Та өөрийн бодисын солилцооны онцлогийг мэдэх үү?

Америкийн эрдэмтэн Жорж Уотсон бол “Та юу идэж байна, түүнийхээ  илрэл нь” гэх хэлцийг гаргасан хүмүүсийн нэг юм. Тэрээр 3 төрлийн бодисын солилцоо байдаг болохыг тогтоосон бөгөөд түүний хийсэн судалгаанаас харахад эрүүл зөв хооллодог хүмүүсийн эрүүл мэндийн байдал, сэтгэл хөдлөлийн байдал бусдаас илүү сайн болохыг баталсан байна. Өөрийн бодисын солилцооны онцлогийг мэдсэн тохиолдолд л та ямар төрлийн хоол хэрэглэхээ илүү сайн мэдэж чадна.

Та өөрийн бодисын солилцооны онцлогийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Үүнээс гадна бидний идсэн хоол хүнс эрч хүч, энерги болж хувирах явц нь хүртэл хүн бүрт өөр байдаг болохыг тогтоосон байна. Тиймээс зарим хүмүүст цагаан хоолтон байх нь илүү зохидог бол зарим хүн заавал мах идэж байж л эрүүл байдаг. Гэхдээ энэхүү зөвлөгөө нь таныг жин хасахад шууд нөлөөлж чадахгүй бөгөөд ямартай ч ямар төрлийн дэглэм танд тохирохыг хэлж өгч чадна.

 

1 Бодисын солилцооны төрөл

1. Хурдан шингэцтэй

Энэ төрлийн бодисын солилцоотой хүмүүс чихэрлэг зүйлс болон давстай зүйлээс сонголт хийх болбол давстай зүйлийг нь илүүд үзэх болно. Тэдний биед их хэмжээний уураг, тос хэрэгтэй бөгөөд харин нүүрс ус төдийлөн шаардлагагүй байдаг. Түүнчлэн махгүй амьдарч чадахгүй ч талхнаас шууд татгалзаж чадна. Ихэнхдээ чонын ходоодтой байдаг учир хангалттай хэмжээний хоол идээгүй тохиолдолд амархан эрч хүчээ алддаг төрлийн хүмүүс юм.

Энэ төрлийн бодисын солилцоотой хүмүүст "Аткинс"-ын дэглэм болон бусад нүүрс ус багатай дэглэм тохиромжтой. Гурилан болон чихэрлэг зүйлээс татгалзсанаар амархан жингээ хасаж чадна.

2. Хэвийн

Харин эдгээр хүмүүст тэнцвэртэй хооллолт хэрэгтэй. Тэд чихэрлэг, давстай зүйл аль алинд нь дуртай.

Энэ төрлийн хүмүүс жин  хасахын тулд  идэж буй илчлэгийнхээ хэмжээнд анхаарал хандуулах хэрэгтэй ч макро элементүүдээ хоолноосоо авах хэрэгтэй. Нүүрс ус, тосыг хориглосон хүнд дэглэмийг сонгох хэрэггүй.

3. Удаан шингэцтэй

Хүнд хоол идсэний дараа энэ төрлийн хүмүүсийн гэдэс хүнд оргиж, нэг л таагүй мэдрэмж төрөх болно. Улаан махны оронд тэд тахианы мах, цацагт хяруул, загасны махыг жигнэж идэхд илүү дуртай.  Цагаан хоолтон болохдоо маш амархан. Гэхдээ тэд чихэр, жигнэмэг, бялуу гэх мэт зүйлсийг идэх дуртай бөгөөд энэ нь илүүдэл жин болж хуримтлагддаг.

Нүүрс ус хассан дэглэм тэдэнд огтхон ч тохирохгүй. Хамгийн тохиромжтой дэглэм бол далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх явдал юм. Энгийн нүүрс усны оронд хүнд нүүрс усыг сонгох хэрэгтэй.

Бодисын солилцооны төрөл

2 Өөрийн бодисын солилцооны төрлийг хэрхэн тодорхойлох вэ?

Зарим эрдэмтэд хүний бодисын солилцоог тодорхойлохын тулд тусгай асуултууд асуудаг. Харин үүнд хамгийн үнэн бодит хариултыг таны үс өгөх болно. Гэхдээ хүн бүрт үсээ шинжлүүлэх зав гарахгүй шүү дээ.

Бодисын солилцоогоо өөрийн идэх дуртай зүйл, биеийн байдлаас харж тодорхойлж болно. Гэхдээ энэ аргаар тодорхойлоход бага зэрэг хүндрэл гардаг. Учир нь хүн бүр өөрийн идэх дуртай зүйлээ баттай тодорхойлж чадахгүй. Жишээлбэл: Бид хүүхэд байхаасаа эхлэн махтай хоолыг заавал хачиртай идэж сурсан. Энэ төрлийн хооллолтод бид аль хэдийн дассан байдаг ч үнэн хэрэгтээ та нүүрс ус ихээр хэрэглэх дуртай нэгэн байж болох юм.

