1
"Цайруулах шүдний оо, шар өнгөрийг багасгадаг"
Гэрийн нөхцөлд элдэв хоргүй шүдээ цайруулахын тулд цайруулах үйлчилгээтэй оогоор тогтмол угаах хэрэгтэй. Үр дүнгээ төдийлөн хурдан өгөхгүй, энэ нь үйлчилгээгүй гэсэн үг биш юм. Шүдний шар өнгөрийг бүдгэрүүлэх болно.
2
"Лимон болон содаар үрэх"
Энэ нь үр дүнтэй аргуудын нэг ч гэлээ үргэлж ийнхүү шүдээ үрээд байх нь шүдний пааланг гэмтээж, шүд унагах хэврэг болгох магадлалтай. Тиймээс энэхүү аргыг тодорхой хугацааны давтамжтай хийсэн нь дээр. Сард 1,2 удаа гэх мэт...
3
"Хар цай, кофе, кола, сахар шүдийг гэмтээж өнгөр суулгадаг"
Эдгээр зүйлс нь шүдний эрүүл ахуйд тодорхой хэмжээгээр нөлөөлж муутгадаг. Тиймээс түүний оронд, луувангийн шүүс, ногоон цай, улаан лооль, зэрэг бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.
4
"Угаах тусам өнгө орно"
Шүдээ хэтэрхий их угаах нь буйлыг үрэвсүүлдэг учраас өдрийн цагаар шаардлагатай тохиолдолд, амаа зайлах, бохь зажлах гэх мэт аргуудаас хэрэглээрэй.
5
"Шүдний утаснаас чигчлүүр хэрэглэх нь дээр"
Шүдний завсар мах тээглэх, орох үед хүмүүс ихэвчлэн шүдний чигчлүүр, оёдлын утас ашигладаг. Гэвч ингэх нь шүдийг завсартай болгож таагүй харагдуулдаг. Тиймээс шүдний утсыг хэрэглэх нь зүйтэй.
6
"Хоолосны дараа заавал шүдээ угаах ёстой"
Хооллосноос хойш 20 минутын дараа тэдгээр хүнснүүд шүдэнд муугаар нөлөөлж эхэлдэг. Тиймээс хоолоо идсэний дараа ам зайлагч шингэнээс амаа зайлахад хангалттай.
7
"Сойзыг сард 1 удаа солих ёстой"
Шүдний сойзыг дунджаар 3 сарын дараагаас солих нь зүйтэй. Шүдээ угаасны дараа сойзыг заавал угааж, сайтар цэвэрлэх нь зүйтэй.
8
"Амны бохир эрүүл мэндэд нөлөөлөхгүй"
Ам бохир, шүд өвчтэй бол хоолой өвдөх, уушиг өвчлөх муу нөлөөтэй байдаг. Тиймээс аль болох шүдээ цэвэр байлгах хэрэгтэй юм.