Япончууд биеийн жингээ хэрхэн барьдаг вэ?

Япон улсын иргэдийн ердөө 3,5% нь л илүүдэл жинтэй байдаг бол АНУ-д энэ тоо 30% байдаг байна. Эрүүл саруул, урт наслан, жингээ хэвийн түвшинд хадгалахын тулд тэд, амьдралын энгийн хэдэн дүрмийг цаг үргэлж баримтлахыг хичээдэг аж. Эдгээрийг сахиснаар та ч бас жингээ хасан, эрүүлжих боломжтой юм шүү. 

Япончууд биеийн жингээ хэрхэн барьдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бага ид

Япон хүмүүсийн жингээ хадгалах хамгийн том нууц бол мэдээж бага орцоор хооллох билээ. Тэд нэг удаад хооллох хэмжээ болон хоолны дараах зуушаа АНУ-ийн иргэдээс 2 дахин бага хэмжээтэй сонгодог ажээ. 

Хэдийгээр энэ 2 улсын хоолнууд хоорондоо төстэй ч, хэмжээний зөрүү нь уг ялгааг гарах хамгийн том шалтгаан болж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь АНУ-ийн иргэдийн хооллолт нь Японы сумогын тамирчдынхтай нэлээдгүй төстэй. Тэд өглөөний цайг алгасаж, үүнийхээ дараа өдрийн турш 2 удаа маш их хэмжээгээр хооллодог ажээ. 

Бага ид

2 Илүү их ногоо бас өөх тосгүй хүнс хэрэглэх

Бага хэмжээгээр хооллохдоо Япончууд ихэвчлэн эрүүл, тослог багатай хүнсийг сонгодог ажээ. Тэдний хоолны ихэнх хэсгийг хүнсний ногоо, далайн бүтээгдэхүүн, бор будаа, шөл, загас болон тахианы мах эзэлдэг байна. Тэд улаан мах буюу үхэр, ямаа, хонины махыг маш ховор иддэг гэнэ. 

Илүү их ногоо бас өөх тосгүй  хүнс хэрэглэх

3 Хоолоо идэх үедээ шингэн зүйл бага уух

Япон хүмүүсийн хоолоо идэхийг ажиглаад үзээрэй. Тэд хооллох үедээ бараг шингэн зүйл уудаггүй. Үүний оронд жимс, хүнсний ногоо болон төрөл бүрийн шөлнөөс биед хэрэгтэй шингэнээ авдаг ажээ. Учир нь тэд хоолны үеэр шингэн зүйл их уух нь хоол шингэлтийг удаашруулж, биеийн дулааныг бууруулж, ашигтай амин дэмүүд биед шингэхэд сөрөг нөлөөтэй гэж үздэг. 

Судлаачдын үзэж буйгаар энэ зуршил нь шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд хоолны үеэр шингэн зүйл их уух нь ходоодны хүчлийг бууруулж, хоолны шингэлтэд сөргөөр нөлөөлдөг ажээ. 

Хоолоо идэх үедээ шингэн зүйл бага уух

4 Ус эсвэл ногоон цайтай нөхөрлөх

Ногоон цай нь эрүүл мэндэд өндөр ач тустай. Япон хүмүүс ногоон цайг өдөр тутамдаа ихээр хэрэглэдэг буюу өдөрт дунджаар 6-8 аягыг уудаг байна. Энэ нь цусан дахь холестрины хэмжээг бууруулж, жин хасахад өндөр нөлөөг үзүүлдэг юм. Харин Америк хүмүүсийн хувьд ихэвчлэн хийжүүлсэн ундааг уудаг шүү дээ.

Ус эсвэл ногоон цайтай нөхөрлөх

5 Хоолоо маш үзэмжтэй, амттай хийх

Япон хоолнууд хааяа идэхэд ч хайран, дэндүү гоёмсог чимэглэсэн байдаг. Тэд хоолыг урлаг мэтээр харж, чимэглэлд маш их ач холбогдлыг өгдөг. Хамгийн гол нь хэзээ ч тавгаа дүүртэл хоол хийдэггүй. Нэг ёсондоо тэд хоолны ширээнээс өлсөхгүй, цадахгүй босож чаддаг гэсэн үг юм. Харин жирийн нэгэн Америк гэр бүлийн хувьд ихэвчлэн шарсан төмс, гахайн мах, өндөг, гэхчлэн хоолыг гэдсээ цадтал ихээр иддэг байна.

