Эртний хүмүүсийн аймшигтай зугаа

Бидний амьдарч байгаа өнөөгийн нийгэм харьцангуй эрх чөлөөтэй, тайван гэдгийг мэдээлэл олж авах болгондоо мэдрэх юм. Учир нь эрт үеийн хүмүүс харанхуй бүдүүлэг байдлаасаа болж, аливаа сөрөг зүйлд түргэн уруу татагдах, хэт хэвийсэн шашны үзэл баримтлалаасаа болж амьтдыг харгисаар тамладаг байжээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцана уу.

Эртний хүмүүсийн аймшигтай зугаа

1 Муур шатаах

Өнөө үед амьтан тамлах, хороох гэдэг нь хүний ёсонд нийцэхгүй аймшигтай үйлдэлд тооцогдоно. Түүнийгээ дагаад амьтны эрхийг хамгаалах газар, үйл ажиллагаанууд ч олшрох болсон билээ. Харин XVII зууны үеийн Франц улсад, муур шатаах, тамлах нь баяр жаргал байсан гэнэ. Жил бүрийн зуны дунд сард тэд "Place de Greve"-д цуглан, дуулж хуурдан галт наадмыг зохион байгуулдаг байв. Ингэхдээ өөрсдийн сонгосон муурыг галын цогон дээр хүлж баглаад, тэднийг маш удаанаар тарчлан үхэхийг харж, цэнгэдэг байжээ. Хэрвээ муур олдохгүй тохиолдолд үнэг шатаана. Хөөрхий амьтад маш ихээр зовж, нүдэн дээр нь амьдаараа тарчлан түлэгдэж үхнэ. Ийнхүү үйл ажиллагаа дууссаны дараа тэд өөрсдийн шатааж, хороосон амьтдаа гэртээ авчирч өлгөдөг байсан гэнэ. Учир нь энэ тэднийг элдэв муу ёр, хараал жатгаас сэргийлэн, аз авчирдаг гэдэгт итгэдэг байсантай холбоотой.

Муур шатаах

2 Хүүхдийн инкубатор

XX зуунаас өмнө, дутуу төрсөн нялхасууд амьд үлдэх, аврагдах боломж тун цөөхөн байжээ. Түүнийг  анзаарсан хүүхдийн эмч Мартин Корни (Martin Corney), дутуу төрсөн хүүхдийг бүрэн бойжуулах инкубатор төхөөрөмжийг зохион бүтээсэн байна. Бүтээсэн төхөөрөмжөө эхчүүдэд танилцуулсан боловч, түүний шинэ бүтээлд эргэлзэх хүмүүс маш олон байсан нь ойлгомжтой. Тиймээс ч тэрээр энэхүү төхөөрөмжөө шилээр хийж, 1896 онд, Берлин хотод хүүхдийн инкубаторын үзэсгэлэнг нээсэн байна. Улмаар эргэлзсэн эцэг эхчүүд, энэхүү төхөөрөмжинд бойжиж буй хүүхдүүдийг нүдээр үзэх боломж нээгджээ. Ингэхдээ тэрээр үзэсгэлэн рүү орох хүмүүсээс мөнгө хурааж, түүгээрээ өөрийн шинэ төхөөрөмжийг улам бүр баяжуулж байв. Түүний төхөөрөмжид бойжиж буй дутуу төрсөн хүүхдүүд эрүүл саруул болж, бүрэн бойжин эцэг эхдээ очиход маш олон эхчүүд тэдэнд үр хүүхдээ даатган, харуулах болсон гэдэг.

