С.Ариунболор: Хотод байртай болчихсон юм чинь Сэлэнгээс нүүж ирнэ

2016-05-31, 10:49
3,496

Юнител группээс санаачлан хэрэгжүүлж буй “5 БАЙР ХӨТӨЛБӨР”-ийн дөрөв дэх удаагийн тохирлоор Зайсанд байрлах 1 өрөө байр болон Samsung брэндийн сүүлийн үеийн гар утасны эзэд болсон хэрэглэгчид өчигдөр шагналаа гардаж авлаа.

С.Ариунболор: Хотод байртай болчихсон юм чинь Сэлэнгээс нүүж ирнэ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хэрэглэгчидээ үргэлж урамшуулж, шинэ содон бүтээгдэхүүнээр бэлэг барьж байдаг Юнител групп урьд нь гурван ч удаа “5 БАЙР ХӨТӨЛБӨР”-ийг амжилттай зохион байгуулж 15 айл өрхийг байртай болгож байсан. Тэгвэл энэ удаагийн хөтөлбөрөөр 4 хүн байрны эзэн болоод байна. Энэ удаагийн байрны эзнээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн С.Ариунболор тодорсон юм. Ингээд С.Ариунболортой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

С: Юуны түрүүнд баяр хүргэе. Зайсанд байртай боллоо. Байртай болсноо анх хэрхэн мэдсэн бэ? Тэр үеийн сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

А: Шууд нэвтрүүлгийн үеэр хотод ирчихсэн, гадуур явж байсан л даа. Юнител группээс ярьж байнаа, та байртай боллоо гэхэд л мэдсэн. Мэдээж маш их баярласан. Тэр үеийн сэтгэл хөдлөлийг үгээр илэрхийлэхэд хэцүү байна. Би баярласандаа уйлаад, бүр гар салгалаад байсан. Зүүд биш байгаадаа гэж бодсон шүү.

Харин нөхөр маань Сэлэнгэд гэртээ шууд нэвтрүүлгийг үзсэн байсан. Тэгээд байртай болсноо мэдээд маш их баярлаад над руу залгасан миний утас зогсоо зайгүй яриад холбогдож чадаагүй гэсэн. Цагийн дараа надтай холбогдоод нэвтрүүлэг үзсэнээ хэлээд бид хоёр бөөн баяр болсон доо.

Аав ээж маань ч гэсэн маш их баярласан. Аз гэж үнэхээр байдаг юм байна. Миний охин азтай байна гээд их баяртай байгаа.

С: Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу?

А: Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Манай нөхрийг н.Амаржаргал гэдэг. Хүүг маань н.Сайнбаяр гэдэг. Гэрийнхэн маань байртай болсныг мэдээд маш их баярласан. Би уг нь цэцэрлэгийн туслах багшийн мэргэжилтэй. Гэхдээ одоогоор нөхрөө асраад гэртээ байгаа.

С: Байртай болгосон энэ дугаараа бариад хэдэн жил болж байгаа вэ?

А: Би энэ дугаараа  2008 оноос хойш 8 жил барьж байна. “5 БАЙР ХӨТӨЛБӨР”-т оролцох эрх маань дуусчихсан байсан. Хотод ирээд 21-р хорооллын автобусны буудлаас 15 мянган төгрөгний нэгж авч дансаа цэнэглэсэн. Тэр эрхээрээ  байртай болчихлоо.

С: Байрандаа хэзээ нүүж орох вэ?

А: Сайн өдөр харж байгаад л нүүнэ дээ. Нөхөр маань 3-р эмнэлэгт хяналтанд байдаг учраас бид байнга Хот хөдөөгийн хооронд машинаар явдаг байсан. Одоо хотод байртай болчихсон юм чинь хотод нүүж ирээд амьдрана гэж бодож байгаа. Бид гурав Сэлэнгэд лизингээр хашаа байшин аваад амьдарч байсан юм. Тэгсэн байртай болчихлоо. Тэгээд бүр хотод. Маш их баяртай байгаа.

С: Ярилцсанд баярлалаа. Үргэлж одоогийнх шигээ азтай одтой байхыг ерөөе.

А: Маш их баярлалаа. Энэ дашрамд хэлэхэд, Юнител группын хамт олонд маш их баярлалаа. “5 БАЙР ХӨТӨЛБӨР” үнэхээр үнэн зөв, шударга болдог юм байна гэдгийг дахин дахин хэлмээр байна. Маш олон хүн над руу залгаж баяр хүргэсэн. Тэр бүх хүмүүсийн сайхан ерөөлд талархсанаа илэрхийлье. Зарим нэг хүмүүс “5 БАЙР ХӨТӨЛБӨР” үнэхээр үнэн юм уу, чи үнэнгээсээ байр хожсон юм уу гэж асууж байсан. Тэр хүмүүст хэлэхэд, үнэхээр үнэн шүү. Танд бас байртай болох боломж бий шүү.

“5 БАЙР ХӨТӨЛБӨР”-ийн дөрөв дэх тохирлоор дараах хүмүүс Samsung брэндийн сүүлийн үеийн гар утасны эзэд боллоо.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.