Хойд Солонгост л хориглодог утгагүй зүйлс

Хойд Солонгосын талаар та юу мэдэх вэ? Мэдээж хэрэг энэ хаалттай орон коммунист, чанд хатуу үзэл суртлаараа олонд танил. Энэ улсад үе үеийн төрийн тэргүүн нь улс орноо хатуу чанга гараар удирдаж ирсэн. Тиймдээ ч иргэд нь тус улсын хууль дүрмийг ягштал баримталдаг байна. Тэгвэл бидний өдөр тутам хийж заншсан зарим нэгэн зүйлийг Хойд Солонгост огт хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ зөрчсөн тохиолдолд торны цаана суух тохиолдол энүүхэнд гэнэ шүү. Ингээд Хойд Солонгост хориглодог, зарим нэг хошин гэмээр зүйлсийн талаар хамтдаа сонирхоцгооё.

Хойд Солонгост л хориглодог утгагүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зарлалын самбар хуулах

Хойд Солонгост ухуулгын зорилготой маш олон зурагт самбар байдаг.  Энэ төрлийн зурагт самбарыг төрийн байгууллага болон кафе, зочид буудлуудын гадаа ихээр өлгөдөг. Энэ төрлийн самбарыг хуулж авах нь иргэдийн хувьд хориотой бөгөөд энэхүү журам жуулчдад ч мөн хамааралтай байдаг. Хэрвээ зарлалын самбар, зурагт хуудсыг хуулж авбал бүтэн жилийн турш цалингүй ажиллах, эсвэл шоронд хоригдох ялтай.

Зарлалын самбар хуулах

2 Этгээд үсний засалт

Хойд Солонгост үсээ өвөрмөц, этгээд хэлбэрээр засуулахыг хориглодог. Үүнээс гадна үсчингүүдэд эмэгтэй 18, эрэгтэй 10 үсний засалт бүхий каталоги бий. Энд дурдсанаас өөр үсний засалт хийх хориотой. Мөн Хойд Солонгост үсний будаг зардаггүй учир иргэд нь огтхон ч үсээ буддаггүй. Улс орны хамгийн загварлаг, донжтой засалттай хүн нь удирдагч Ким Жөн Ун учир эрчүүд нь ихэвчлэн түүнтэй ижлээр үсээ засуудаг. Харин эмэгтэйчүүдийн дунд эрүү хүрсэн урттай үс илүү түгээмэл. 

Этгээд үсний засалт

3 Хилийн чанадад амрах

Хойд Солонгосын иргэд хилийн чанадад амрах хориотой байдаг. Үүнээс гадна тэд дотооддоо ч чөлөөтэй аялж чаддаггүй. Хэрвээ ямар нэгэн шаардлагаар гадаад орон руу явах хэрэгтэй бол тусгай зөвшөөрөл заавал авна. Тамирчид, дипломат ажилчид, төрийн удирдлагууд гэх мэт олон улсад гэрээ хэлэлцээр хийдэг ажилтай хүмүүст л энэ хориг үйлчлэхгүй.

Хилийн чанадад амрах

4 Машин барих

Хойд Солонгост цэрэг цагдаагийнхан болон улсын удирдлагууд л хувийн автомашинтай байх эрхтэй. Автомашин болон унадаг дугуйны үнэ маш өндөр тул зөвхөн өндөр албан тушаалтай, өндөр цалинтай хүмүүс л үүнийг худалдаж авч чадна. Хэрвээ энгийн хүн хувийн автомашин унаж яваад баригдвал шоронд орох хүртэл ялтай.  Харин цэргийн автомашин жолоодох оролдлого хийвэл цаазаар авах ялтай байдаг.

Машин барих

5 Гадаад дуу сонсох

Хойд Солонгост гадаад дуу сонсох хориотой бөгөөд хууль бус аргаар л гадаад дууг олж авах боломжтой. Телевиз, радио, FM-үүд  нь үргэлж эх оронч сэдэвтэй, дотоодынхоо дуу хөгжмийг явуулах эрхтэй байдаг.

Гадаад дуу сонсох

6 Цэнхэр жийнс өмсөх

Хойд Солонгосын иргэд зөвхөн хар жийнс өмсөх эрхтэй. Удирдлагууд нь цэнхэр өнгийг импреалист өнгө гэж үздэг бөгөөд ийм жийнс өмссөн хүнийг улс төрийн эсэргүүн, дайсанд тооцдог байна. Энэ журам зөвхөн Хойд Солонгосын иргэдэд хамаатай гэнэ. Хэрвээ журмыг зөрчвөл шоронд хоригдох болно.

