Нэгэн лам архины тухай айлдахдаа “Түүнийг багаар хэрэглэвэл таны өвдөлтийг намдааж, сэтгэлийг тайтгаруулагч бурхан мэт бол ихээр хэрэглэх тохиолдолд биеийг тань эзэмдэж, хязгааргүй их шунал хүсэлд автуулдаг, чөтгөр болж хувирдаг юм” хэмээсэн байдаг. Ингээд бүгдээрээ архи бидний биед хэрхэн эерэгээр нөлөөлдөг болохыг олж мэдэцгээе.
1
Сайхан амт мэдрүүлнэ
Согтууруулах ундаа бүр өөр өөр амттай. Зарим нь спирт ихээр агуулсан, хоолой давахын аргагүй байдаг бол зарим нь шунан дурлаж уумаар зөөлөн сайхан амттай байдаг. Архинд ихээр агуулагддаг этилийн спиртийг элсэн чихрээс гаргаж авдаг бөгөөд энэ нь биднийг донтуулан, шунахайрах хүслийг өдөөдөг. Мөн архи нь эхэндээ гашуун муухай амттай санагдах боловч этилийн спирт нь тархинд нөлөөлсөөр дахин уухад зүгээр л ус залгилж, харин дахин нэг уухад бүр чихэр мэт амтагддаг байна. Ийнхүү этилийн спирт нь тархинд нөлөөлснөөр бидний амтлах мэдрэмжийг өөрчилж байдаг аж.
2
Хүсэл, шуналыг өдөөж өгнө
Архинд агуулагдах этилийн спирт нь допамин буюу донтолтын гармоныг өдөөж өгдөг бөгөөд энэ нь бидний архинд дурлах сэдэл болдог. Этилийн спирт ихээр хэрэглэснээр допамин тархинд хуралдаж, давтамжтайгаар архийг нэхэн шаардаж байдаг гэнэ. Их уух тусам улам хүчтэй донтох бөгөөд харин аажмаар өөрийн хүслийг дарж чадвал архинаас бага хамааралтай болох ажээ.
3
Амар тайван болгодог
Стресс ядаргаанд орсон, шаналсан гутарсан үед архи яалчтгүй бидний сайн найз болдог. 2600 жилийн өмнө Грекийн гүн ухаантан, яруу найрагч Алкүйс (Alceus) архины тухайд “Чамайг зовсон гутарсан үед ганц ойлгож, хайрлах зүйл бол архи. Түүнийг зүгээр л ууж, сэтгэлээ онгойлго. Энэ нь дотроо хүнд хар бул чулуу тээж явснаас хавьгүй дээр” хэмээж байжээ. Стресс ядаргаа нь өнчин тархи, бөөрний дээд булчирхайнаас ялгарч, таны тархинд ирж, мэдрэгддэг юм. Харин архи нь стрессийн гармон болох кортикострен, кортикотропиний үйл ажиллагааг бууруулан үгүй хийж, биднийг амар амгалан, сэтгэл санаа өөдрөг болгодог байна.
4
Чөлөөтэй байх
Архи нь хүний биеэ барих буюу ичих булчирхайн үйл ажиллагааг бууруулж байдаг юм. Тархины төв хэсэгт байрлах шийдвэр гаргах, зан ааш зэргийг хариуцсан хэсэгт архи өөрийн "ноёрхлоо тогтоож", хүнийг ямар ч хяналтгүй болгож орхидог юм. Бид халамцаж, согтож эхлэх үедээ юу ч нууж хаалгүй бүгдийг ярьж, жинхэнэ өөрийнхөөрөө, чөлөөтэй байж чаддаг нь ийм учиртай ажээ.
5
Унтахад тус болно
Нойргүйдлийн өвчтэй болон унтаж чадахгүй байгаа хүмүүст эмч нар бага зэргийн архийг санал болгох нь цөөнгүй. Архи нь тархинд нөлөөлж, нойрны системийг идэвхижүүлж, таныг зовоож, тамлалгүй унтуулж орхидог аж. Мэдээж нойр хүрэхгүй байна гээд байнга архи хэрэглэх нь буруу тул та илүү үр дүнтэй атлаа эрүүл арга хайж үзэхийг зөвлөе.
6
Өвчин намдаана
Мэдрэхүйн мэдрэлийн эс нь өвдөлтийн мэдээллийг нугасан дахь мэдрэлийн хоёр эсийн холбоосоор дамжуулан тархинд хүргэснээр та өвдөлт, өвчнийг мэдэрдэг байна. Харин үүнийг архины тусламжтайгаар мартаж, мэдрэхгүй байх боломжтой. Дээр дурдсанчлан архины дапомин нь тархинд нөлөөлж, өвдөлтийн мэдээллийг устгадаг аж. Гэхдээ мөн л хэтрүүлэн хэрэглэх нь таны биед тус биш ус болох сөрөг талтай гэдгийг анхаараарай.
7
Биеийг дулаацуулна
Терморецептор буюу биеийн дулаан зохицуулах хэсэг нь бидний арьсны дор байрладаг билээ. Цусны эргэлтээс хамаарч,бидний биеийн дулааны хэмжээ өөрчлөгддөг. Харин нь архи цусанд нэвчиснээс болж, цусны эргэлт түргэсэн бие халуу шатаж эхэлдэг аж. Иймд хүмүүс даарсан үедээ архи хэрэглэж дулаацдаг гэнэ.