэхээ байсаар үхдэг аж. Тэд хүнийг бодвол маш мэдрэг юм. 

Амьтад ганцаардлаас болж үхдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()