Франц бүсгүйчүүдийн сайхан биеийн нууц

Франц бүсгүйчүүд шоколад, бяслаг ихээр идэж, байнга л дарс шимдэг атлаа хэрхэн гуалиг сайхан биеээ хадгалж, төгс төгөлдөр байдаг нь хүн бүрийн гайхшралыг төрүүлсээр ирсэн билээ. Тэдний энэхүү гайхалтай нууцыг мэдэхийг хүсэхгүй хүн гэж үгүй. Харин бид та бүхэндээ тэдний сайхан биений нууцыг аминчлан дэлгэхээр бэлтгэлээ. 

Франц бүсгүйчүүдийн сайхан биеийн нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоолыг дээдэлдэг

Тэд хоолыг таргалуулах хор хэмээх биш тэнгэрээс өгсөн бэлэг хэмээн үзэж, ихэд дээдэлдэг байх юм. Өдрийн 3 хооллохдоо түргэн хоолыг цээрлэж, аль болох эрүүл болоод хөнгөн хооллохыг зорьдог байна. Бүсгүйчүүдийн тухайд голчлон элдэв төрлийн ногоо, багахан махыг дарсаар даруулан иддэг байх аж. 

Хоолыг дээдэлдэг

2 Чанар чухал

Тэд хүнсний зүйлс сонгохдоо хамгийн чанартай, шинэхэн, үнэтэй бүтээгдэхүүнийг илүүд үздэг бөгөөд энэ нь тэдний сайхан бие галбирын чухал нэгэн нууц юм. Мөн амттанаас хар шоколадыг махнаас загасыг чухалчилж, тогтмол хэрэглэдэг нь мөн л давуу чанар билээ. 

Чанар чухал

3 Удаан иддэг

Хоол идэхдээ маш аажуу тайвнаар, нэг бүрчлэн зажилдаг байх юм. Энэ нь тэдний хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжиж өгөх тул идсэн бүхэн нь шингэж, илүүдэл өөх болж биед наалддаггүй байна. 

Удаан иддэг

4 Идэж уухаа хорьдоггүй

Франц бүсгүйчүүд сайхан галбираа хадгалах гэсэндээ идэхийг хүссэн зүйлсээ хорьж өөрийгөө зовоолгүй багаханыг идээд, дасгал хөдөлгөөн хийдэг байна. Идэхийг хүссэн зүйлээ хориглож, өөрийгөө зовоох нь стресс болж, харин стресс нь бидний хамгийн том дайсан, таргалах гол үндэс суурь гэдгийг тэд хэзээ ч мартдаггүй юм.

Идэж уухаа хорьдоггүй

5 Хүйтэн хоолноос татгалздаг

"Хэрвээ та турж, эрүүлжихийг хүсэж л байгаа бол юун түрүүнд хүйтэн зүйлсээс татгалзах хэрэгтэй. Өөртөө халуун дулаан энергийг шингээж, аль болох хөнгөн шингэн шим тэжээлтэй хооллож сураарай. Ялангуяа хүний биед тэр чигээрээ халуун эрчим бүрэлддэг учраас зуны улиралд эрчимтэй жин хасахад хамгийн тохиромжтой байдаг. Тиймээс дулааны улиралд аль болох жимс жимсгэнэ, олон төрлийн ногоотой хоол, болон шөл идвэл зохилтой. Ингэх нь таныг олон төрлийн витаминаар хангаад зогсохгүй, илүү их эрч хүчийг бэлэглэж, мэдэгдэхүйц тураадаг" хэмээн Франц бүсгүйчүүд зөвлөсөн байна.