Хүүхдийн инкубатор

3 Хар шүд

Цасан цагаан эрүүл шүд хүнийг улам бүр үзэсгэлэнтэй сайхан харагдуулдаг шүү дээ. Харин эсрэгээрээ байсан бол бид ямархуу харагдах байсан бол? XVI-XVII зууны үеийн Англид элсэн чихэр, амттан олж иднэ гэдэг маш хэцүү байжээ. Зөвхөн эрхэм дээдэс, дээд угсааны хүмүүс л түүнийг хэрэглэдэг байв. Английн хатан хаан I Элезабет маш их чихэр хэрэглэдэг байснаас шүд нь юу ч үгүй хорхойтон улмаар цөм үйрч унан, үлдсэн хэдэн шүд нь харлаж, үнэхээр таагүй үнэртэй болсон байна. Гэвч удалгүй түүний харласан шүд, амны муухай үнэр хүмүүст шинэ моод мэтээр дэлгэрч, шүдээ хараар будах, тэрчлэн таагүй үнэртэй болгохын тулд сармис, элдэв зүйлийг идэж эхлэв. Учир нь амны таагүй үнэр, хар шүд нь нэр хүнд, эд баялгийг илэрхийлдэг гэдэгт хүмүүс бат итгэсэн нь тэр байж.

Хар шүд

4 Марафон

XIX зууны үеийн Америкт бидний өнөөгийн сайн мэдэх уртын зайны гүйлт буюу Марафон дэлгэрч байжээ. Тэд үүнийгээ педестрианисм (pedestrianism) буюу явган зорчигчдын цуглаан хэмээн нэрлэсэн байна. Ойролцоогоор 160 орчим километр замыг 24 цагийн дотор алхаж туулсан хүн маш их тэсвэр тэвчээртэй, жинхэнэ эр хүн гэгдэнэ. Ийнхүү хүмүүс оролцогчдын туулах замыг дагуулан майхан, овоохой, үзэсгэлэн худалдаа гаргаж, марафон үзэж баясангаа, элдэв бараа бүтээгдэхүүн ч сонирхон явдаг болсон гэнэ. Тэмцээнд ялсан хүнд хүмүүсийн бооцооны шагнал, бас бус зүйлс дагалддаг байжээ.

Марафон

5 Александра Лимп (Alexandra Limp)

XIX зууны үеийн Данийн гүнж Александра, Уэльсийн хунтайжтай гэрлэсэн нь өдгөө эрт цагийн Диана гүнж хэмээгддэг юм. Тэрээр буяны ажилд харамгүй оролцож, хүн бүрийн шүтээн болсон гүнж нь байв. Түүний үйл хөдлөл, үг бүрийг дуурайх хүмүүс олширч, хамгийн нэр нөлөө ихтэй нэгэн болж хувирав. Тэрээр 1867 онд 3 дахь хүүхдээ төрүүлсний дараа зүүн хөл нь доголон болсон байна. Тиймээс нэг хөлөндөө нам, нөгөө хөлөндөө хагас өсгийтэй гутал өмсөх болсон гэдэг. Түүнээс хойш Лондон, Эдинбургийн охид бүсгүйчүүдийг гүнжийг дууриан зүүн хөлөө доголж, тэр бүү хэл хоёр өөр гутлыг өмсөх болсон гэнэ. 

6 Толгойгүй хөрөг

1853 онд, Оскар Режландер (Oscar Rejlander) хэмээх зурагчин эр, нас барсан талийгаачдын зургийн маш хачирхалтай байдлаар авч эхэлжээ. Тэрээр нас барсан хүмүүсийн толгойг, их биеэс нь салган авч зураг даран, үүнийгээ "толгойгүй хөрөг" хэмээн нэрийдэв. Толгойг нь гарт бариулах, шонд зоох, сэлмэнд сүлбэх гэх мэт... Тэр бүү хэл нялх хүүхдийн цогцсыг ч мөн ийнхүү авдаг байжээ.  Үүнээс хойш нилээд хэдэн гэрэл зурагчид энэхүү аймшигтай үйлдлийг даган дууриаж, дундаж зууны нэгэн хачирхалтай уламжлалыг ийнхүү баяжуулсан гэдэг.  

