Хүмүүс жин хасахгүй байгаагаа юу гэж тайлбарладаг вэ?

Таны хэн байх тань хамаагүй жингээ хасна гэдэг үнэхээр хэцүү. Байнга л идэж, уух зүйлсдээ анхаарч, дасгал хөдөлгөөнийг харамгүй хийнэ. Гэтэл та хичнээн их турлаа ч гэсэн аз жаргалтай байж чадах болов уу? Өөрийгөө байнга хянаж, хориглож байсаар нэг мэдэхэд хайртай хүмүүсээсээ хөндийрч, хортой өвчин туссан байж ч мэдэх юм шүү. Ингээд та бүхэндээ хүмүүс жингээ хасахаа больсон тухайгаа дурдах түүхийг өгүүлье.

Хүмүүс жин хасахгүй байгаагаа юу гэж тайлбарладаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жингээ хаслаа гээд аз жаргалтай болохгүй

“Би нэг хэсэг жингээ хасах гэж өдөр шөнөгүй хичээдэг байсан. Гэвч гэнэт л бие минь муудаж, ухаан алдаж унасан. Эмч хэлэхдээ намайг сульдсан, тэжээлийн дутагдалд орсон байна гэсэн. Энэ цагаас л эхэлж би турахаа больсон доо. Хоол идэхгүй байх биш, хэрэгтэй гэсэн уураг тэжээл агуулсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэж, турна гэж хөлсөө урсгахаа ч больсон. Одоо л би жаргалтай байна.”

Жингээ хаслаа гээд аз жаргалтай болохгүй

2 Хэн гэдгээ ойлгохоо байсан

“Би маш хатуу хоолны дэглэм барьж, жилийн турш дасгал хийсэн. Учир нь миний хурим дөхсөөр л байсан юм. Гэвч би тухайн хугацаанд ганц ч хором жаргалтай байгаагүй. Би 15 кг хасч чадсан, гэвч надад нэг зүйл дутуу санагдаж, бүр хэн гэдгээ ч ойлгохоо байсан. Хүссэн зүйлсээ ч идэж чадахгүй. Ингэж амьдрахыг хүсээгүй, тиймдээ ч турахаа зогсоосон”

Хэн гэдгээ ойлгохоо байсан

3 Хэт их дарамт

“Калори ихтэй хоол идчих вий, дасгалаа хийхээ мартчихвий гэхчлэн өдөр бүр л санаа зовж, стресстдэг байсан. Гэрийнхэндээ жингээ хасна гээд амлачихсан болохоор больж ч чадахгүй өөрийгөө зовоосоор л байсан юм. Сүүлдээ ямар ч амьдралын идэвхигүй болж, ердөө л нэг дасгалын төхөөрөмж мэт болсон. Мэдээж би хичээсээр хүссэн үр дүндээ хүрсэн ч сэтгэл минь одоог хүртэл хөндий хоосон...”

Хэт их дарамт

4 Дэглэм барих үр дүн муутай

“Хүмүүсийн ердөө 5% нь л урт хугацаанд жингээ барьдаг юм билээ. Ямар ч эм бэлдмэл хэрэглэлээ ч гэсэн тэр нь удаан үйлчлэхгүй гэсэн үг л дээ. Иймээс би жингээ барих утгагүй гэдгийг ойлгосон. Үнэхээр л насаараа яг одоогийнх шигээ дасгал хийж, дэглэм барьж чадахгүй л бол яг одоо боль”

Дэглэм барих үр дүн муутай

5 Эрүүл байх боловч энэ бүхэн хангалттай биш

“Би бүхэл бүтэн 10 жилийг жингээ хасахын тулд дэглэм барьж өнгөрүүлсэн. Мэдээж би эрүүл болж, сайхан л байсан. Гэвч энэ бүхэн надад сэтгэлийн шаналал болж, байнга л бодогддог байлаа. Иймд би зүгээр л орхихоор шийдсэн юм. Одоо бол би аз жаргалтай амьдарч байна. Өөрийн хүссэн зүйлээ идэж, хүссэн хувцсаа өмсөж байгаа. Миний размер XL”

Эрүүл байх боловч энэ бүхэн хангалттай биш

6 Өвчин эмгэг

“Би бусадтай л адил хоолны дэглэм барьдаг байсан. Гэхдээ эрүүл бус. Сүүлдээ ямар ч хоолны дуршилгүй болж, өвчин туссан. Энэ үед л би эрүүл мэндээ золиослон байж, туранхай болох ямар хэрэг байна гэж бодсон”

