Хүн төрөлхтний аймшигтай туршилтууд

Бидний өнөөгийн техник технологи, анагаах ухааны салбарт нээлт хийсэн сайн бүтээлүүд олон хүний цус хөлсөөр бүтсэнийг бодоход үнэхээр биширмээр... Гэвч тэдгээрийг туршиж, өнөөгийн амжилтанд хүргэхийн тулд, балчир үрс, ан амьтан, амьд хүмүүс дээр турших нэрийдлээр тэднийг зэрлэгээр хөнөөх нь ч цөөнгүй байж. Ийнхүү бид та бүхэндээ эрт үед туршигдаж байсан аймшигтай туршилтуудын тухай мэдээллийг хүргэж байна.

Хүн төрөлхтний аймшигтай туршилтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Толгой шилжүүлэн суулгах

Өнгөрсөн зуунд болоод өнгөрсөн ч өнөөг хэр нь бидний дунд нууцлаг хэвээр байгаа аймшигтай туршилтуудын нэг бол толгой шилжүүлэн суулгах юм. Чухам яагаад үүнийг "Боломжтой" хэмээн үзсэнийг мэдэхгүй ч, тэдний хохирогчид цөм нас бардаг байсан нь харамсалтай. Гэвч тэд өөрсдийн туршилтыг амжилттай болгохыг хүлээж, олон хүний амийг үүрд авч одсон байдаг. Үүний нэгэн жишээ бол, 1866 онд Франц улсад толгой солих туршилтыг явуулжээ. Тэд туршилтандаа улс төрийн гэмт хэрэг хийж, цаазын ялаа хүлээж буй 4 залууг сонгон авч, толгойг нь солих мэс засал хийсэн байна. Үүнийхээ дараа тэднийг өндөр хүчдэлээр цохиулжээ. Гэсэн ч аль нь ч амжилттай болсонгүй. Магадгүй энэ нь өөр өөр хэмжээний тогонд цохиулснаас үүдсэн байж болох талтай.

Толгой шилжүүлэн суулгах

2 Өнчин хүүхдэд туршилт хийх

Өнчин хүүхдүүд хэзээд хүмүүсийн анхаарлыг нэг их татдаггүй байсан. Учир нь тэднийг үхсэн ч амийг нь асуух эцэг эх байхгүй учраас тэр шүү дээ. Тиймээс ч тэднээр тоглоод хаях, эсвэл элдвийн аймшигтай туршилт хийх зэргээр ханддаг байжээ. 1913 онд, "Washington Herald" сонинд өнчин хүүхдүүдэд, аймшигтай эмнэлгийн туршилтыг хийж байгаа талаар нийтлэл гарч байжээ. Түүнд бичигдсэнээр тэднийг амттай чихэр жимс, тоглоомоор хуурч эмнэлэгт авчраад, хүний ёсноос гадуур дэндүү зэрлэг гэмээр туршилтыг явуулдаг байсан гэнэ. Үүний дүнд хүүхдүүд насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл бүр тэр дороо нас бардаг байжээ. Судалгаагаар 146 орчим балчир хүүхдүүд ийнхүү туршилтын золиос болсон гэх баримт байдаг. Гэвч энэ тоо хэзээ ч бодит үнэнийг илтгэж чадахгүй. 

Өнчин хүүхдэд туршилт хийх

3 Хөлрөлтийг болиулах

Хөлрөлтийн асуудал хэзээд бидний санааг чилээсээр ирсэн билээ. Үүнээс болж биеэс таагүй үнэр үнэртэх, хувцас бохиртох зэрэг таагүй үр дүн гардаг. Тиймдээ ч нэг их том биш ч, санаа чилээсэн энэхүү асуудалтай эртнээс тэмцэж иржээ. Үр дүнд  нь бидний өдгөө хэрэглэж байгаа анхилуун үнэртэн, эм бэлдмэл гарсан гэдэг. 1898 онд хүнээс үнэртэх энэхүү таагүй үнэр нь нянгаас гаралтай хэмээн дүгнэж, хөлс үүсгэгч бактерийг халуун усны уураар үхүүлэх боломжтой хэмээн үзжээ. Хэдэн залууг сонгон, халуун ууранд жигнэж, нянг үхүүлнэ хэмээн бодсон ч эсрэгээрээ тэднийг яг л бэлэн хоол адил жигнэж орхижээ.

