1
Хамгийн олон шалтгаанаар, хамгийн олон удаа шүүхэд хандаж байсан хүнийг Гиннесийн рекордын номонд бүртгэсэн байна. Гэтэл нөгөө эр Гиннесийн номыг өөрийнх нь “амжилтыг” бүртгэснээс нь болж шүүхэд өгөхийг оролдож байжээ.
2
Модны насыг тоолдогтой яг ижилхэн аргаар загасны насыг тогтоодог байна. Загасны хайлсан дээр модтой адилхан амьдарсан жилийг нь харуулах цагаригууд үүсдэг ажээ.
3
Тогонд цохиулсан хүн ихэвчлэн асар хүчтэй шидэгддэг нь булчингуудын маш хүчтэй бөгөөд огцом агшилтын үр дүн юм. Харин зарим хүмүүсийн итгэдэг шиг шоконд орж байгаа байдал биш ажээ. Үүнтэй холбоотойгоор хүн төрөлхтний булчингийн жинхэнэ хүч чадал болон боломж хэчнээн их байж болох талаар асуулт гарч ирж байгаа юм.
4
Нэгэн удаа Флоридагийн иргэн аймшигтай толгойны өвдөлтийг мэдрэн сэржээ. Эм уугаад нэмэр болоогүй тул эмнэлэг дээр очтол эмч нар түүний толгойд сум байгааг хэлээд, түүнийг нь авч өгсөн байна. Гэтэл түүний эхнэр нь унтаж байсан нөхрөө буудаж алахыг оролдсон болох нь хожим тодорхой болжээ.
5
Хятадын нэгэн хотод амьдардаг гэр бүлийн хос жижигхэн ресторанаа хоногийн 21 цагийн турш тасралтгүй ажиллуулдаг боловч огт ядардаггүй, үргэлж эрч хүчтэй байж чаддаг нь ойр тойрных нь гайхшралыг төрүүлдэг байжээ. Гэтэл тэрхүү рестораныг ажиллуулдаг хүмүүс нь хоорондоо гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй ихрүүд байсныг хожим нь олж мэдсэн байна.
6
Альбинос өвчнөөр ялаа хүртэл өвддөг.
7
Үнэн хэрэгтээ бид бүгд 80 миллисекундийн өмнөх өнгөрсөн үеийг ухамсарлаж амьдардаг. Үргэлж өнгөрсөн үед гэсэн үг. 80 миллисекунд бол мэдээллийг боловсруулах тархины хурд юм. Яг бодол, ухамсарт яг одоо цаг гэж байдаггүй гэж ойлгож болно.
8
Англи улсын газар нутгийн 70% нь одоо хүртэл хүн амынх нь ганцхан хувьд харъяалагддаг. Тэрхүү ганцхан хувийн дийлэнх нь Байлдан дагуулагч Вильгельм-ийн армийн цэргүүдийн үр хойч байдаг ажээ.
9
19-р зууны эхэн үед шоронгийн хоригдлуудыг хавчаар хооллодог байсан төдийгүй үүнийгээ айхтар харгис шийтгэл гэж үздэг байжээ.
10
Японы макаки сармагчингуудын ихэнхи нь цүнх, түрийвч хулгайлж, зоосон мөнгийг гаргаж аваад, түүгээрээ автомат машинаас төрөл бүрийн амттан авч иддэг байна.