Эртний Египетчүүд "мумми"-г хэрхэн хийдэг байсан тухай сонирхолтой баримтууд

2020-01-13, 11:59
5,722

Эртний Египетийн түүх соёл нь кино зохиолч, найруулагчдын хувьд анхаарал татсан сэдэв байсаар ирсэн. Тэр дундаа, занданшуулсан мумми сэрж буй тухай өгүүлэх кинонууд цөөнгүй байдаг. Тэдгээрт ихэвчлэн сүнс хэрхэн хүний ертөнцөд нэвтрэн орж байгаа, түүнийг эргүүлэн үхэгсдийн ертөнцөд буцаах гэж хэн нэг нь баатарлаг үйл хийж буй тухай л өгүүлдэг. Харин Египетчүүдийн цогцсыг занданшуулан хатаах маш нарийн, сонирхолтой уламжлал, түүхэн үйл явцыг тэд төдийлөн дурддаггүй нь харамсалтай. Ингээд кино бүтээлүүдээр дамжуулан бид бүхэнд хэдийнээ танил болсон "Мумми"-гийн цаана нуугдах үнэн түүхийг та бүхэнд сонирхуулъя. 

Эртний Египетчүүд "мумми"-г хэрхэн хийдэг байсан тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эртний египетчүүд хүний бие нь үхсэний дараа буюу хойд насандаа сүнстэйгээ эргэн уулзалддаг гэж итгэдэг байсан учир талийгаачийн биеийг аль болох “сайнаар” нь хадгалах гэж хичээдэг байжээ. Ингэхдээ дотор эрхтнүүдийг нь гаргаж авах хэрэгтэй бөгөөд ингээгүй нөхцөлд биеийг хатааж занданшуулах нь бараг бүтэхгүй зүйл байсан гэдэг. Үүнийг ойлгож авахын тулд Египетчүүд бараг 800 жил зарцуулсан байна.

Талийгаачийн бие дотор үлдээж болох цорын ганц эрхтэн бол зүрх. Учир нь зүрхэнд хүний оюун ухаан, бие сэтгэл хадгалагдаж байдаг гэж итгэдэг байсан тул энэ нь хойд насанд яах аргагүй хэрэгтэй зүйл гэж үздэг байв.

Олон хүн зөвхөн фараонуудыг л занданшуулж мумми болгодог байсан гэж боддог боловч тийм биш юм. Тус “үйлчилгээг” мөнгөтэй ямар ч хүн авч болох байсан ба харин энэ их мөнгийг гаргаж чадах хүн л цөөхөн байж. Талийгаачийн цогцсыг занданшуулахад маш нарийн ажиллагаа шаардагдах бөгөөд биеийг тусгай аргаар хатааж, дотоод эрхтнийг нь салган авч, зориулалтын тосоор тосолж, маалингаар хийсээр боолтоор боох гээд энэ бүх үйл ажиллагаа 70 хоног үргэлжилдэг байж.  Үүний зэрэгцээ, уг ажилд мэс засалчаас эхлээд  болсон явдлыг бичиж үлдээх бичээч нар гээд олон хүмүүсийн оролцоо шаардлагатай учир үнэ хөлс нь төдий чинээ өндөр байсан юм. 

Египетээс олдсон ихэнх мумми нь амаа ангайсан байдалтай байдаг бөгөөд хойд насандаа амьсгалахад амар байг гэж ийн хатаадаг байжээ. Мэдээж авсан дотор хэвтэх, ам нь ангайн хатсан муми харах тийм ч таатай бус. Тэдний уг эвгүй төрх нь мумми амилан босох аймшигт дүр бүхий кино хийх санаа өгсөн байж болох юм.

Мумми болгоныг адил байрлалтайгаар хатаадаггүй байж. Жишээ нь гараа цээжиндээ зөрүүлсэн байдал бүхий мумми кинонд их гардаг боловч энэ нь зөвхөн фараон, түүний удам судрын хүмүүст зориулсан байрлал бөгөөд дан эр хүйст дээдсийг ийм аргаар занданшуулдаг байв. Харин бусад хүмүүсийн гарыг элгэнд нь зөрүүлэх юм уу биеийг нь дагуулан, сул унжуулсан мэт байрлалаар хатаадаг байжээ.

Хатан хаан Викториягийн үед үдэшлэгийн үеэр муммигийн боолтыг тайлах “моод” ихээр дэлгэрч байжээ. Үдэшлэгийн эзэн мумми худалдан авч бэлдэх бөгөөд ирсэн зочид нэг нэгээрээ ээлж дараалан боолтыг тайлж авна. Мэдээж археологичид ч гэсэн иймэрхүү ажил хийж байсан нь тодорхой бөгөөд үдэшлэг дээрх “задлангаас” гол ялгарах зүйл нь тэд үнэгүй мумми задалдаг явдал байв.

Ингээд муммиг задалж судалгаа шинжилгээ хийсний дараа цогцос хэнд ч хэрэггүй болох учир шууд л хаядаг байсан ба яваандаа будгийн зориулалтаар хямд үнээр зардаг болсон байна. Хэдийгээр хачирхалтай сонсогдох боловч эртний энэ хатсан биеийг буталж жижиглэхэд улаан ягаан туяа бүхий нунтаг болдог байсан учир уран зураачид ихээр худалдаж авдаг байжээ. Ийм будаг 1960-аад он хүртэл эрэлттэй байгаад больсон ба шалтгаан нь их энгийн буюу ердөө л мумми дууссан явдал юм. 

XVII-XVIII-р зууны үед Европын зарим эм баригчид муммийг бараг л бүх өвчнөөс анагаах эм хийхэд түүхий эд болгон ашигладаг байснаас муммигийн гавлыг нунтаглан гаргасан бэлдмэл нь хамгийн өндөр үнэтэй байж. Тус эмийг ханиад томуунаас эхлээд эпилепсийн хүндрэл зэрэг бүх л өвчнийг эмчлэхэд ашигладаг байв. Харин Карл II хаан муммигийн тоос нь агуу их хүч чадалтай болгох хүчтэй гэж итгэдэг байсан учраас хэд хэдэн мумми худалдан авч хадгалан, түүнд тогтсон тоосыг нь хаман авч биеэ арчиж, арьсандаа шингээдэг байжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()