Алдартнуудын хачирхалтай зуршил

Хүн бүрт өөр өөрийн гэсэн хобби сонирхол байдаг. Бүр хүн бүрт шүү. Гэхдээ тэдний зарим нь их содон, сонирхол татахуйц, бүр инээд хүргэмээр хөгжилтэй байх нь ч бий. Харин дэлхийн нэрт удирдагчид, авьяас билгээрээ гайхагдсан хүмүүсийн сонирхол бидний хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлс байх нь хачирхалтай. Ингээд дэлхийн удирдагчдийн сонин содон зуршлуудыг танилцуулъя.

Алдартнуудын хачирхалтай зуршил

1 Ангела Меркель (Angela Merkel)

Германы ерөнхий сайд Ангела Меркель нь өөрийнхөө амьдралын 35 жилийг коммунист зүүн Герман улсад өнгөрүүлсэн билээ. Тиймдээ ч тэрүү ядуу зүдүү хэцүү амьдралдаа нэгэнт дассан тул өдгөө ч хоолоо нөөцөлж, иддэг байна. Тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Би нэлээд хэцүү амьдралыг туулж ирсэн хүн. Хоол олж иднэ гэдэг бэрх байсан болохоор олдвол тэр дор нь хадгалж нөөцөлж иддэг байсан юм. Гэвч би одоо ч гэсэн яг л тэр хэвээрээ байгаа. Нэгэнт суучихсан зуршлыг өөрчилнө гэдэг хэцүү юм байна лээ” хэмээсэн байдаг.

Ангела Меркель (Angela Merkel)

2 Жон Кей (John Key)

2015 онд Шинэ Зеланд улсын ерөнхий сайд Жон Кей “Auckland” кафед зочилсон бөгөөд зөөгч бүсгүйн үсэнд нь хүрч, илбэн бага зэргийн үл ойлголцол үүсчээ. Зөөгч ихэд гайхан, уурссан боловч Жон Кей өөрийн жигтэй зуршлаа тайлбарлаж, хүлцэл өчсөн байдаг. Учир нь Жон үсээ дээш нь боосон хүнийг хараад тэсэлгүй үсийг нь барьж авдаг зуршилтай гэнэ. Үүнээсээ болж хэд хэдэн удаа эвгүй байдалд орж байсан гэдэг.

Жон Кей (John Key)

3 Малкольм Тернбулл (Malcolm Turnbull)

Австралийн ерөнхий сайд нэрт улс төрч тэрээр залуу халуун насандаа “GQ” хэмээх эрчүүдийн сэтгүүлийн нүүрийг өөрийн зургаараа чимж явсан удаатай. Харин өдгөө түүний хобби бол нохдын тухай блог хөтлөх гэж байна шүү. Тэрээр нэлээн хэдэн нохой тэжээдэг бөгөөд тэдэндээ ч ухаангүй хайртай аж. Тиймдээ ч өөрийн блогдоо нохдынхоо тухай бичиж, бусдад зөвлөгөө өгч үзэл бодлоо солилцох хамгийн дуртай гэнэ. Цаг зав гарах аваас блогтоо нийтлэл бичиж суудаг байна.

Малкольм Тернбулл (Malcolm Turnbull)

4 Нарендра Моди (Narendra Modi)

Хамгийн донжтой, загварлаг улс төрч бол яалтчгүй Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди билээ. Тэрээр өмсөж буй хувцас бүртээ загварын үнэр шингээж, өөрөө ч үүнээсээ сэтгэл ханамж авдаг байна. Мөн үндэрсхэг үзэлтэй ерөнхий сайд үндэсний хувцсаа, орчин үеийн загвартай нийлүүлж, хамгийн тансаг хувцсыг өмсөж гангардаг юм. Зүгээр ч нэг гангарах бус сэлфи хийж, өөрийнхөө зургийг ч дэлгэцэнд буулгаж авах дуртай байна шүү. Тэрээр өөрийн твиттер хуудсанд сэлфи зургаа байршуулдаг бөгөөд 12 сая дагагчтай гэнэ.

Нарендра Моди (Narendra Modi)

5 Пап лам Францис (Pope Francis)

Тэрээр хөлбөмбөг, зайрмаг, бялуу зэрэгт нугасгүй дуртай. Гэхдээ үүнээс гадна танго бүжигт чин зүрхнээсээ "хайртай" гэдэг шүү. Мөн амттай зайрмаг, пиццанд үнэхээр дуртай гэнэ. Хачирхалтай нь Пап ламын гэр бүлд алдартай бүжигчин, дуучин байсан гэдэг. Хэрвээ түүнийг хэн нэгэн бүжиглэж байгааг харвал шууд л зогтусах нь ойлгомжтой бизээ. Анзаараад байхад тэрээр шашинд бүхий л амьдралаа зориулаагүй, өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун, ямар ч зүйлээс аз жаргалыг мэдэрдэг бололтой.

