Хямдхан болон үнэтэй будагны ялгаа

2016-06-20, 11:43
58,864

Эмэгтэй хүнд нүүрний будаг гэдэг хамгийн чухал зүйл байдаг. Харин сайн түүхий эдээс гаргаж авсан, чанартай будаг нь үнэтэй байдаг тул ихэнх бүсгүйчүүд маань үнийн хувьд хямдыг нь бодоод дууриамал бүтээгдэхүүнийг авах нь бий. Гэвч үнэ дагаж чанар байдаг шүү дээ. Яг энэхүү үгийг баталсан нэгэн бүсгүй хямдхан болоод үнэтэй будагны ялгааг өөрийн бие дээр туршиж харуулсан байна. 

Хямдхан болон үнэтэй будагны ялгаа

1 Суурь крем, хацар өнгөлөгч

Зүүн талд байгаа крем нь 7 доллар, хацар өнгөлөгч нь 6 долларын үнэтэй бөгөөд харьцангуй хямд тул арьсыг хуурай, аргуу харагдуулж, өөг сайн дарж чадахгүй байна. Харин баруун талын суурь крем 54 доллар, хацар өнгөлөгч нь 43 долларын үнэтэй аж. 

Суурь крем, хацар өнгөлөгч

2 Нүдний будаг

Зүүн талын нүдний тень 10 доллар, нүдний контур 7.50 доллар, сормуусны будаг 9 доллар. Харин баруун талын нүдний тень 46 доллар, нүдний контур 32 доллар, сормуусны будаг 29 доллар. Чанартай будаг нүдэнд тарж шингэн, өнгөлөг харагдаж байгаа бол чанаргүй будаг халтартаж, нүдний гал цогийг буулгаж байна. 

Нүдний будаг

3 Уруулын будаг

Зүүн талынх нь 8 доллар. Харин баруун талынх нь 35 долларын үнэтэй. 

Уруулын будаг

4 Үр дүн

Хямдхан будаг нүүрэнд гүйцэд шингэхгүй арзайгаад байдаг бол үнэтэй будаг өдрийн туршид сайтар шингэж, нүүрийг өнгөлөг харагдуулж, тослог чийгийг сайтар тэнцвэржүүлдэг. 

Үр дүн

5 Усны хамгаалалтын туршилт

Хямдхан суурь крем, нүдний будаг, сормуусны будаг бүгд усны хамгаалалтай боловч үнэтэй будгийн хаана нь ч хүрэхгүй байгааг та харж байна. Тиймдээ ч жинхэнэ брэндийн усны хамгаалалттай сормуусны будгийг зориулалтын угаагчаар арилгахгүй бол энгийн нүүр цэвэрлэгчээр үрээд ч арилдаггүй юм. 

Усны хамгаалалтын туршилт

6 Алим идсэн нь

Нүүрний будагтайгаа алим идэхэд хямд будаг бараг юу ч үгүй болтлоо арилсан байхад харин брэндийн уруулын будаг огтхон ч арилаагүй байгааг та харж байна. 

Алим идсэн нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()