Хүйтэн хоолноос татгалздаг

6 Давс бага хэрэглэдэг

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар хүн өдөрт 6 гр давс буюу нэг амны халбага давс хэрэглэх хэрэгтэй ажээ. Гэсэн хэдий ч бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа хоол хүнсэнд их бага ямар нэгэн хэмжээгээр давс заавал агуулагдаж байдаг тул бид байнга шахуу хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн үг. Харин энэ нь бидний гэдсээрээ турах хүслийг мохоож, харин ч улам таргалах гол үндэс нь болдог билээ. Мөн цаашлаад зүрхийг өөхлүүлж, өвчлүүлэх сөрөг талтай байдаг. Харин үүнийг сайн мэддэг Франц бүсгүйчүүд давсыг маш бага тунгаар хэрэглэхийг зорьдог байна. 

Давс бага хэрэглэдэг

7 Тайван хооллодог

Тэд юу ч болж байлаа гэсэн адган, яарч хоолоо хагас дутуу иддэггүй дүрэм журамтай хүмүүс аж. Мөн ямагт өлсөхгүй байхыг зорьдог бөгөөл хоолноос өмнө элдэв зүйлс идэхээс илүүтэй аяга тараг ууж байдаг юм. Өлсөх нь хоол идэх дуршлыг улам ихээр нэмэгдүүлж байдаг тул шаардагдах нормоос их хоол идэх магадлал өндөр байдаг билээ. Иймд аль болох өлсөхгүй байх нь бага идэхэд тус хүргэнэ. 

Тайван хооллодог

8 Ширээгээ үзэмжтэй засдаг

Ширээгээ өнгөлөг, үзэмжээр дүүрэн байх аваас тухайн хүний хоол идэх дуршил буурч, цатгалдан бага иддэг юм. Франц бүсгүйчүүд ч тус аргыг хэрэглэж, таргалтаас сэргийлж байдаг бөгөөд яг ямагт тус аргыг хэрэглэж байдаг билээ. 

Ширээгээ үзэмжтэй засдаг

9 Идэвхитэй хөдөлгөөн

Үргэлж л алхаж, амралтын өдрүүдээр ууланд авирч, цаг зав гарвал л элдэв спортоор хичээллэх тэд таргална гэдэг бүтэшгүй зүйл аж. Байнга л үсэрч харайн, цог золбоогоор дүүрэн байх эерэг энергитэй гайхалтай хүмүүсийн эдгээр онцлог чанарууд нь чимээгүйхэн таргалалтаас хамгаалж, сэргийлж байдаг юм. Иймд та ч мөн аль болох их алхаад л байгаарай. Цахилгаан шатны оронд энгийн шат, машины оронд унадаг дугуй сонгож өөрийн эрүүл мэнд, гуалиг сайхан бие галбиртаа хөрөнгө оруулалт хийгээрэй. 

Идэвхитэй хөдөлгөөн

10 Тайван байдал

Стресстэй эмэгтэй, сэтгэл санаа нь хэвийн тогтуун байгаа бүсгүйгээс илүү ихээр таргалж байдаг юм.Амар тайван байдал ямагт тухайн бүсгүйг таргалалт гэх өвчлөл болоод бусад зүйлсээс сэргийлж байдаг төдийгүй илүүтэй дур булаам харагдуулдаг юм. Франц бүсгүйчүүдийн тухайд элдэв зүйлсд санаагаа чилээх тун ч дургүй бөгөөд тэдний хамгийн сайн чадах зүйл бол нүүр дүүрэн инээмсэглэж, бусдад сайхан энерги бэлэглэх юм. Харин ийн биеэсээ гэрэл цацруулсан бүсгүйчүүд ямагт сайхан биеийг өөртөө цогцлоосон байх аж. 

Тайван байдал

11 Калори тооцдоггүй

Тэд идэж ууж байгаа зүйлсийнхээ калорийг тооцоолж, таргалж байна хэмээн ямагт гутарч явдаггүй давуу чанартай. Тухайн хүний бодсон бүхэн нь эргээд биелэл болон ирдэг тул таргалж байна гэж бодсон хүмүүс илүүтэй таргалдаж жамтай. Харин Франц бүсгүйчүүд тийм зүйлсийг огт анзаардаггүй боловч ердөө л өөрсдийн хэмжээгээ мэддэгт гоо сайхны нууц нь оршино. 

Калори тооцдоггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()