Хүн төрөлхтний түүхэн дэх аймшигтай алуурчид

2018-06-08, 13:15
14,924

Цаг хугацаа явж эхэлснээс хойших хамгийн ид шидийн гэмээр зүйл бол амьдрал үүссэн явдал юм. Энэ ид шид нь өдөр бүр, цаг тутам шинээр бий болж байдаг. Гэвч энэ нь бас минут секунд тутам дуусаж байдаг. Хүн төрөлхтний түүхнээ үхэл гээч зүйл олон арга замаар бидний амьдралыг авч одох даалгавраа гүйцэлдүүлсээр байна. Энэхүү мэдээллээс та хамгийн олон хүний амийг авч одсон аллагуудын талаар уншиж мэдэх болно.

Хүн төрөлхтний түүхэн дэх аймшигтай алуурчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Педро Алонсо Лофез

"Андын нурууны мангас" гэж нэрлэгддэг энэхүү цуврал алуурчин 1948 онд биеэ үнэлэгч, 13 хүүхэдтэй бүсгүйн долоо дахь хүү болж мэндэлжээ. Америк гэр бүлд өргүүлж, өнчин хүүхдүүдийн сургуульд орохоосоо өмнө тэрээр бэлгийн хүслээ ёс бусаар хангадаг гаж донтонтой амьдардаг байжээ. Багш нь түүнийг хүчиндсэний дараа тэр гэрээсээ зугтаж, 18 настайдаа шоронд орсон аж. Шоронд байхдаа бүлэглэн хүчирхийлэлд өртөж, тэнд байх хугацаандаа тэдний гурвыг нь хөнөөсөн байна. Эрх чөлөөтэй болсон хойноо цуврал аллагаа эхэлж, 1978 он гэхэд 100 гаруй охиныг хүчирхийлж хөнөөсөн бөгөөд нийт 300 гаруй аллага үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. 1994 онд Боготагийн сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байгаад 1998 онд гарсан байна. Үүнээс хойш хэн ч түүнийг хараагүй бөгөөд үхсэн эсэх нь тодорхойгүй аж. 

Педро Алонсо Лофез

2 Салхин цэцэг өвчин

Салхин цэцэг өвчнийг МЭӨ 1157 онд үхсэн муминаас тархсан байх магадлалтай гэж үздэг. ХХ зуунд л гэхэд салхин цэцгээс болж 300-500 сая хүн нас барсан байдаг. Нас баралтын түвшин нь 30-35 хувь аж. Амархан халдварлах зэргийг нь авч үзвэл энэхүү өвчний түүхэн үр нөлөөг тодорхойлох амаргүй. Хэдийгээр өдгөө уг өвчнийг ноцтойд тооцохоо больсон боловч хүн төрөлхтнийг бүрэн мөхөөж ч болохоор байсан өвчин тул энэхүү жагсаалтад багтжээ. 

Салхин цэцэг өвчин

3 Шашин шүтлэг

Энэхүү жагсаалтанд орсон тохиолдлуудаас хамгийн санал нэгтэй хүлээн зөвшөөрөх алуурчин бол шашин гэдэгт итгэлтэй байна. Ойрхи Дорнодод үүсээд байгаа нөхцөл байдал нь хүний үйл ажиллагааны улмаас эсвэл "Бурхан" гэсэн ойлголтын үр дүн юм. Алан хядах үйл ажиллагаанууд хүртэл "Бурхны нэрийн өмнөөс" юм уу, ижил утгатай уриан дор явагдах болж. Тухайн хүн үнэхээр бурханд итгэдэг үү? Эсвэл зүгээр л тэрхүү санааг ашиглан хүний алтан амийг хороож байна уу? Ямартай ч санаатай санаандгүй байдлаар мянга мянган хүний үхэл, амь нас шашны шүтлэг бишрэлтэй холбогдсоор байна. 

Шашин шүтлэг

4 1931 оны Хятадын үер

Гурван жилийн хугацаанд 15-43 сая хүний амь насыг авч одсон 1958-1961 оны Хятадын их өлсгөлөнг энэ жагсаалтанд багтаах нь зүй ёсны хэрэг боловч оронд нь байгалийн нэгэн гамшигт үзэгдлийг оруулахаар боллоо. 1931 оны Хятадад болсон үер нь 1-4 сая хүнийг үхэхэд хүргэсэн бөгөөд Шар, Хөх, Хуай мөрөн орчмын 80 сая хүний орон гэрийг сүйдэлж их хэмжээний хохирол учруулсан юм. Гурван хавцлын даланг энэ төрлийн үерээс сэргийлэхийн тулд эхлүүлсэн байна. Харин Зөвлөлтийн асуудлуудаас болоод төслийг 1980 он хүртэл зогсоож, 2009 онд сая нэг юм барьж дуусгажээ. 

