Вьетнамаар аялсан залуугийн сонирхолтой тэмдэглэл

Аяллаар явна гэдэг үнэхээр сайхан шүү дээ. Ялангуяа зуны улиралд, гадаад дотоодын орнуудаар аялах бүр ч сайхан. Тиймээс ч бид та бүхэндээ зуны амралтаа маш сонирхолтой өнгөрүүлсэн жуулчин залуугийн Вьетнам дахь аяллын тэмдэглэлээс сонирхуулъя.

Вьетнамаар аялсан залуугийн сонирхолтой тэмдэглэл

1

Бидний аялал Вьетнамын нийслэл Ханой хотоос эхэлсэн юм. Эхний ээлжид аяллын газрын зургийг товлож, төлөвлөгөө гаргасан.

2

Хамгийн сонирхолтой нь би урьд нь мотоцикл унаж чаддаггүй байсан юм. Харин аялалдаа зориулж, ийнхүү цагийн өмнө унаж сурсан даа. Хэдийгээр машинтай явж болох байсан ч, энэ нь надад илүү адал явдалтай санагдсан шүү.

3

Ийнхүү өглөөний 7 цагт мотоциклоо унаад Ханой хотоос хөдөллөө. Харж байгаачлан, хотын хаа сайгүй мотоциклууд харагдана.

4

Ингээд хүсэн хүлээсэн аялалдаа гарлаа... Сэтгэл үнэхээр догдолж байсан шүү.

5

Биднийг явж байхад замын хажуугийн тариаланд бүсгүйчүүд будаагаа тариалж байна. Тэд өглөөнөөс үдшийн бүрий болтол ийнхүү тонголзож, маш шаргуу ажилладаг.

6

Ногоорон харагдаж байгаа эдгээр талбай будааны тариалан юм. Ер нь эндэхийн газар нутаг маш уудам. Тиймдээ ч дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ 68-рт ордог аж. Нутгийн 40% нь өндөр уулс, 42% -г халуун орны ой шугуй эзэлнэ.

7

Бидний явсан зам бага зэрэг аюултай, нарийхан байсан. Энэ нь ч адреналины түвшинг ихэсгэж, сэтгэл хөдөлгөж байв.  

8

Харамсалтай нь замдаа осолдсон ачааны машинтай таарсан. Тусламж дуудахаар очсон боловч, дотор нь хүн байхгүй, хэдийн явцгаасан байлаа.

9

Харж байгаачлан, эндэхийн оршин суугчид ийнхүү тээврийн хэрэгсэлтэйгээ гол гаталдаг.

10

Аяллын дүр зураг нэг иймэрхүү л байлаа.

11

Мөн энд зөвхөн хүн л гарах боломжтой нарийхан хулсан гүүр байдаг. Үүгээр хүнд мотоцикл зөөх нь бараг боломжгүй байлаа.

12

Эндэхийн орчин төсөөлж байснаас бохир, зам нь шавар шавхайгаар дүүрэн байна. Гэвч энэ аяллын нэг хэсэг хэмээн бодохоор сэтгэл өөдрөг байна шүү.

13

Харин энэ үед бол үнэхээр хэцүү байсан. Өмссөн хувцсаа шаварт булж, шаахай маань юу ч үгүй болсон.

14

Биднийг ирэх үед Вьетнамд борооны улирал таарснаас ийнхүү шавар шавхай болсон юм. Бусад хөгжингүй орнуудын адил засмал замгүй учраас энэ мэт асуудлууд тулгарч байлаа. Вьетнам халуун орны, сэрүүн бүсийн зэрэг олон янзын уур амьсгалтай ба ерөнхийд нь 2 улиралтай гэж тооцдог юм билээ. 5-10 сар хүртэл борооны улирал үргэлжилж, 11-4 сар хүртэл хуурай улиралтай байдаг. 

15

Шавхайны улмаар мотоцикл маань шаварт сууж, иймэрхүү байдалтай л гацсан юм даа.

16

Аяллын хором бүр надад туршлага, мэдлэгийг өгч байсан юм.

17

Шаварнаас холдоод удаагүй байтал, өвдөг татахуйц гүн шалбаагтай тулгарлаа. Золтой л усанд уначихаагүй шүү.

18

Замд осол гарснаас үүдэн, бидний аялал бага зэрэг хойшлов. Эндээ түр амсхийе.

19

Нутгийн иргэд уулнаас хулс модыг зөөж явна.

20

Мөн зарим нь ургацаа ч хураана. Тэд ч үнэхээр ажилсаг ард түмэн юмаа.

21

Хүүхдүүд одос үхрээ унаж, зарим нь араас нь дагана.

22

Миний унаанд багахан асуудал гарсан тул, ийнхүү нутгийн залуугаар үзүүлж байна.

23

Бидний аяллыг нутгийн бяцхан жаалууд чимж, хань болж байлаа.

24

Бидэн дээр "урилгагүй зочид" ирсэн байна. Тэднийг өнгөрсний дараа аяллаа цааш үргэлжлүүлнэ дээ.

25

Энэ бол үдийн цайны цаг.. Бид нутгийн идээнээс амсаж, зоог барилаа. Вьетнамчууд хоолны асар их соёлтой ард түмэн билээ. Тэд яг л Солонгосчууд шиг олон хачиртай, Хятадууд шиг хүнсний ногоо голлосон амтлаг хоолнууд иднэ. 

26

Тосгон бүхэлдээ сүрлэн, сиймгэр байруудаас бүрдэнэ.

27

Харин дотоод заслын хувьд, нимгэн матрастай бөгөөд, энгийн тохилог юм.

28

Аяллын алжаал тайлах хамгийн сайхан зүйлсийн нэг бол хоол шүү дээ.

29

Найзуудаараа, аяллын баярт мөчийг хуваалцаж, дарс уусан юм.

30

Ийнхүү аяллын аян замдаа гарлаа.

31

Бидний байрлах дараагийн өртөө бол энэхүү зочид буудал байлаа.

32

Гадаад талбайн тохижилт үнэхээр догь бөгөөд, бид хэсэг тоглосон юм.

33

Сапа хот нь жуулчдын төв бөгөөд, ойролцоогоор 130.000 хүнтэй. Эндэхийн хамгийн үзүүштэй зүйлс нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий будааны талбай юм. Энэ нь холоос яг л давхарлуулан тавьсан тавиурууд шиг харагддаг гэнэ лээ. 

34

Хэт их борооноос болж, хот тэр чигтээ усанд автсан байв. 

35

Буудлын тагтнаас хотын орчин иймэрхүү харагдана.

36

Хэт их бороо, байгалийн үзэгдлээс болж уул нуралт үүссэн байна.

37

Энэхүү засварын ажилд ойролцоогоор 100 доллар зарцуулагдах ажээ. Хотын иргэд ч мөн гар бие харамгүй оролцоно.

38

Хэт их шалбааг, нуралтаас үүдэн зам засварын ажил удааширна.

39

40

Ийнхүү аяллын дараа бид Ханой хотдоо эргэн ирсэн юм.

41

Замын шороо тоос нэг иймэрхүү л харагдана. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()