Нисдэг Камер сонирхогчдын анхааралд

2016-06-17, 08:00
6,158

Сүүлийн үед цацагдаж байгаа фото, видео сурталчилгаа, кино, клип зэрэг бүтээлүүдийг улам хүчтэй, өнгөлөг болгож байгаа нэг зүйл бол ДРОН буюу Нисдэг Камер. Мөн Улсын Онцгой Байдал, Цагдаагийн газар , Газар зүйн кадастрын алба зэрэг улсын байгууллагууд, Зам , Газар тариалан, Уул уурхай,  Барилга зэрэг бизнесийн салбаруудад ДРОН буюу Нисдэг Камер өргөн хэрэглэгдэх болсон.

Нисдэг Камер сонирхогчдын анхааралд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү гайхалтай технологийн дэвшил бүхий төхөөрөмжийг Дэлхийн ихэнх улсын засгийн газрын харъяа байгууллагууд, бизнесийн бүхий л салбар мөн уран бүтээлчид идэвхтэй ашиглаж хэвшжээ.

Дэлхийд хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа Phantom, Osmo, Inspire, Ronin зэрэг гайхалтай төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг DJI компани нь Дэлхийн Дроны зах зээлийн 70%-г хангадаг бөгөөд энэхүү компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютор компануудаар HobbyZone, PC mall сүлжээ  дэлгүүр ажилладаг билээ.

DJI компани жил бүр Нисдэг Камер сонирхогчдын дунд NEW PILOT EXPERIENCE арга хэмжээг зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээг энэ жилээс эхлэн албан ёсоор HobbyZone дэлгүүрийн хамт олон зохион байгуулж эхэллээ.

Арга хэмжээний үеэр Дрон буюу Нисдэг камерын хүчин чадал, давуу талыг дэлгэрэнгүй танилцуулж, Улсын байгууллагууд, Бизнесийн салбарууд болон Уран бүтээлчдэд яагаад хэрэгтэй вэ, Дэлхийн чиг хандлага хаашаа явж байна, төхөөрөмжүүдийн давуу тал зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцаж, Нисдэг камераа туршиж мөн Дронтой бүх хүмүүст зөвлөгөө өгсөн маш хэрэгтэй, үр дүнтэй арга хэмжээ болно.

Арга хэмжээний үеэр 4 азтан тодруулах бөгөөд  500,000₮ - н эрх 3 азтан, Drone Walkera QRX 350pro  1 азтан хожих болно. Хэрэв та арга хэмжээнд оролцож азтан болхыг хүсвэл http://events.dji.com/npe вэб хуудсанд хандан бүртгүүлэх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

90111100, 99012605, 95012605 дугаарын утаснуудаас аваарай.

Арга хэмжээ болох газар: Corporate Hotel, Convention Centre – 5 давхар

Хугацаа: 2016 оны 6-р сарын 18 цагт 13:00 цагаас

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.