Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хөнөөлт зэвсгүүд

Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхийн бүр эхнээс л хүмүүс өөрсдийгөө ямар нэг аюулаас хамгаалах арга сэдэж, түүнийгээ улам боловсронгуй болгосоор иржээ. Энэ нь яваандаа илүү харгис, хэрцгий байдалтай болж техник технологийн тусламжтайгаар байж боломгүй хүчирхэг, хөнөөлт зэвсгүүдийг бий болгосоор байна. Ингээд бид тэдгээр хөнөөлт зэвсгүүдээс хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хөнөөлтэйд тооцогдож байсан 10 зэвсгийн танилцуулж байна. 

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хөнөөлт зэвсгүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Химийн зэвсэг

Химийн зэвсгийг хамгийн анх Дэлхийн нэгдүгээр дайны үед хэрэглэж байжээ. Тухайн үед Белгийн Ипо хотоос холгүй Германы арми Оросын цэргийн эсрэг хлор хэрэглэсэн бөгөөд ингэхдээ бортоготой хийг агаарт цацах байдлаар цэргүүдийг хордуулж байв. 

Түүний дараагаар Дэлхийн хоёрдугаар дайны үед Япон улс Хятадын энгийн иргэд болон цэргүүдийн эсрэг нэг биш удаа химийн зэвсэг хэрэглэж байжээ. Үүнтэй холбогдуулан Япончууд Хятадын Воцюй хотыг бөмбөгдөх үедээ хорт бодистой 1000 орчим бөмбөг хаясан гэсэн баримт бий. Яг ийм төрлийн зэвсгийг АНУ ч мөн Вьетнамд хийсэн дайныхаа үеэр ашигласан байдаг.

Химийн зэвсэг хэрэглэх нь шууд болон шууд бус асар олон хор хөнөөлтэй. Учир нь химийн зэвсгийн нөлөөгөөр агаарт хорт бодис цацагдан хэдэн арван жилийн турш бүрэн ууршилгүй байж байдаг бөгөөд олон төрлийн өвчин үүсгэж байдаг. Тэдгээрийн хамгийн хөнөөлтэй нь жирэмсэн эхийн урагт гажиг үүсгэдэг явдал юм. 

Химийн зэвсэг

9 Ус төрөгчийн “Хаан-бөмбөг” /"Tsar-bomb"/

Ийм төрлийн зэвгийг анх ЗХУ армийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, бусад оронд зэр зэвсгээ гайхуулах зорилгоор анх туршиж байжээ. Харин тухайн үед АНУ-ын үйлдвэрлэсэн халуун цөмийн бөмбөг нь зөвлөлтийн бүтээсэн энэ бөмбөгнөөс дөрөв дахин илүү хүчтэй байсан гэдэг. 

Ус төрөгчийн “Хаан-бөмбөг” /"Tsar-bomb"/

8 Лазерын зэвсэг

2010 онд АНУ-ын засгийн газар шинэ төрлийн лазерын зэвсэг амжилттай бүтээснээ зарласан юм. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар тус лазерын зэвсэг нь хэдэн зуун км-ийн зайд байгаа хэд хэдэн байг нэгэн зэрэг устгах өндөр нарийвчлал бүхий тусгалтай учир байлдааны онц хөнөөлт зэвсэгт зүй ёсоор тооцож болно гэжээ. 

Лазерын зэвсэг

7 «Тополь-М» /Topol-M/ пуужингийн систем

Энэхүү хүчирхэг пуужингийн сисмемийг өнгөрсөн зууны 90-ээд оны заагаар бүтээсэн гэж үздэг. Энэ нь гурван угсраа пуужин тээвэрлэх, харвах суурь бүхий цогцолбор юм. Ямартай ч энэ хүчирхэг зэвсэг өөрийн хүч чадал, байр сууриа алдалгүйгээр дор хаяж 15 жил зэвсгийн ертөнцөд хамгийн хөнөөлт хэмээн тооцогдож ирсэн байдаг. Хэдийгээр энэхүү пуужинг байлдааны жигүүрлэлтэд бэлэн байлгахыг хориглосон ч улс орнууд өнөөдрийг хүртэл боловсронгуй болгосоор байгаа юм.