Толгойгүй хөрөг

7 Анорексиа

Энэхүү эмгэг нь хоолны дуршилгүй болох, улмаар амь насанд хүртэл хөнөөлтэй аймшигт өвчин юм. Ихэвчлэн сэтгэл санаатай холбоотой байдаг. XIX зууны үеийн Англид охид бүсгүйчүүд хоолоо маш удаанаар сойх, хоолгүй удаан явах шинэ моодыг дагадаг болов. Учир нь ийнхүү хамгийн удаан хоолгүй явж чадсан эмэгтэй санаанд оромгүй ихээр алдарт гарч, олны танил болдог байсантай холбоотой. Харамсалтай нь ийнхүү хүчээр хоолой сойсноор тэд "анорексиа" өвчнөөр өвчилж, тэр байдлаасаа гарахгүй байсаар нас барах тохиолдлууд цөөнгүй байсан гэдэг. 

Анорексиа

8 Нулимс тосох

Эртний Библи болон Ромын эзэнт гүрний үеийн сурвалжуудад нэгэн хачирхалтай зүйл тэмдэглэгдсэн байдаг. Нас барах, хүнд уй гашуу тохиох, эсвэл өөрийн нүглээ наманчилж байгаа хүмүүс нулимс тосох саванд нулимсаа тосон дүүргэдэг байжээ. Учир нь тухайн хүний хэр их гашуудсан, нүглээ наманчилсныг тэрхүү саванд цугласан нулимснаас мэдэх боломжтой байсан хэрэг. Тиймдээ ч хүмүүс аливаа уй гашуу, харамсалтай мөчид өөрийгөө илэрхийлэхийн тулд бусдын уйлсан нулимстай савыг худалдан авах болжээ. Мөн Америкийн иргэний дайны үед эхнэрүүд эр нөхрөө хүлээх зуураа ийнхүү уйлж, саваа дүүргэнэ. Эр нөхөр нь эргэж ирээд тэрхүү савыг хараад эхнэрээ хэр их санасан, хүлээсэн болохыг мэддэг байсан гэдэг. 

Нулимс тосох

9 Шоргоолжны аж ахуй

Милтон Левайн (Milton Levine) хэмээх нэгэн эр ойд явж байхдаа шоргоолжны үүр харжээ. Шоргоолжны нэг дороо цугларан идэш тэжээл, хоол ундаа зэхэн бэлтгэж байгаа нь үнэхээр гайхалтай харагдсан байна. Тиймдээ ч тэр шоргоолжны үүр бүхий гэрэлтдэг шилэн савыг үйлдвэрлэн, түүнийгээ хүмүүст зарж эхэлжээ. Тус шилэн хоргонд элс, шоргоолж, идэш тэжээл зэрэг хэрэгцээтэй зүйлс цөм байсан гэдэг. 

Шоргоолжны аж ахуй

10 Урантай шороо

Техасын хөдөө аж ахуй эрхэлдэг Жесси Рис (Jesse Reese) хэмээх эр нэгэн удаа санаандгүй байдлаар хөлөө гэмтээж, түүнийгээ өөрийн урантай талбайд булжээ. Гэвч гайхамшиг тохиож түүнийг хөл маш хурдан нөхөн сэргээгдсэн байна. Ийнхүү тухайн явдлаас санаа авч, хүмүүст үүнийгээ хэлтэл хмүүс түүний тариаланд ирж гэмтсэн, өвддөг хэсгээ урантай шороонд булж эхлэхэд, тэдгээр эд эрхтнүүд нь хормын дотор эдгэрч байсан гэдэг. Сэргэлэн эр үүнээс санаа авч, өөрийн цөөн хэдэн малыг зараад, талбайгаа "Uranium dirt house" хэмээн нэрлэсэн аж. Ийнхүү өөрийн шороонд өөрийгөө булах хүмүүсээс 20 долларыг авч, бизнесээ эхлүүлжээ. 1955 онд түүний найз Уолтер Миллер (Walter Miller), өөрийн хашаандаа Жессийн урантай шорооноос 1.5 тонныг буулгаж, хүмүүст үйлчилж эхэлсэн гэдэг. Гэсэн ч түүний буулгасан шороо тэр чигтээ радио идэвхит урантай шороо байгаагүй тул бизнес нь удалгүй нуран унажээ. Хамгийн аймшигтай нь тэрхүү шороонд булагдсан хүмүүс хэсэг хугацаанд түргэн эдгэрч, өвчнөө мартах ч удалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Урантай шороо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()