Бүх цаг үеийн хамгийн баян хаан хатад

Хаад, хатад гэдэг бол улс орноо толгойлон тэргүүлж, зөв замаар хөгжүүлэх үүрэгтэй хүмүүс байдаг. Ийн улс орон гэх өрхийг толгойлж, ард иргэдийнхээ хариуцлагатай "эцэг эх" болж явах тэдний гүйцэтгэх үүрэг чухал тул тэр хэрээрээ хөрөнгө чинээ ихтэй байдаг нь бичигдээгүй хууль билээ. Тиймээс бид та бүхэндээ зүгээр ч нэг баян биш, бүх цаг үеийн хамгийн баян хаад, хатдыг танилцуулж байна. 

Бүх цаг үеийн хамгийн баян хаан хатад
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

14 Хатан хаан Рания (Queen Rania)

Үзэсгэлэн гоо, дундрашгүй ухаан, хүнлэг сайхан сэтгэлээрээ алдартай Иордан улсын хатан хаан Рания баян хатдын жагсаалтад багтжээ. Гоо сайхан, гоц ухааныг өөртөө цогцлоосон хатны нийт хөрөнгө нь 75 сая доллар аж. Тэрээр дэлхий нийтээс хийж бүтээсэн зүйлс, цуцашгүй хайр энэрэл зэргээрээ өндөр үнэлгээ авч, олон хүний хүндэтгэлийг хүлээдэг юм.

Хатан хаан Рания (Queen Rania)

13 I Элизабет хатан (Elizabeth I)

Английн хааны гэр бүлийн түүхэн дэхь хамгийн нэр нөлөө бүхий, хүчирхэг хатан бол яахын аргагүй I Элизабет билээ. Түүний эцэг VIII Хэнри хаан Английн зоос буюу мөнгөн тэмдэгтийг алтаар биш, мөнгөөр ч биш гуравдугаар зэргийн металлаар урлахыг зарлигдсан байдаг. Харин Элизабет хатан хаан суудалдаа заларсан даруйдаа тус зооснуудыг шинэчилж, бүгдийг цэвэр алт, мөнгөөр урлаж, худалдаанд гаргахыг тушаасан байдаг юм. Энэ нь түүний хийж бүтээсэн ажлуудын томоохонд тооцогддог билээ. Харин түүний нийт хөрөнгийг 500 сая доллар хэмээн дүгнэдэг. 

I Элизабет хатан (Elizabeth I)

12 Агуу Александр (Alexander the Great)

30 жил төр барьсан тэрээр тухайн хугацаанд 650 сая доллар буюу 1100 тн алтыг цуглуулж амжсан байна. Домог болон шагшигдсан тулааны тактикуудаараа алдартай Македоны Александр нь жинхэнэ утгаараа байлдан дагуулагч байсан бөгөөд ихэнхи хотуудыг эзлэн, нэгтгэж байжээ. Мөн түүний гол зорилго нь нутаг орноо томруулан тэлэхээс гадна хөрөнгө мөнгийг уул овоо шиг хураах байсан гэдэг.

Агуу Александр (Alexander the Great)

11 Абдулла Хаан (King Abdullah)

Үзэсгэлэнт хатан Раниягийн нөхөр болох Иордан улсын хаан Абдулла АНУ-д суралцаж Иордан улсад эргэн ирээд хаан ширээнд заларсан байдаг. 1999 онд буюу түүний эцэг нас баран хүүдээ улсаа даатган үлдээсэн юм. Түүний нийт хөрөнгө нь 750 сая доллар гэх бөгөөд мөнгөө хэмнэж хураах биш хамаа намаагүй үрж явдаг гэдгээрээ зартай.

Абдулла Хаан (King Abdullah)

10 II Альберт хун тайж (Albert II)

Монако улсын хун тайжийн нийт хөрөнгө нь 1 тэрбум доллар гэнэ. Мөн тэрээр урлаг соёлыг дэмжиж ажилладаг АНУ-ын “Гоо Үзэсгэлэнт Гүнжүүдийн Сан”-ийн дэд ерөнхийлөгч билээ. Тэрээр Америкийн нэрт жүжигчин бүсгүй Грейс Келли (Grace Kelly) болон Монаккогийн хунтайж III Реньер (Rainier III) нарын хүү болон мэндэлсэн юм. Монакко улс нь дэлхийн жижиг гүрнүүдийн нэг төдийгүй ердөө 40,000 гаруй иргэдтэй аж. Мөн нэг хүнд ногдох ДНБ нь итгэмээргүй өндөр бөгөөд дэлхийн хамгийн хөрөнгө чинээтэй улс орны нэгээр нэрлэгддэг байна.

II Альберт хун тайж (Albert II)

9 VI Мохаммед хаан (Mohammed VI)

Бүх Европ даяар алдар нэрээ цуурайтуулсан Морокко улсын хаан VI Мохаммед нь аавыгаа нас барсны дараа буюу 1999 онд хаан ширээнд суусан байдаг. Тэдний гэр бүл өнө эртнээс уламжилж ирсэн бизнес эрхэлдэг байсан бөгөөд тэрээр жил бүр эцгийнхээ төрсөн өдрөөр хүндэтгэл илэрхийлж, баяр ёслол зохион байгуулдаг билээ. Харин түүний нийт хөрөнгө нь 2.5 тэрбум доллар гэнэ.