Тиймээс хэрвээ хэн нэгэн таны өмнөөс таны худалдаж авсан бүх зүйлийн төлбөрийг төлье гэж хэлбэл та ямар зүйл худалдаж авах вэ гэдгээ сайн бодоорой. Чипс, мах, майонезтой салат уу?  Санаа зовох зүйлгүй. Та зүгээр л хурдан бодисын солилцоотой нэгэн бөгөөд амархан цадна л гэсэн үг.

Өөрийн бодисын солилцооны төрлийг  тодорхойлоход танд Чарльз Поликвины өглөөний цайны туршилт тус болно. Өглөө сэрмэгцээ өөрийнхөө сэргэг байдлыг 1-ээс 10-ын хооронд тодорхойлоорой. Дараа нь нүүрс ус бүхий өглөөний цайг уугаарай. Жишээлбэл: жигнэмэг эсвэл гурвалжин будаа. Ингээд цагийн дараа өөрийн сэргэг байдлыг дахин нэг тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ та сэргэг байвал та удаан бодисын солилцоотой хүний тоонд багтах бөгөөд харин аль хэдийн нурмайсан байвал та түргэн бодисын солилцоотой, эсвэл тэнцвэржүүлсэн хоол хэрэглэх шаардлагатай нэгэн байх нь.

“Өглөөний цай”-ны туршилтыг илүү өргөн хүрээнд авч үзэж болно. Жишээлбэл: Нэг өдөр нүүрс устай хоол идэж, дараа нь уургийн агууламж ихтэй хоол идэх гэх мэт. Харин гурав дахь өдөр нь тэнцвэржүүлсэн хоол идээрэй. Аль өдөр нь илүү сэргэг байсан болохоо эргэн санах хэрэгтэй.

Өөрийн бодисын солилцооны төрлийг хэрхэн тодорхойлох вэ?

3 Уураг, нүүрс ус, тосыг ямар бүтээгдэхүүнээс авах вэ?

Өөрийн идэх зуртай зүйлд тулгуурлаж хоолныхоо цэсийг гаргаарай. Хэрвээ та турахыг хүсэж байвал эсвэл бүтэн өдрийн туршид нурмайсан, идэвхгүй байдалтай байдаг бол хоолны зөвлөх Жиллиан Майклс болон бусад хоолны мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагах нь зүйтэй.

Таны бие организмд шаардлагатай зүйлийг идэж байгаа тохиолдолд шөнө дунд танд пицца идэх, дэлгүүр явах хүсэл төрөхгүй. 

Хурдан бодисын солилцоо:

Уураг 50%: улаан мах, дотор эрхтэн, төрөл бүрийн загас, галууны мах

Тос 30%: байгалийн гаралтай тос, самар, хар самар

Нүүрс ус 20%: авокадо,цэцэгт байцаа, шош, алим, лийр, мөөг, давсалсан загас гэх мэт. Нүүрс усыг уургийн агууламж өндөртэй хоол хүнстэй холих хэрэгтэй.

Үүнээс гадна: Согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах шаардлагатай. Учир нь энэ нь цусан дахь сахрын түвшинг ихэсгэж, чихэртэй зүйл идэх хүслийг төрүүлнэ. Харин кофейн нь таны бодисын солилцоог илүү хурдасгадаг учир идэх мэдрэмж маш ихээр төрөх болно.  Цагаан талх, будаа, цардуул зэргээс татгалзаарай.

Удаан бодисын солилцоо:

Нүүрс ус 60%: Хүнсний ногоо,жимс, буудай

Уураг 25%: Тослоггүй сүүн бүтээгдэхүүн, тахианы цагаан мах, цацагт хяруулын цээж мах, өөхгүй гахайн мах, алгана, сагамхай загас

Тос 15%: байгалийн гаралтай тос, самар, хар самар багтана. Хэтрүүлэн хэрэглэж болохгүй гэдгийг анхаараарай

Үүнээс гадна: Нүүрс усны араас хөөж байгаад чихэрлэг, илчлэг ихтэй зүйлийг их хэмжээгээр хэрэглэхээс болгоомжлоорой

Тэнцвэржүүлсэн бодисын солилцоо:

Бүх хоол хүнснээс тэнцвэржүүлэн хэрэглэх хэрэгтэй.

Үүнээс гадна: Хурдан нүүрс ус болох цагаан талх, чихэрлэг зүйлсээс татгалзаарай. Мөн дан ганц элемэнтээс тогтсон хоол хүнснээс татгалзах нь зүйтэй. Жишээлбэл: Өглөөний цайнд зөвхөн өндөг хэрэглэх гэх мэт.

Уураг, нүүрс ус, тосыг ямар бүтээгдэхүүнээс авах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()