1931 оны Хятадын үер

5 Тамхи татах

Тамхидалт дэлхий нийтийн нас баралтын 10 хувийнх нь үндсэн шалтгаан болдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлжээ. Энэ нь жил бүр таван сая хүн тамхидалтаас болж нас барж байгаа гэсэн үг юм. Дэлхий дээр тамхи татдаг нийт 650 сая хүн байдаг. Хамгийн гол нь тамхидалтаас болж амиа алдах явдлаас сэргийлэх боломжтой юм. Тамхи татдаггүй хүмүүсийн хувьд "Больчих" гэж хэлэх амархан боловч тамхичин хүнд хэцүү. Магадгүй энэ талаар Засгийн газрууд зөвхөн татвар нэмэхээс өөр арга хэмжээ авах хэрэгтэй байх. 

Тамхи татах

6 Симо Хаяха

Хорон санаат дайснуудыг дарж устгасан үндэсний шилдэг баатруудын талаарх түүх домог улс орон бүрт байдаг. Симо Хаяха (Simo Hayha) бол өнөө цагийн дайны шилдэг цэргүүдийн нэг юм. "Цагаан үхэл" хэмээх хочтой тэрээр энэхүү жагсаалтын аравдугаарт багтдаг. Дайны үеийн хамгийн сайн мэргэн буудагч гэж тооцогддог Хаяха 800 орчим хүн хөнөөсөн гэсэн тоо баримт байдаг. Финланд, Зөвлөлтийн дайны үед тэрбээр мэргэн буугаар 505 аллага (нотлогдоогүй 37), автомат буугаар 200 гаруй хүний амь нас хөнөөсөн гэх тоо баримт бий. Ийм олон хүнийг нөгөө ертөнц рүү илгээсэндээ харамсдаг уу гэж түүнээс асуухад "Би бол үүрэг гүйцэтгэгч. Хий гэж тушаасан зүйлийг л би хийсэн" гэж хариулжээ. 

Симо Хаяха

7 Шумуул

ХДХВ нь шумуулаар тархсан гэдгийг та мэдэх үү? Шумуул бол 15 гаруй өвчний тээгч юм. Тэд цусаар дамжин халдварлах боломжтой өвчин тараадаг бөгөөд эдгээрээс хүний биед хамгийн муугаар нөлөөлдөг нь хумхаа өвчин аж. Жил бүр уг өвчнөөс болж нэг сая гаруй хүн амиа алддаг. Африк тивд хамгийн олон аминд хүрсэн өвчний жагсаалтанд ДОХ-ын дараа хоёрдугаарт бичигддэг. Шумуул өндгөө бий болгохын тулд амьтан, хүний цуснаас авсан энзимийг амино хүчил болгон хувиргадаг байна. 

Шумуул

8 Хүн төрөлхтөн

Хомосапиенс гээч төрөл зүйл нь түүхэн дэх хамгийн олон хүний үхлийн шалтгаан болсон. Зарим хүн үүнийг шашинтай холбож тайлбарладаг. Гэвч ямар ч зүйлээс шалтгаалсан байж болох эдгээр үхэл нь хүний гараар үйлдэгдсэн гэдгийг санах хэрэгтэй. Дайнаас гадна санаатай, санаандгүй аллагуудын шалтгаан нь хүмүүс бид өөрсдөө шүү дээ. Бид өөрсдийн төрлөө өөрсдөө устгаж байна. 

Хүн төрөлхтөн

9 Жосеф Сталин

Магадгүй Сталинаас илүү Гитлерийг оруулах нь зөв гэж та бодох байх. Хэдийгээр түүний нөлөөллөөс болж яг хэдэн хүн амиа алдсан нь тодорхойгүй боловч 15-60 сая хүртэл тооцогддог. Тэрээр 1924 онд Владимир Ленинийг нас барсны дараа Зөвлөлт холбоот улсын удирдагч болсон юм. Сталиныг яагаад уг жагсаалтад багтаасан талаар тайлбарлавал үндэстний цөөнх 7.5 сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн, нацистуудын газар нутагт гарсан олон сая хүний аллага, 1932-1933 оны ЗХУ-ын өлсгөлөн, сая сая иргэнийг цаазаар авсан зэргийг үндэслэв. 

Жосеф Сталин

10 Цаг хугацаа

Хүний амьдрал гэдэг оньсго таавар юм. Амьдрал маш олон эргэлт, уналт, босолт, эхлэл, төгсгөлтэй байдаг. Гэвч энэ бүгдээс үл хамааран бид эцэст нь үхэлтэй нүүр тулгарах болно. Хэн, хэрхэн, хэзээ, яаж, яагаад гэдэг асуултанд хариу олох цагт та магадгүй үхэл рүү алхаж байх биз ээ. Магадгүй эдгээр жагсаалтанд багтсан бүх зүйлс үхлийн шалтгаан болж болно. Ямартай ч цаг хугацаа бидний амьдралыг төгсгөл рүү чиглүүлж байгаа гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй. 

Цаг хугацаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()