Цэнхэр жийнс өмсөх

7 Согтууруулах ундаа хэрэглэх

Хойд Солонгост согтууруулах ундааны хэрэглээг хориглосон өдөр, цаг гэж байдаг. Харин зарим баяр ёслол, гашуудлын үеэр хэрэглэхийг хориглох тохиолдол бий. Гаргасан журмыг зөрчсөн тохиолдолд цаазаар авах ял оноодог.

Согтууруулах ундаа хэрэглэх

8 Нийслэл хот руу нүүх

Хойд Солонгосын нийслэл болох Пхеньян нь хамгийн хөгжингүй хот юм. Нийт хүн амын 70 хувь нь нийслэлдээ амьдрахыг хүсдэг. Харамсалтай нь зөвхөн ажил хэргийн шаардлагаар улсын удирдлагаас зөвшөөрөл авсан хүмүүс л хүслээ биелүүлэх боломжтой. Тусгай зөвшөөрөлгүйгээр Пхеньянд амьдарсан бол урт удаан хугацааны турш шоронд хоригдох ял эдэлдэг. 

Нийслэл хот руу нүүх

9 Гадаадын техник ашиглах

Хойд Солонгосчуудын хэрэглэдэг бүхий л техникийг дотооддоо үйлдвэрлэсэн байдаг. Гадаадын бүтээгдэхүүн хэрэглэх нь улс төрийг эсэргүүцэгчдийг дэмжиж буй хэрэг хэмээн удирдлагууд нь үздэг байна. Мэдээж Хойд Солонгосоос энэ төрлийн техникийг худалдан авах боломжгүй. Хэрвээ гадаадаас ямар нэг техник авчирвал эдийн засгийн голдрилыг өөрчилж буй хэрэг болдог.

Гадаадын техник ашиглах

10 Гадаад орон руу залгах

Хойд Солонгост гар утас саяхнаас үүссэн. Гар утас байгаа хэдий ч тус улсын иргэд гадаар орон руу дуудлага хийх хориотой байдаг. Мөн ах дүү хамаатан садан гэр бүлийнх нь хүн гадаад оронд байсан ч энэ үйлдэл хориотой. Хэрвээ хууль зөрчвөл цаазаар авах ял онооно.

Гадаад орон руу залгах

11 Гадаад кино үзэх

Хойд Солонгосын удирдлагууд телевизийн байгууллагадаа маш сайн хяналт тавьдаг. Гадаад кино, ялангуяа Өмнөд Солонгос кино үзвэл иргэдийнх нь үзэл суртлын хэв журам өөрчлөгдөнө гэж үздэг байна. Гадаад кино, өөр орны зурагтын нэвтрүүлэг үзсэн тохиолдолд олон жилийн турш ажил хийлгэх, цаазаар авах хүртэл ял оноодог.

Гадаад кино үзэх

12 Хэвлэлд алдаа гаргах

Хойд Солонгосын удирдлагууд хэвлэл мэдээллийн хэрэгслийг дээд зэргээр хянадаг гэж бид дээр дурдсан. Тиймээс сонин сэтгүүл дээр үг үсгийн алдаа гаргах төдийд л тухайн сэтгүүлч ажлаасаа халагдах магадлалтай байдаг. 2015 онд нэгэн сэтгүүлч Ким Жөн Уны талаар бичихдээ алдаа гаргаснаас болж  цаазаар авахуулсан түүх бий.

Хэвлэлд алдаа гаргах

13 Интернэт болон Wi-Fi

Интернэтийг Хойд Солонгост хориглодог. Харин 5000 орчим сайттай дотоодын сүлжээ гэж байдаг. Ким Жөн Уны зөвшөөрлөөр хийсэн MacOS X-тэй ижил “Улаан од” хэмээх үйлдлийн систем бий. Тус улсын тоног төхөөрөмжүүдэд Wi-Fi орох систем огтхон ч байдаггүй гэнэ.

Интернэт болон Wi-Fi

14 Шоронгоос зугтах

Хэрвээ зугтах оролдлого хийх юм бол зөвхөн оргодлыг шийтгэхээс гадна түүний гэр бүлийнхэн, тэр дундаа хамгийн настай хүнээс эхлэн гурван үеэр нь шийтгэдэг байна.

Шоронгоос зугтах

15 Байр худалдаж авах

Хойд  Солонгост албан ёсоор байр худалдаж авах боломжгүй. Байрыг төрөөс олгодог. Хэдийгээр байрны хар зах байдаг ч дунджаар 70-90 мянган долларын үнэтэй  байдаг. Энэ нь энгийн иргэдийн хувьд асар өндөр үнэ юм.

Байр худалдаж авах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()