1
Энэтхэг- Идлис (Idlis)
Тус хоол нь уураг, эслэг ихтэй учраас аливаа өвчнийг түргэн эдгээх биеийн тамир нөхөхөд чухал ач холбогдолтой байна. Ууранд жигнэж болгодог учраас зөөлөн, сайхан амттай болдог байна.Тус хоолыг халуун ногоотой хослуулан идэхэд тохиромжтой.
2
Филиппин- Арроз Калдо (Arroz Caldo)
Цагаан будаа, тахианы шөл, өндөг ордог. Ихэвчлэн хоолой өвдөх, ханиад томууны үед иддэг байна.
3
Финлянд- Нэрс
Нэрс нь антиоксидантаар баялаг, маш амин дэмтэй жимсгэнэ юм. Тус улсад маш түгээмэл ургадаг учраас ард түмэн нь аливаа өвчин эмгэгийн үед идэх, буцалгаж сироп хийх аргаар хэрэглэдэг аж.
4
АНУ- Тахианы мах, гоймонтой шөл
Хүнсний ногоо, тахианы мах, өндөг болон гоймонгоор хийдэг тус хоол нь аливаа өвчнийг анагаах, биеийн тамир сэргээхэд тустай. Ихэвчлэн хамрын ханиадны үед иддэг байна.
5
Япон- Окаюу (Okayu)
Цагаан будааг ууранд жигнэж, элдэв амтлагчгүйгээр ийнхүү иддэг байна. Үүнийгээ жигнэхдээ дээр нь багахан чавга тавьбал илүү амттай болно. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа, ходоодны өвчинд тустай.
6
Итали- Пастина (Pastina)
Гоймонтой, тахианы махтай энэхүү хоол нь шар тайлах, биеийн тамир сэргээх, хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэнэ.
7
Фижи- Роуроу (Rourou)
Энэхүү хоол нь амин дэмээр баялаг, тэжээллэг хоолуудын нэг билээ. Мөн тайвшруулах үйлчилгээг үзүүлдэг. Дотроо цитрусын найрлагатай учир, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг байна.
8
Сингапур- Загасны зутан шөл
Загасны махтай зутан шөл нь маш амттайгаас гадна, ханиад томууг эдгээх өндөр тустай байдаг. Дотор нь чинжүү, бага зэрэг цуу, загасны мах ордог ажээ.
9
Пакистан- Кичди (Khichdi)
Цагаан будаа, байцааны зутан шөл нь дотор эвгүйрхэх, хордлогын үеэр илүү тустай байдаг. Зутан дээрээ амт нэмэх зорилгоор төмс, байцаа, ногоон вандуй зэргийг нэмж болох юм.
10
Норвеги- Цэцэгт байцааны шөл
Цэцэгт байцааны шөл нь бага насны хүүхдэд тохиромжтой. Биеийн тамир тэнхээ муутай, сул биетэй хүүхдэд эцэг эхчүүд хийж өгдөг. Амин дэмээр баялаг тул биеийг тэнхрүүлж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
11
ОХУ- Хүрэн манжинтай шөл (Борщ)
Тус хоол нь олон төрлийн амин дэм, Витамин С, антиоксидантаар баялаг юм. Бүхий л өвчний үед идэхэд тохиромжтой. Оросууд өвлийн цагт борщ хийж, үүнийгээ гэрийн аргаар барьсан хар талх болон цөцгийтэй хольж иддэг.
12
Унгар- Сармистай зөгийн бал
Сармистай, зөгийн бал нь биеийн дархлаа сайжруулах, нойргүйдлээс сэргийлэх, тамир тэнхээ сэргээхэд өндөр үр дүнтэй юм.
13
БНХАУ- Гоймонтой шөл
Хаана ч идэхэд тохиромжтой тус хоол нь шар тайлах, биеийн эрч хүч сэргээх, өндөр ач тустай. Мөн хүсвэл өндөг болон халуун ногоотой идэж болох юм. Хятадын Сичуань мужийн ард иргэд гоймонтой шөлөнд "нугасгүй".
14
Өмнөд Африк- Ногооны нухаштай шарсан талх
Тус хоол нь хордлогод ихээхэн тустай. Дотроо идэвхжүүлсэн нүүрс, витамин В, фолийн хүслээр баялаг тул бөөлжилтийг намдааж, гэдэс доторт сайнаар нөлөөлдөг.
15
Мексик- Албондигас шөл (Albóndigas Soup)
Халуун ногоотой, шөлтэй хоол нь маш өвөрмөц, амт үнэртэй. Тиймээс хоолны дуршил нэмэгдүүлэх, биеийн дархлаа сайжруулах өндөр тустай ажээ.
16
Өмнөд Солонгос- Самгетан (Samgyetang)
Тахианы махтай тус шөлөнд хүн орхоодой, сармис, чавга, олон төрлийн нарийн ногоонууд ордог. Ихэвчлэн ханиад томуу өвчний үед иддэг бөгөөд тайвшруулах үйлчилгээг үзүүлж, тамир тэнхээ сэргээдэг байна.
17
Тунис- Халуун ногоотой шөл
Халуун ногоотой учраас бүх төрлийн ханиад, томууг эдгээхэд тустай гэнэ. Дотроо олон төрлийн баяжуулсан хүнсний ногоо, арвай, гоймон зэргүүд ордог.
18
Монгол- Битүү шөл
Битүү шөлийг бид ихэвчлэн ханиад томууны үед түгээмэл хэрэглэдэг. Амин дэмээр баялаг учир биеийн эсэргүүцэл сайжруулах, тамир тэнхээ тэтгэх, ядаргаа тайлахад өндөр тустай. Битүү шөлийг халуун дээр нь уусныхаа дараа салхи авалгүй шууд унтахад ханиад томуу, элдэв ядаргаа тэр дороо арилдаг учиртай.