Гэртээ хэрхэн гайхалтай өөрчлөлт хийх вэ?

Тавилгаа зөв байрлуулж, илүү гэрэл тусгаж, гэгээ оруулснаар ямар ч айл илүүтэй цэлгэр болоод гоёмсог харагддаг хуультай. Ердөө ганц жижиг чимэглэл ч бүхэл бүтэн гэрийг ч гайхалтай болгох шидтэй байдаг юм шүү. Ингээд та бүхэндээ зориулж, гэрийг тань гоёмсог болгох хялбар аргуудыг танилцуулъя. Та ч бас туршаад үзээрэй.

Гэртээ хэрхэн гайхалтай өөрчлөлт хийх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Өндөр хөлтэй буйдангууд нь зочны өрөөг илүү том, цэлгэр болгож харагдуулна.

2

Буйдангаа элдэв бүтээлгээр бүтээсний хэрэггүй. Энэ нь зузаан болоод элдэв өнгөтэй бол бүр ч дэмий. Ингэснээр гэр тань навсгар харагдах аюултай тул нимгэн тор, эсвэл зөвхөн жижгэвтэр хатуу бүтээлгийг сонгоорой.

3

Толийг хэзээ ч хаалганы өөдөөс харуулж байрлуулж болохгүй. Энэ нь орж ирж байгаа хүний энергийг сорж байдаг төдийгүй гэрийг эв хавгүй харагдуулдаг байна шүү.

4

Өрөө тань хоосон хөндий харагдаад байвал том савтай, шалан дээр тавьдаг гоёмсог тасалгааны цэцэг байрлуул. Өнгө төрх нэмж, өрөөний агаарыг цэвэршүүлдэг юм. 

5

Хувцасны шүүгээндээ жижгэвтэр, бүдэгхэн гэрэл суурилуулвал илүү чамин болоод хялбар байх болно. 

6

Өрөөнд байрлах толь том байх тусмаа өрөөг тань томсгож харагдуулна. Түүнчлэн өрөөний шүүгээ, буйдан, хаалга зэрэгтэй ижил өнгөтэй бол илүү эмх цэгцтэй харагддаг. 

7

Бид эд хэрэгслээ аль болох далд хийж, нүднээс нуухыг хичээдэг. Харин үүний оронд модон сагсанд хийж байгаарай. Энэ нь гэрийг тань улам чимж, өнгө оруулна.

8

Зочны өрөөндөө хэт том болоод олон хивс дэвсэх шаардлагагүй. Энэ бол хоцрогдсон загвар юм шүү. Харин дундаж хэмжээтэй ганцхан хивсийг яг голыг нь тааруулж тавих нь гэрийг том болоод загварлаг харагдуулдаг. Цэвэрлэхэд ч хялбар биш гэж үү?

9

Өрөөнд олон жижиг зүйлсээс илүү нэг том тавилга тавих нь өрөөг том болоод цэлгэр харагдуулна.

10

Ханандаа зураг өлгөх нь таны гэрийг загварлаг, өвөрмөц, интерьер сайтай харагдуулах юм шүү.

11

Мэдээж гэрийг жижиг сажиг зүйлсээр донжийг нь тааруулан чимэглэх нь зөв санаа боловч хэтрүүлэх юм бол илүү замбараагүй харагдах талтай. Аливаа юмны тунг нь тааруулж сураарай.

12

Яг адил шилнүүдийг сонгож, будаа, гоймон зэрэг ширхэгтэй зүйлсээ савлаж, гал тогооны шүүгээндээ тавиарай.

13

Та болж өгвөл 5-6 жил болсон хаалга, цонх болон угаалгын өрөөний хэрэгслүүдээ сольж хэвшээрэй. Эдгээр нь удаан ашиглагдсанаар өөртөө нян бактерийг маш ихээр хуримтлуулж байдаг төдийгүй өнгөө алдаж, өрөөний үзэмжийг доош нь татсаар байдаг.

14

Цулгай ханаа өөрийн хүсэлд сонирхолд нийцүүлэн чимэглээд үзээрэй. Түүндээ таваг, хоосон жааз, хэрвээ та уран зураг сонирхдог бол сонгодог бүтээлүүд, хэрвээ хөгжим сонирхдог бол пянзаар ч чимэглэсэн болно. 

15

Гал тогооны өрөөний тавилга гэгээлэг өнгөтэй байвал илүү зохилтой байдаг. 

16

Тавилгаа ханандаа хэт тулгаж тавих буруу. Дор хаяж 3-4 см-ийн зайтай байрлуулж хэвшээрэй. Эс бөгөөс тавилгын эдлэгээ богиносч, хана ч муухай болох талтай.

17

Шилэн тавилгануудыг гэртээ байрлуулснаар гэр тань илүү загварлаг, уужим саруулхан харагдана.

