Гурван настай охиноо интернетийн од болгохын тулд 35 кг болтол таргалуулжээ

Гурван настай охин ямар дүр төрхтэй байх ёстой вэ? Ээж аавынхаа алган дээр бөмбөрсөн бяцхан гүнж үү? Аль эсвэл бие даасан том охин шиг үү?

Гурван настай охиноо интернетийн од болгохын тулд 35 кг болтол таргалуулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Цахим ертөнцөд мөнгө олохын тулд хүүхдээ золиосолсон эцэг эх мэр сэр байдаг. Хятадын нэгэн хос бидний сайн мэдэх "Mukbang" буюу хэт их хоолыг нэг дор иддэг контентыг хийлгэхээр 3 настай бяцхан охиноо шахаж 35 кг хүртэл таргалуулжээ. Эцэг эх нь бяцхан охиныхаа жинд огтхон ч санаа зовохгүй байгаа ба түүнийг төрөхдөө л их том (4.5кг) байсан гэдгийг дурдсан байна.

Эрүүл мэндэд нь анхаарал тавихгүйгээр улам л хооллосоор байгаад нь цахим сүлжээн дахь дийлэнх дагагчид дургүйцэж, охины эцэг эхийг амар замаар мөнгө олох гэж нэг ёсны хүчирхийлэл үйлдсэн хэмээн үзэж байна.

Xарин охины эцэг эх хэвлэлд ярилцлага өгөхдөө "Mukbang"-аар мөнгө олдоггүй зөвхөн хөгжилдөх гэж л хийдэг гэжээ. Үүнээс болж үзэгчид нь охиныг төрсөн охин нь мөн эсэх дээр ч эргэлзээд амжжээ.

Анх түүний эцэг эх нь хоол идэж байгаа бичлэгийн цахим орчинд тавьснаар асар өндөр хандалт авчээ. Харин oдоо охины видео бичлэг тавьдаг албан ёсны хуудас хэт их гомдол хүлээж авснаас хаагдcaн байна.

Тэд Хятадын Гуанжоуд амьдардаг, энгийн ажил эрхэлдэг хүмүүс гэнэ. Одоогоор Гуанжоу хотын хүүхэд эмэгтэйчүүдийн ажлын хороо болон Гуанжоу хотын хүүхэд эмэгтэйчүүдийн хороо тус асуудлыг хяналтандаа авч мөрдөн байцаалт явуулж буй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()