«Тополь-М» /Topol-M/ пуужингийн систем

6 Атомын бөмбөг

Дэлхийн хоёрдугаар дайн төгсөл рүүгээ ойртож байх үед АНУ шинэ төрлийн цөмийн бөмбөг туршиж байлаа. Ингээд 1945 оны наймдугаар сард Америкийн эрх баригчид Японы хүн ам хамгийн шигүү суурьшдаг Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг турших тушаал өгснөөр тэдгээр хотууд газрын хөрснөөс нэг мөсөн арчигдсан юм. Тэрхүү бөмбөгдөлтийн уршгаар хэдэн зуун мянган хүн амиа алдаж, цацраг идэвхт бодист хордсон бөгөөд тэдгээр энгийн иргэдийг хөнөөснийхөө төлөө өнөө хүртэл АНУ-ын нэг ч ерөнхийлөгч албан ёсоор уучлал гуйгаагүй юм. 

Атомын бөмбөг

5 Нейтроны бөмбөг

Нейтроны бөмбөгийг хамгийн анх АНУ-ын эрдэмтэн Самюуль Кохэн /Samuel Cohen/ бүтээсэн бөгөөд энэ зэвсэг зөвхөн амьд биетийг устгах зориулалттай юм. Энэ нь тус зэвсэг хүрээлэн буй орчин болоод байгальд учруулах хор хөнөөл багатай гэсэн үг. 

Харин энэхүү бөмбөгийн үйлчлэл нь ердөө л байндаа нейтроны давлагаа үүсгэх явдал бөгөөд цохилтын долгион нь атомын бөмбөгнийхөөс үндсэндээ гурав дахин бага юм. Түүнчлэн зохион бүтээгч нь энэ зэвсгээ дэлхий дээрх хамгийн энэрэнгүй зэвсэг гэж үзэж байгаа гэдэг.

Нейтроны бөмбөг

4 Биологийн зэвсэг

Энэ төрлийн зэвсгийг зарим судлаачид манай дэлхий дээрх хамгийн эртний зэвсгийн нэг буюу манай эриний өмнөх 1500 оны үед хэрэглэж байсан гэж үздэг. Биологийн зэвсгийн гол зорилго нь төрөл бүрийн тахал тараах байдлаар дайсагнагч орныхоо ард түмнийг бүхэлд нь устгах зорилготой байдаг. 

Түүхийн хуудсыг сөхвөл 2000-аад оны эхээр АНУ-ын сенатуудад сэжиг бүхий цагаан нунтагтай дугтуй хүлээж авсан бөгөөд тэрхүү илгээмжийг алан хядагчдын зүгээс үхлийн аюултай шүлхий өвчний нян бүхий бодис илгээсэн хэмээн шуугих болсон юм. Үнэхээр ч тус халдлагын улмаас 22 хүн халдвар авч таван хүн амиа алдаж байжээ. 

Биологийн зэвсэг

3 Тив алгасагч "RS-20" балластик «Воевода» (Satana) пуужин

Энэ бол зэвсгийн ертөнц дэх тамын бурхан л гэсэн үг. Гэвч өнөөдрийн байдлаар энэ зэвсгийн хүчин чадал, хор хөнөөлийн талаар судалсан судалгаа олонд ил болоогүй байна.

Тив алгасагч "RS-20" балластик «Воевода» (Satana) пуужин

2 Шуурган галын тийрэлтэт «Смерч» зэвсэг

Шинжээчид шуурган галын энэ системийг цөмийн бөмбөгтэй адил хөнөөлтэй хэмээн хамгийн аймшигт зэвсгийн тоонд оруулж байна. Энэ зэвсэг өнөөдөр орчин үеийн ямар ч хуягт техникүүдийг устгаж чадна.

Шуурган галын тийрэлтэт  «Смерч» зэвсэг

1 “Сармат” пуужин

Энэ зэвсгийн бүрэн хүчин чадал, хор хөнөөл өнөөг хүртэл нууц хэвээр байгаа бөгөөд нэр хүнд бүхий шинжээчийн дүгнэлтээр тус зэвсэг нь дэлхийн хамгийн аймшигт, мөхлийн зэвсэг гэнэ.

“Сармат”  пуужин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()