1
2014 онд дэлгэрсэн
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2014 онд мэдээлэхдээ, тус вирусын улмаас хэдийн 932 хүн нас бараад буйг анхааруулсан юм. Судалгаанаас харахад тус вирус нь хэдийн маш олон хүний амь насыг авч оджээ. Үүнээс харахад энэ нь үнэхээр л дэлхийн анхаарлын төвд байгаа аюулт өвчин юм. Ийнхүү тархсан газруудын ихэнх хэсэг нь Африк болон бусад халуун уур амьсгалтай орнууд багтжээ. Мөн Төв болон Баруун Африкийн орнуудаар голчлон тархжээ.
2
Америкт дэлгэрсэн
2014 онд тус өвчний тохиол Америк улсад илэрчээ. Энэ нь өвчний нууц үедээ эх орондоо ирсэн жуулчин эр байсан бөгөөд тэрээр эмнэлэгт тусгаарлагдан эмчилгээг хийлгэсэн аж. Өвчнийг бүрэн эдгээх боломжгүй тул, тархалтыг удаашруулах, өвчний шинж тэмдгийг багасгах эмчилгээг хийж байв. Мэдээж бэлгийн замаар халдварлах эрсдэлтэй тул, бүсгүйчүүдэд илүүтэй аюул заналхийллийг төрүүлж байна.
3
Анх нээгдсэн
Эбола вирус нь анх 1976 онд одоогийн Бүгд Найрамдах Конго улсад илэрч байжээ. Тухайн үед нийт 318 хүн бүртгэгдсэнээс 280 хүн нь амь насаа алдсан аж. Мөн энэ онд Эбола вирус нь Суданд тархаж нийт 284 хүн өвдсөнөөс 151 хүн нас барсан байна. Тэгэхдээ тус вирусыг хоёр голомттой, үүсгэх нян нь өөр болохыг олж илрүүлсэн байдаг. Одоогоор мэдэгдээд байгаа “Эбола" төрлийн 5 вирусын дөрөв нь үхлийн аюултай байна.
4
Лабораторийн осол байсан уу?
Хүмүүс энэхүү хачирхалтай вирусыг зориудаар тараасан лабораторийн осол хэмээн нэрлээд байна. Учир нь энэхүү вирус урьд өмнө ч гэсэн илэрч байсан бөгөөд өнөөг хэр нь зохих эмчилгээг олж, олигтой үр дүнд хүрээгүй нь хачирхалтай. Магадгүй өнөөдөр ч гэсэн тус вирус алга болоод хэдэн жилийн дараа ахин дэгдэхийг таашгүй. Тиймээс аль болох ариун цэврийг сахиж, тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй, халдвартай байж болзошгүй амьтдаас хол байхыг зөвлөж байна.
5
Бэлгийн замаар халдах
Эбола вирусээр халдварласан хүнээс ялгарах бүхий л шингэнээр энэ өвчин нь халдварладаг. Тэгэхээр бэлгийн замаар ч гэсэн халдварлах бүрэн боломжтой гэсэн үг юм. Эрэгтэй хүний биед тус вирус нь сарын турш нууц байдлаар үржин, бусад хүмүүсийг өвчлүүлдэгийг эрдэмтэд олж мэджээ. Вирусээр өвчилсөн хүнтэй дотно харилцаанд орох болон эхээс урагт халдварлах аюултай.
6
Зэрлэг амьтдад нөлөөлөх нь
Тус өвчний дэгдэлт халуун орны ой шугуй бүхий төв болон баруун Африкийн орнуудад голчлон бүртгэгдсэн. Халуун орны зэрлэг амьтдаас тухайлбал сармагчин, жимсний сарьсан багваахай зэрэг амьтнаас хүнд халдварлан улмаар хүнээс хүнд дамжин дэгдэлтийн түвшинд хүрдэг. Халдвар авсан хүмүүсийн 90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай. Вирусын эх үүсвэр болох зэрлэг амьтад нь Африкт байгаа ч, дэлхий даяар тархах магадлалтай маш өндөртэй гэнэ. Тэгэхээр Монголд ч гэсэн өвчний тохиолдол бүртгэгдэхийг таашгүй юм.
7
Шинж тэмдэг
Халдвар авсан цагаас өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг. Гэнэт өндөр халуурч эхлэх ба бие сульдаж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх зэрэг шинж тэмдгүүд илэрч дараа нь бөөлжих, суулгах, тууралт гарах зэрэг шинжүүд нэмэгддэг байна. Хүмүүс эл өвчнийг эхэн үед нь оношилж мэдэхгүй, өөр өвчинтэй андуурсаар голомтыг нэмэгдүүлэх, өвчнийг халдварлуулан хүндрүүлж орхидог. Хүндэрсэн үедээ, цусархаг диатез илэрч, элэг, бөөрний дутал, төв мэдрэлийн системийн өөрчлөлт болон олон эрхтэн системийг хамарсан хүндрэлд хүргэнэ. Лабораторийн шинжилгээгээр цусны цагаан эс, тромбоцитийн тоо цөөрч, элэгний ферментүүдийн хэмжээ ихэсдэг байна. Тиймээс тогтмол эмчийн хяналтанд байх хэрэгтэй.
8
Вакцин нь сэргийлэх үү?
Одоогийн байдлаар вакцин нь туршилтын шатандаа явж байгаа. Хэдийгээр дэлхийн өнцөг булан бүрт өвчнийг эсэргүүцэх тарилга, вакциныг туршиж, амжилттай болсныг үйлдвэрлэж байгаа ч, энэ нь 100 хувь эсэргүүцэж хамгаалж чадахгүй юм. Хамгийн гол нь хувь хүний ариун цэвэр, сэрэмж болгоомжоос хамаарна.
9
Хэрхэн халдварладаг вэ?
Өвчилсөн хүний гэмтсэн арьс салст, цус, шээс, бөөлжис, үрийн шингэн өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд харьцах замаар халдвар дамжина. Тэр бүү хэл өвчин тусаад эдгэсэн хүний үрийн шингэнд вирус 7 долоо хоногоос сар хүртэлх хугацаанд хадгалагдаж халдварлуулах боломжтой байна. Өвчтнийг хэвтүүлэн эмчлүүлж буй эмнэлгийн ажилтнууд халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиж мөрдөөгүй тохиолдолд, халдвар эмнэлгийн дотоод халдвар байдлаар дэгдэх аюултай.
10
Эмчилгээ
Эбола вирусын өвчний оношийг эцэслэн тавихын өмнө хумхаа, шигеллёз, холер, менингит зэрэг бусад вирусын шалтгаант цочмог өвчнүүдийг үгүйсгэх ёстой. Оношийг лабораторийн ийлдэс судлалын болон вирус судлалын шинжилгээгээр эцэслэн баталгаажуулна. Нэгэнт илэрсэн нөхцөлд гэр бүл, орчиноос тусгаарлан, эмчийн хяналтад тогтмол эмчилгээг хийдэг.