6 Билл Гэйтс (Bill Gates)

Алдартай бизнесмэн, мэдээллийн технологи, компьютерийн программ хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Майкрософт компанийг үүсгэн байгуулагч, тэрбээр 31 насандаа хамгийн залуу тэрбумтнуудын нэг болсон юм.  Хачирхалтай нь тэрээр ярьж байхдаа гараараа үргэлж дохиж ярьдагаас гадна зүүн гараа халаасандаа хийх зуршилтай гэнэ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Ген Хэ (Park Geun-hye)-тэй 2013 онд албан уулзалт хийн, гар барихдаа ч зүүн гараа халааснаасаа аваагүй гэдэг. Тэрхүү явдлаас хойш түүнийг халаастайгаа нөхөрлөгч хэмээн элэглэх болсон аж.

Билл Гэйтс (Bill Gates)

7 Далай лам (Dalai Lama)

Дээрхийн гэгээн 14-р Далай лам, 1935 онд Түвдийн зүүн хойд хэсгийн Таксерт орших Амдо гэдэг жижиг тосгонд, тариачин гэр бүлд мэндэлсэн байдаг. Тэрээр бүхий л амьдралаа бусдыг гэгээрүүлэх, сургах, сайн үйлийг түгээн дэлгэрүүлэх үйлс хийж байгаа нь үнэхээр бахархууштай үйл юм. Далай лам 6 тивийн 62 гаруй улсаар аялж, олон олон ерөнхийлөгч, ерөнхий сайд, хаан, хатдаас авахуулаад энгийн олон ардтай уулзаж байжээ. Мөн төрөл бүрийн шашны тэргүүнүүд, алдартай эрдэмтэдтэй уулзаж яриа өрнүүлж байсан юм. Ийм эгэл даруу хэрнээ эрхэмсэг гэгээн түүнийг цаг цуглуулах сонирхолтойг та мэдэх үү?  Өөрийн номлолыг айлдахаар улс орон руу айлчлах бүрийдээ бугуйн цаг авч, өдгөө арвин цуглуулгатай болсон гэдэг. Түүнээс гадна, морьдод үнэхээр хайртай гэжээ.

Далай лам (Dalai Lama)

8 Хатан хаан II Элизабет (Elizabeth)

16 тусгаар улс, тэдгээрийн гадаад дахь нутаг дэвсгэр болон хараат нутаг дэвсгэрийн хатан хаан II Элизабет, амьтдад үнэхээр их хайртай гэнэ. Тэр дундаа хун, морь, нохойнд үнэхээр их хайртай ажээ. Хамгийн хачирхалтай нь тэрээр шилтгээнд нь үүрлэж, цугласан сарьсан багваахайг үргээх, барих дуртай гэнэ. Барьсан сарьсан багваахайнуудаа торонд хийж цуглуулж байгаад хээр газар суллаж тавьдаг байжээ. Хатан хаан гэхэд үнэхээр сонин зуршилтай байгаа биз.

Хатан хаан II Элизабет (Elizabeth)

9 Дэвид Рокфеллер (David Rockefeller)

Алдартай бизнесмэн, тэрбумтан эр өдгөө хэдийн 100 насны босгыг давсан билээ. Тэрээр маш олон хоббитой бөгөөд тэдгээрээс хамгийн хачирхалтай нь шавж цуглуулах гэнэ. Алжир, Австри, Бразил, Франц, Энэтхэг, Итали, Мексик зэрэг очсон орон бүрээсээ маш хачирхалтай шавжыг цуглуулж, түүгээрээ маш том цуглуулгаа улам л баяжуулж байдаг гэнэ.

Дэвид Рокфеллер (David Rockefeller)

10 Владимир Путин (Vladimir Putin)

ОХУ-ын ерөнхийлөгч, улс төрийн гарамгай зүтгэлтэн тэрбээр бүхнийг сайтар төлөвлөж, эмх журамтай авч явдаг. Тиймээс түүний амьдралын хэв маягийг ямар нэгэн төлөвлөгөө, жагсаалтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өглөө босохоос, үдэш орондоо орох хүртэл сайтар нягталж, бүхнийг төлөвлөдөг. Мөн тэрээр усанд сэлэх, спортоор хичээллэх, хүйтэн шүршүүрт орох дуртай гэнэ. Үдэш орондоо орохоосоо өмнө заавал жүржийн цэвэр шүүс уух дуртай учир,  хамт ажиллагсад, гэр бүлийнхэн нь анддаггүй байна.

Владимир Путин (Vladimir Putin)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()