Хөлрөлтийг болиулах

4 Амьтны эрхтэнг хүнд шилжүүлэн суулгах

Эртнээс л эмч нар амьтны эд эрхтэнг хүнд шилжүүлэн суулгах талаар судалсаар ирсэн. Гахай хүн хоёр бие эрхтнээрээ адилхан хэмээн үзэж, хүмүүст гахайн зүрх суулгаад тэр нь бүтэлгүйтсэн тохиолдлууд ч цөөнгүй. Хэрвээ магадгүй энэ бүтэмжтэй болсон бол өнөөдөр маш олон хүн аврагдах боломжтой байсан ч төдий чинээгээр ан амьтан багасч, экологийн тэнцвэртэй байдал алдагдах юм.

Амьтны эрхтэнг хүнд шилжүүлэн суулгах

5 Үхсэн хүн амилуулах

Хэрвээ талийгаачид эргэн амилдаг байсан бол яах вэ? Тийм бол бидний амьдрал дэндүү утгагүй, үнэ цэнгүй байхсан. 1879 оны үед, эрдэмтэд хүний биеийн анатом физиологийг сайтар судлан, нас барсан хүнийг эргэн амь оруулах талаар ихэд хичээн судалдаг байжээ. Нэгэн анагаах ухааны коллежийн багш, оюутнууддаа хандан, нас барсан хүнийг амь оруулах боломжтой хэмээн хэлсэн байна. Ингэхдээ тухайн биед хангалттай хэмжээний цусыг сэлбэж, уушгийг нь агаараар дүүргэн, тархийг сэргээсэн тохиолдолд боломжтой хэмээж үзжээ. Ингээд нэгэн амьгүй цогцос дээр үүнийгээ хэрэгжүүлтэл, үнэхээр л толгойгоо хөдөлгөж, нүдээ цавчин, амьд мэт хөдөлжээ. Удалгүй бага зэрэг цахилгаан өгөхөд биеэ хөдөлгөж эхэлсэн байна. Гэвч энэ байдал ойролцоогоор 2 минутын дараа үхдэл дахин нэг удаа үхсэн юм. Оюутнууд хэсэгтээ л гүн цочролд оржээ.

Үхсэн хүн амилуулах

6 Цацраг идэвхит бодисын нөлөө

Хүйтэн дайны үед, ОХУ болон АНУ-ын цэргүүд цацраг идэвхит бодис, тэдний биед хэрхэн нөлөөлдөг талаар санаагаа чилээж эхэлжээ. Тэд үүнийхээ хариултыг авахаар 1961-1970 онуудад туршилтыг явуулсан байна. Тэд хавдраар шаналж байгаа 88 өнгөт арьст Америк залуусыг сонгон авч, тэднийг 1 цагийн туршид цацраг идэвхит бодис дунд байлгасан байна. Үүний дүнд тэдгээр хүмүүс бөөлжиж, өвчин мэдэрсэндээ маш ихээр тарчилж, хоолны дуршилгүй болон хөдөлж ч чадахгүй болсон байна. Удалгүй тэдний ихэнх нь нас барцгаажээ.

Цацраг идэвхит бодисын нөлөө

7 Боолуудад туршилт хийх

1845-аас 1849 онуудад Марион Слимс (Marion Slims) хэмээх эмэгтэйчүүдийн эмч эр, 30 орчим өнгөт арьстан боол эмэгтэйчүүдэд харгис эмчилгээг хийжээ. Тэрээр эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудал, сарын тэмдгийн өвдөлт, арьсны өнгө солих зэрэг туршилтуудыг хийдэг байжээ. Туршилт болон мэс заслыг ямар нэгэн өвчин намдаагчгүй шууд хийдгээс ихэнх нь амжилтгүй болж, олон эмэгтэй амиа алдсан байдаг. 