VI Мохаммед хаан (Mohammed VI)

8 Тайландын Хаан

Тайландын хаан Пумипол Адульядет (Bhumibol Adulyadej) нь чамгүй баян нэгэн билээ. Түүний нийт хөрөнгө нь 30 тэрбум доллар юм. Хааны ах нь хөлсний алуурчинд амиа алдсанаар тэр 19-хөн насандаа хаан ширээнд заларсан түүхтэй. Өдгөө 88 настай тэрээр дэлхийн түүхэнд хамгийн удаан төр барьсан хүнээр нэрлэгддэг аж. Түүний хөрөнгийн эх үүсвэр нь банк, зочид буудалд хийсэн хөрөнгө оруулалтаас үүдэлтэй байна.

Тайландын Хаан

7 Агуу Екатерина хатан (Catherine the Great)

II Екатерина хатан буюу Агуу Екатерина хэмээн олноо алдаршсан Орос улсын хатан хаан тэрээр улс орондоо Европын соёл, иргэншлийг түгээсэн гавьяатай билээ. Харин түүний хөрөнгийн тухайд иргэдийн татвараас ихэнхи нь бүрддэг байсан юм. Нийт хөрөнгийг нь 35 тэрбум доллар хэмээн тооцоолдог аж.

Агуу Екатерина хатан (Catherine the Great)

6 Японы Мейжи хаан (Meiji of Japan)

Түүнийг хаан суух үед Япон улс ихэнхи хөрөнгө мөнгөө газар тариалангаас олж байсан бол ердөө 20%-ийг нь худалдаа наймаа эзэлж байсан гэдэг. Харин Мейжи хаан ширээнд заларснаар, гадны улс орнуудтай хийх худалдаа наймааг илүүтэй өргөтгөж, эдийн засгаа хэдхэн жилийн дотор сэргээн, хөгжүүлсэн байдаг. Тиймдээ ч түүний эзэмшдэг хөрөнгө асар их байсан гэх яриа байдаг билээ.

Японы Мейжи хаан (Meiji of Japan)

5 Огастес (Augustus)

Ромын эзэн хаан тэрээр өөрийн хатуу чанга хууль дүрэм, эзэн түрэмгийлэгч зан чанараараа өөрийн хөрөнгийг хуримтлуулж, хураасан байдаг. Эдийн засаг болон улс төрийн шинэчлэлт хийж, татварыг нэмэгдүүлсэн юм.

Огастес (Augustus)

4 Францын XIV Льюс хаан (King Louis XIV Of France)

72 нас хүртлээ Францын хаан ширээнд заларсан тэрээр Европын хаант улсуудын түүхэн дэх хамгийн удаан төр барьсан хүнээр нэрлэгддэг төдийгүй хөрөнгө чинээ ихтэй байсан гэдгээрээ алдартай. Алт эрдэнэс, үнэртэн, шаазан эдлэл зэрэгт гар татдаггүй байсан гэх бөгөөд эдэлж хэрэглэж байсан бүхэн нь өндөр үнэтэй эд зүйлс байсан аж. XIV Льюс хааныг Нарны хаан ч хэмээн нэрийддэг байсан билээ.

Францын XIV Льюс хаан (King Louis XIV Of France)

3 Шака Зулу Хаан (King Shaka Zulu)

1787 онд төрсөн Зулус гүрний эзэн хаан Шака Зулу нь 20 насандаа хаан ширээнд заларсан бөгөөд 1818 онд төрсөн ахдаа хөнөөгдсөн байдаг. Түүхчид түүнийг үнэхээр баян чинээлэг, хүчирхэг нэгэн байсан хэмээн дүгнэдэг билээ. 

Шака Зулу Хаан (King Shaka Zulu)

2 Виллиам хаан (King William)

1066-1087 он хүртэл Английн хаан ширээнд заларсан түүний нийт хөрөнгө нь 209-229 тэрбум доллар байсан гэдэг. Дэлхий даяар нэр алдраа түгээсэн гайхалтай удирдагч түүнийг Байлдан дагуулагч Виллиам гэж нэрлэх нь ч бий.

Виллиам хаан (King William)

1 Хаан Манса Муса (King Mansa Musa)

1312-1337 оны хооронд Мали улсын эзэн хаан байсан түүний хөрөнгийг одоо цагийн ханштай харьцуулбал 400 тэрбум доллартай тэнцэхүйц гэнэ. Тэрээр бизнесийн ухаанд гаргууд нэгэн байсан бөгөөд мөнгө олохдоо бүхнээс мэргэн байжээ. Түүнийг бүх цаг үеийн дэлхийн хамгийн баян хүн хэмээн тодорхойлдог юм.

Хаан Манса Муса (King Mansa Musa)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()