1
Суурь крем, хацар өнгөлөгч
Зүүн талд байгаа крем нь 7 доллар, хацар өнгөлөгч нь 6 долларын үнэтэй бөгөөд харьцангуй хямд тул арьсыг хуурай, аргуу харагдуулж, өөг сайн дарж чадахгүй байна. Харин баруун талын суурь крем 54 доллар, хацар өнгөлөгч нь 43 долларын үнэтэй аж.
2
Нүдний будаг
Зүүн талын нүдний тень 10 доллар, нүдний контур 7.50 доллар, сормуусны будаг 9 доллар. Харин баруун талын нүдний тень 46 доллар, нүдний контур 32 доллар, сормуусны будаг 29 доллар. Чанартай будаг нүдэнд тарж шингэн, өнгөлөг харагдаж байгаа бол чанаргүй будаг халтартаж, нүдний гал цогийг буулгаж байна.
3
Уруулын будаг
Зүүн талынх нь 8 доллар. Харин баруун талынх нь 35 долларын үнэтэй.
4
Үр дүн
Хямдхан будаг нүүрэнд гүйцэд шингэхгүй арзайгаад байдаг бол үнэтэй будаг өдрийн туршид сайтар шингэж, нүүрийг өнгөлөг харагдуулж, тослог чийгийг сайтар тэнцвэржүүлдэг.
5
Усны хамгаалалтын туршилт
Хямдхан суурь крем, нүдний будаг, сормуусны будаг бүгд усны хамгаалалтай боловч үнэтэй будгийн хаана нь ч хүрэхгүй байгааг та харж байна. Тиймдээ ч жинхэнэ брэндийн усны хамгаалалттай сормуусны будгийг зориулалтын угаагчаар арилгахгүй бол энгийн нүүр цэвэрлэгчээр үрээд ч арилдаггүй юм.
6
Алим идсэн нь
Нүүрний будагтайгаа алим идэхэд хямд будаг бараг юу ч үгүй болтлоо арилсан байхад харин брэндийн уруулын будаг огтхон ч арилаагүй байгааг та харж байна.