Эрэгтэй, эмэгтэй хүмүүс салалтыг хэрхэн даван туулдаг вэ?

2016-06-09, 17:52
17,364

Хайр дурлалд гал адил дүрэлзэх халуухан, амттай эхлэл гэж байдаг бол, харамсалтай нь мөн мөснөөс ч хүйтэн салалт, гомдол шаналал заавал байдаг. Харин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн салалтыг даван туулах аргууд, амьдралдаа ирсэн хүндхэн цохилтыг тэсэж гарах чадвар зэрэг нь харилцан адилгүй. Тэр тусмаа ямар байдаг гээч?

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс салалтыг хэрхэн даван туулдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эрчүүд

1. Архи ууж, найз нөхөддөө дуулгана

Хайртаасаа холдсон эхний хэдэн өдөр шиг “тамын мэдрэмж” тэдэнд хэзээ ч давж гарч чадахгүй мэт санагддаг. Тиймээс тэсгэл алдсандаа хамаг найзуудаа цуглуулж, орой болгон хатуухан юм балгаж, сэтгэлээ түрхэн зуур тайтгаруулна.

2. Нэр холбогдож байсан бүх бүсгүйчүүдээ бодно

Зөвхөн бодоод ч зогсохгүй, бүгдийг нь ганцхан “түүнтэй” л харьцуулж үзнэ. Тэгээд “Хаана нь ч хүрэхгүй юм байна, би ч ёстой эрдэнэ шиг бүсгүйг алдаж дээ” хэмээн гунихарч, өөрийгөө зүхнэ.

3. Порно үзнэ

Найз бүсгүйгээсээ салахаар ихэнх эрчүүд тогтмол сексээр дутагдаж эхэлнэ. Аятайхан боломж тохиож, өөрт нь таалагдсан бүсгүйтэй танилцвал ганц нэг шөнийг өнгөрүүлнэ. Хэрвээ үгүй бол... мэдээж порно үзнэ.

4. “Экс”-ээ мөрдөж эхэлнэ

Хуучин найз бүсгүйнхээ цахим хаягууд руу зочлон, найзуудтайгаа уулзаж жаргалтай инээсэн зургуудыг нь үзэн дотроо хорсож, “Чи яагаад шаналахгүй байгаа юм бэ? Надад хэцүү байна. Чи яг надаа хайргүй байсан байна” хэмээн бухимдана. Гэвч ингэхдээ ч тэд түүнийгээ санасаар л, бодсоор л байдаг. Заримдаа бүр олон нийтийн газраар явж байхдаа түүнийгээ нүдэндээ хий хардаг гээд боддоо??

5. Эцэст нь... түүндээ сайн сайхныг хүсээд сэтгэл шулуудна даа

Харин эмэгтэйчүүд

1. Үсээ тайруулах юмуу, гадаад төрхөө өөрчлөнө

Эмэгтэй хүний сэтгэл санаа, үс хоёр үргэлж цугтаа байдаг гэхэд болно. Тиймээс ямар нэгэн муухай зүйл болох юм бол нийт эмэгтэйчүүдийн 80-90% нь үсэндээ “гар хүрдэг”.

2. Өөр эртэй шөнийг өнгөрөөнө

Эрчүүд ч гэсэн өөр бүсгүйтэй зугаацаж байхад бүсгүйчүүд яагаад болохгүй гэж? Гэхдээ тэд огт танихгүй эрийн өмнө энгэрээ задгайлсандаа хэдэн хоног, магадгүй хэдэн сарын турш харамсаж явдаг юм.

3. Найз нөхөддөө цаг гаргаж эхэлнэ

Өмнө нь найз залуутайгаа хамт байхдаа найз нөхөдтэйгээ төдийлөн хамт байдаггүй байсан бол харин одоо найзуудаас нь чухал зүйл гэж байхаа болино. Зав л гарвал тэдэнтэй уулзаж, зугаацан цэнгэж, гоо сайхандаа анхаарна.

4. Өөрийгөө хөгжүүлнэ

Яг үнэндээ өөртөө анхаарсандаа ч биш, түүнээс салсан шарандаа өөрийгөө илүү хөгжүүлж, дурын бүсгүйгээс дутахааргүй мундаг, мэдлэгтэй, үзэсгэлэнтэй болгохоор бүхий л хүчээ дайчилна.

5. Түүнийг хардана, мөшгинө

Яг ч бодит амьдрал дээр биш л дээ... Гэхдээ хэдийгээр салчихсан ч гэсэн түүнийг өөр бүсгүйтэй болсон гэхийг дуулаад дэлбэртлээ уурлаж, хардаж, уйлж бас гомдож үзнэ. Төд удалгүй цахим хаяг руу нь орж, хамгийн сүүлд хэнтэй уулзсан байна, ямар зураг хийсэн байна, юу гэж бичсэн байна гэдгийг нь ч нэгд нэгэнгүй шалгаж үздэг. Энэ чинь л эмэгтэй хүн шүү дээ...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()