Хоолоо маш үзэмжтэй, амттай хийх

6 Хоолоо маш сайн зажилж идэх

Хоолоо маш сайн, удаан зажилж идэх нь хоолыг түргэн шингээж, илүүдэл жингээс таныг хамгаалах болно. Ийнхүү удаан идэх нь гэдэс аль хэдийн цадсан гэх мэдээлэл тархинд өгч, их идэхээс сэргийлдэг юм. Тиймээс хүүхдүүдээ багаас нь ийнхүү бага идүүлж сургах хэрэгтэй.

Хоолоо маш сайн зажилж идэх

7 Хүйтэн хоолноос татгалз

Хэрвээ та турж, эрүүлжихийг хүсэж л байгаа бол юун түрүүнд хүйтэн зүйлсээс татгалзах хэрэгтэй. Өөртөө халуун дулаан энергийг шингээж, аль болох хөнгөн шингэн шим тэжээлтэй хооллож сураарай. Ялангуяа хүний биед тэр чигээрээ халуун эрчим бүрэлддэг учраас зуны улиралд эрчимтэй жин хасахад хамгийн тохиромжтой байдаг. Тиймээс дулааны улиралд аль болох жимс жимсгэнэ, олон төрлийн ногоотой хоол, болон шөл идвэл зохилтой. Ингэх нь таныг олон төрлийн витаминаар хангаад зогсохгүй, илүү их эрч хүчийг бэлэглэж, мэдэгдэхүйц тураадаг байна. Та анзаарч байсан бол Япон, Солонгост шөлөнд ихээхэн ач холбогдлыг өгдөг.

Хүйтэн хоолноос татгалз

8 Дасгал хөдөлгөөнөөр хичээллээрэй

Япон хүмүүсийн өдөр тутмын амьдрал бусад орны хүмүүстэй жишихэд, харьцангуй идэвхтэй өнгөрдөг. Ихэнх Япончууд хувийн машиныг бус, нийтийн тээвэр эсвэл дугуйгаар ажил болон гэр рүүгээ явдаг. Ингэснээр өдөрт дор хаяж 30 минутаас 1 цагийг дасгал идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэн өнгөрүүлдэг аж. 

Харин Америкт ажлын цаг урт, хүмүүс ихэвчлэн хувийн автомашинаар зорчин, өдөрт 2 удаа махтай, их хэмжээний хоол идсэнээр таргалалтад өртөх суурийг тавьдаг ажээ. 

"Atlantic" болон "Business Times" сэтгүүлээс Япон болон Америк хүмүүсийн хооронд таргалалтын тухай нэгэн сонирхолтой судалгааг явуулжээ. Уг судалгаагаар Япон хүмүүсийн жингээ барих нууц нь удамшлын гаралтай холбоотой юу эсвэл амьдралын хэв маягтай холбоотой юу гэдэг асуултын хариуг мэдэхийг зорьсон юм. Судалгааны дүнд Япончуудын эрүүл, урт удаан, хэвийн жиндээ амьдрах нууц нь тэдний амьдралын хэв маягтай шууд холбоотой гэсэн хариу гарчээ. Учир нь 10 Япон, 10 Америк хүн сонгон авч өдөр тутмын амьдралын хэв маягийг нь хооронд нь сольж үзэхэд хэсэг хугацааны дараа Япон хүмүүс мэдэгдэхүйц жин нэмж эхэлсэн аж. Харин Америк хүмүүс эсрэгээр илүү эрч хүчтэй болж жин нь буурч байсан ажээ. 

Дасгал хөдөлгөөнөөр хичээллээрэй

9 Өдөрт 10 мянган алхам явган яв

Япон хүмүүс өдөрт дор хаяж 10 мянган алхам газар явган явж өнгөрүүлдэг, амьдралын маш идэвхитэй хүмүүс гэхэд болно. Амралт чөлөөт цагаараа ууланд авирах, дасгал хийх гэх мэтээр маш идэвхитэй өнгөрүүлдэг. Тиймээс ч тэдэнд илүүдэл жин гэх зовлон үгүй юм. Хэрвээ явган явах дургүй бол машин биш дугуйг сонгох нь олонтаа. 

Өдөрт 10 мянган алхам явган яв

10 Халуун усанд хэвтэх

Халуун усанд хэвтсэний дараа таны бие тайвширч, булчингууд амран, цусны эргэлт тогтворжин, үнэхээр сайхан болдог. Тиймээс сард дор хаяж 2 удаа халуун усанд хэвтэх нь зүйтэй. Усны хэм дунджаар 38-40 хэмийн халуунтай байхад тохиромжтой. Энэ нь таныг жин хаяж, эрүүлжин гоолиг сайхан биетэй болоход өгүүлшгүй ихээр тусалдаг.

Халуун усанд хэвтэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()