18

Хэрэв таны өрөө жижиг бол хэзээ ч битгий хар бараан өнгийн хөшгийг сонгоорой. Гэгээлэг болон гэрэл шууд нэвтрүүлэх хөшиг нь тус нөхцөлд илүүтэй тохирно.

19

Тавилганууд өнгө ойролцоо боловч материал ондоо байвал зүгээр байдаг.

20

Сүүлийн үед трэнд болж байга 3D зургаар ханаа гоёоод үзээрэй. Танд таалагдах нь лавтай.

21

Хэзээ ч моодноос гардаггүй модон тавилгаар гэрийнхээ өнгө төрхөө тодорхойлох нь хамгийн зөв шийдэл. Таны гэрийг маш өвөрмөц болгоно гэдэгт итгээрэй. 

22

Шулуун бус тахиралдсан хөлтэй тавилгыг сонгож байхыг зөвлөе.

23

Жилийн дөрвөн улиралд тохируулж гэртээ шинэчлэл хийж байгаарай.

24

Олон хүүхэдтэй айлуудад тохирох хамгийн гайхалтай тавилга бол мэдээж давхар ор. Энэ нь зай талбайг хэмнэхээс гадна хүүхдүүдэд зугаатай санагддаг. 

25

Тод өнгийг хаана, юутай зохицуулж ашиглах гэж байгаагаа сайтар бодож үзээрэй. Жишээлбэл танайх шаргал бор өнгийн ханын цаастай, тавилганууд тань голчлон бараан өнгийг баримталсан бол тод улаан, ягаан өнгийг аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөе.

26

Хэрэв өрөө тань жижиг бол хувцасны шүүгээнээс илүүтэй ил өлгүүрийг сонгоод үзээрэй. Бүх хувцсаа ярайтал өлгөчихсөн байх бас л гоё харагддаг шүү дээ.

27

Та хүсвэл гэрээ яг л үлгэрийн орон мэт болгож ч болно. Хоол амтлагчуудаа ижил саванд хийж, гоёмсог гэрэл бүхий тавиур дээр байрлуул. Үнэхээр төгс харагдана.

28

Хэрэв цонхны тань тавцан өргөн бол түүнийг ямар ч зориулалтаар ашиглаж болох байна шүү.

29

Өрөө тань жижиг болоод шүүгээ, шургуулга тавих зай байхгүй бол орон доороо байршуулаад үзээрэй. Хэвтээ, өргөн шүүгээ сонгож, дээрээс нь матрасс тавиад л болоо. Та ор худалдаж авах ч шаардлагагүй болно.

30

Жижгэвтэр өрөөнд 3-аас дээш өнгийн тавилга байршуулаад хэрэггүй. Энэ нь зохицохгүй бөгөөд тухгүй харагдуулж мэднэ.

31

Ханатайгаа өнгө дагуу тавилгыг сонгох нь зохицол сайтай болоод том харагдуулдаг.

32

Тааз тань намхан бол аль болох жижгэвтэр хэмжээтэй тавилгыг сонгоорой. Ядаж л таны сэтгэлд амар байх болно шүү.

33

Хананд өлгөсөн телевизорынхоо гадна талаар хүрээ хийвэл үнэхээр төгс харагдана. Үүнээс таны мэдрэмж өндөр гэдэг нь ч мөн харагдах юм.

34

Паараа тод өнгөөр будаад үзээрэй. Нэгэн хэвийн цагаан өнгө нь амархан бохирдож, дээрээс нь гэрийн үзэмжийг бууруулж байдаг уйтгартай өнгө шүү дээ.

35

Бид хананд зураг байршуулахдаа нэг бол дээр, нэг бол доор байршуулж, алдаа гаргах нь элбэг. Харин яг тогтсон хэмжээ бол шалнаас дээш 145-152 см гэгддэг юм.

36

Урт ташуу зураастай хивсийг дэвссэнээр гэр тань том болоод цэлгэр харагдах юм. Энэ бол хамгийн тохиромжтой сонголт.

37

Соронзтой тавиурыг та хаана ч байрлуулж болно. Жижиг сажиг зүйлсийг үүндээ тавьж, гэрээ чимэглээрэй.

38

Орондоо хөшиг хийх нь үнэхээр гайхалтай санаа. Өрөөг тань цэмцгэр, үзэмжтэй болгох төдийгүй танд ч мөн сэтгэл ханамжийг бэлэглэнэ.

39

Хүмүүс зочны өрөөнд буйдан байхгүй л бол болохгүй гэж ойлгодог. Гэхдээ та үүний оронд хэдэн ширхэг тухлаг сандал, ширээг байршуулж ч бас болох юм шүү.

40

Гал тогооны ширээн дээрээ заавал жимс жимсгэнэ таваглаж тавьж байгаарай. Энэ нь таны эрүүл мэндэд тустайгаас гадна гэрийн тань үзэмжийг ч мөн нэмэгдүүлдэг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()