Боолуудад туршилт хийх

8 Танхим

Хүйтэн дайны үед, ОХУ-ын эрдэмтэд дайснуудаа дарах үхлийн хортой хийг туршиж байжээ. Үхээрийн муухай үнэртэй тэрхүү бодис амь насанд шууд нөлөөлөхүйц хүчтэй байсан аж. Тэрхүү хийг туршиж байсан лабораторийг "The Chamber" хэмээн нэрлэсэн байна. Түүнээс гадна тэд хоол болон цайнд холих хорыг ч мөн туршиж байв. Тэрхүү хорыг ууснаас ердөө 15 минутын дараа хүн үхдэг юм байна гэдгийг хөөрхий хохирогчдоос олж мэдсэн байдаг. 

Танхим

9 "4.1" төсөл

1954 оны 3-р сарын 26-ны өдөр Бикинийн шүрэн арлын орчимд 15 мегатонны хүчтэй устөрөгчийн бөмбөгийг “туршилт” болгон дэлбэлсэн юм. Хэдийгээр тэд энэхүү туршилтаа нууц маягаар чимээгүй өнгөрөөхөөр төлөвлөсөн боловч, дэлбэрэлт тэдний тооцооллоос 3 дахин хүчтэй болсон гэдэг. Түүнчлэн тухайн бөмбөгөөс ялгарсан цацраг идэвхит бодис, салхины нөлөөгөөр ойр орчмын оршин суугчдад гэрлийн хурдаар тархжээ.

АНУ-ын засгийн газраас нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлсэн боловч, хэдийн оройтсон байв. Хүмүүсийн арьс нь өвчилж, улмаар үс нь туг тугаараа халцарч унасан гэдэг. Зөвхөн арьсны өвчлөл гэлтгүй цацраг идэвхит бодисын нөлөөлөл дараа дараагийн жилүүдэд улам л хүчтэй нөлөөлж, ширүүсч байлаа. Маш олон бүсгүйчүүд хэвлий дэх ургаа эрт зулбуулж, арай хийж төрүүлсэн хүүхдүүд нь шил шилээ даган амьгүй болсоор байжээ. Түүнчлэн ард иргэд, хүүхэд багачууд нь бамбай булчирхайн хорт хавдраар түгээмэл өвчилсөөр байсан гэнэ.

"4.1" төсөл

10 Мангас

1939 онд Америкийн Айова (Iowa) их сургуулийн судлаач Вендол Жонсон (Wendell Johnson) амь үрэгдсэн цэргүүдийн хүүхдүүдийг асрах байгууллагаас, хэлний бэрхшээлтэй 22 хүүхдийг сонгон авч өөрийн шавь Мэри Тюдор (Mary Tudor)-ийн хамт ийнхүү туршилтаа эхлүүлсэн байна. Туршилтын гол зорилго нь хэлний бэрхшээлтэй хүүхдүүдийн хэлийг засах, ирээдүйд зөв төлөвшүүлэх учиртай байжээ.

Тэд хүүхдүүдийг хоёр хэсэг болгон хувааж, эхний хэсэг хүүхдүүдтэй аядуу зөөлөн нам дуугаар ярилцаж, намуухан дуу сонсгон хооронд чөлөөтэй тоглуулж, харилцуулж байжээ. Харин нөгөө хэсэгтэй нь үргэлж чанга дуугаар зандран ярьж, дарамтлан сүрдүүлж, хүүхдүүдийг хооронд нь тэмцэлдүүлж байсан гэнэ. Туршилтын дүнд намуухан хэсэг нь өөртэй итгэлтэй, яриа, нөхөрсөг хүүхдүүд болсон бол, харин нөгөө хэсэг нь дуугүй, ярьж чаддаггүй өөртөө итгэлгүй, хурц авиртай, огцом ууртай болсон аж. Хожим 2001 онд Айова их сургуулийнхан энэхүү туршилтынхаа төлөө олон нийтээс уучлал гуйгаад л өнгөрсөн гэдэг.

Мангас

11 Ядуу хүүхдүүдийн сүрьеэ өвчинг зогсоох

1908 онд Америкт ядуу хүүхдүүдийн ихэнх нь сүрьеэ өвчнөөр нас бардаг байжээ. Жилд дунджаар 110 мянган хүүхдүүд үхдэг байсан гэх судалгаа бий. Тиймээс ч Вашингтон мужийн хүүхдийн эмнэлэгт сүрьеэ өвчнийг анагаах туршилтыг явуулж эхэлсэн байна. Тэд 10 гаруй хүүхдийг сонгон авч, энэхүү туршилтаа явуулсан ч тэднээс хэн нь ч аврагдаж чадаагүй юм. 

Ядуу хүүхдүүдийн сүрьеэ өвчинг зогсоох

12 Холертой ор

Өнгөрсөн зууны үеийн АНУ, Герман, Англи, Франц улсад хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор нэгэн хачирхалтай туршилтыг явуулж байжээ. Гэхдээ энэ нь цэвэр сэтгэл зүйн туршилт байсан юм. Тэд цаазын ялтай 4 гэмт хэрэгтний хоёрыг жинхэнэ холертой орон дээр унтуулахад, өглөө нь сэрсэнгүй, үхсэн байв. Үүнийг үлдсэн хоёр хэрэгтэнд сонсгоод, холертой ор хэмээн худал хэлэн, энгийн, цэвэрхэн орон дээр унтуулахад тэд ч гэсэн мөн үхсэн байжээ. Үүнээс үзэхэд хүний өвдөх, эдгэрэх нь сэтгэл санаанаас шууд хамааралтай зүйл юм. 

Холертой ор

13 Аз жаргалыг шилжүүлэх

Хэрвээ хүний аз жаргалыг бусдад шилжүүлдэг байсан бол ямар байх бол? 1895 онд, Парисын эрдэмтэд хэрхэн хүнийг аз жаргалтай болгох, тэрчлэн аз жаргалыг бусдад хэрхэн шилжүүлэх талаар хэд хэдэн туршилтыг явуулсан байна. Морины тах толгойд зүүлгэх, тэр бүү хэл тархийг нь өрөмдөн, нүх гаргаж ч байв. Тэд бодохдоо уйтгар гуниг тухайн нүхээр гарна гэдэгт итгэж байсантай холбоотой. Хожим сэтгэл гутралаар шаналж яваа хүмүүсийг цуглуулан, баяр жаргалтай өөдрөг хүмүүстэй цуг хэсэг байлгасан аж. Үүний дүн үнэхээр гайхалтай байжээ. Сэтгэл гутралд орсон хүмүүс нэг нэгээрээ эргэн баяр жаргалтай болж эхлэв. Энэ нь маш олон яргалал, харгис зүйлсийн хажууд үр дүнгээ өгсөн нээлтүүдийн нэг байлаа.

Аз жаргалыг шилжүүлэх

14 Тогонд цохиулан амилуулах

Франкштейн кинон дээр гардаг шиг нас барсан хүнийг өндөр хүчдэлээр цохиулан амь оруулах боломжтой юу? 1800-аад оны эхэн үед эрдэмтэд энэхүү туршилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд багагүй хичээл зүтгэлийг гаргаж байсан байна.  Нас барсан хүн эргэн амилсан талаар зохиомол түүхүүд цөөнгүй байдаг ч, харин энэ нь биеллээ олсон нь тодорхойгүй юм. 

Тогонд цохиулан амилуулах

15 Худал хэлэх туршилт

1898 оны Испани-Америкийн дайны үеэр олзлогдсон цэргүүдэд нэгэн хачирхалтай туршилтыг явуулж байжээ. Тэд урьдаас бэлдсэн 2 эмийн нэгд нь хор шингээж, харин нөгөөд нь шингээгээгүй орхив. Хортой эм нь ямар нэгэн амтгүй бөгөөд харин хоргүй энгийн эм нь маш муухай амттай аж. Тэд цэргүүдэд хортой эмийг энгийн эм хэмээн уулгаж, харин хоргүйг нь үхлийн хортой хэмээн уулгахад, хоргүй эм уусан цэргүүд тэр дороо үхэж байжээ.

Худал хэлэх туршилт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()