Өвчин эмгэг

7 Хүн бүрийн биеийн бүтэц өөр

“Хүн бүр яг нэг аргаар турна гэж байхгүй. Бүх хүний биеийн бүтэц өөр тул үйлчилдэг хүн байхад үйлчлэхгүй байх хүн гэж бас бий. Би бол үүний нэгээхэн жишээ болсон юм. Асар их хөдөлмөрлөсөн боловч би турж чадаагүй. Иймд миний дусаасан хөлс бүр ямар ч хэрэггүй зүйлс болж хувирсан. Тэгээд би зүгээр л өөрийнхөөрөө жаргалтай амьдрахаар шийдсэн”

Хүн бүрийн биеийн бүтэц өөр

8 Өдөр шөнөгүй калори тооцолдог

“Гэрийнхэнтэйгээ гадуур хооллохдоо бүх хоолны калорийг судлах хэрэг гарсан. Зөөгчөөс нь асуухад тэр мэдэхгүй гэсэн юм. Тиймээс би гүүглээс бүгдийг нь хайж тооцоолж бараг 30 минут болсон. Энэ үед өөрийн эрхгүй нулимс минь урсаж, маш их шантарч, дургүй минь хүрч байсан. Гэрийнхэн минь ч намайг өрөвдөж, зүгээр больчихож болохгүй юм уу гэж байлаа. Дэглэм барина гэдэг зүгээр л таныг чимээгүй алж байна гэсэн үг. Тиймдээ ч би дэглэм барихаа больсон. Одоо л би жаргалтай байна.”

Өдөр шөнөгүй калори тооцолдог

9 Хэр их хассан нь хамаагүй, ханахаа мэддэггүй

“Би 10 кг хассан. Гэхдээ энэ хангалтгүй санагдаж бүр л их турмаар санагддаг байсан. Нэг ёсондоо би донтсон гэх юмуу даа. Ийн байдалтай олон жил явсан нэг л мэдэхэд би тэжээлийн дутагдалд орж, үхэх сэхэхийн ирмэг дээр очсон байлаа. Тухайн үед л ухаарсан даа. Би чинь 5 жилийг яаж өнгөрүүлэв дээ гэж, ямар ч аз жаргалгүй яг л робот мэт амьдарч байжээ. Одоо харин бүх зүйл өөрчлөгдсөн би жин нэмж байгаа. Үүндээ ч сэтгэл хангалуун байх болсон.”

Хэр их хассан нь хамаагүй, ханахаа мэддэггүй

10 Гэр бүлийн харилцааг үгүй хийнэ

“Би хоёр хүүхэд төрүүлснийхээ дараа багагүй жин нэмсэн. Үүндээ сэтгэлээр унаж, турахаар шийдсэн юм. Нэлээд олон сар дэглэм барьж, дасгал хийсэн үр дүнгээ ч өгч байсан. Гэтэл нэг анзаарсан би нөхөр, хүүхдээсээ илүүтэй дэглэм, дасгалаа урдаа тавьж, хамаг цаг заваа зарцуулдаг болчихсон байсан. Нөхөр бид хоёрын харьцаа хөндийрч бүхий л зүйлс утгаа алдав. Надад зөвхөн гуалиг бие л байсан. Гэвч энэ миний хүссэн зүйл биш. Үүнээс би хамгийн чухал нь гэр бүл гэдгийг би ойлгосон юм. Одоо нөхөр, хүүхэддээ илүү анхаарал хандуулж, аз жаргалтай, эрүүл гэр бүлийг цогцлоохыг хичээж явна даа”

Гэр бүлийн харилцааг үгүй хийнэ

11 Стресс

“Ахлах сургуульд байхад би нэг залуутай үерхдэг байлаа. Би ч нэлээн махлаг охин байсан. Гэтэл тэр намайг нэг удаа тарган, бүдүүн гахайгаар дуудаж, чам шиг үнээг хэн ч тоохгүй гэхчлэн доромжилсон. Тэр мөчөөс эхлэн 5 жилийн турш би дэглэм барьж, дасгал хийж бүхэл бүтэн 40 кг хасч чадсан. Гэхдээ би аз жаргалыг мэдрээгүй, зүгээр л нэг машин мэт байнга хийдэг зүйлсээ давтаж, дасгалаа хийсээр, дэглэмээ барьсаар байсан. Гэтэл би нэгэн азтай учралаар хайрттайгаа танилцсан, тэр минь намайг энэ хэт  их ачаанаасаа ангижрахыг зөвлөж, таргалсан ч хамаагүй хэмээсэн юм. Одоо бид гэр бүл болсон. Хэдийгээр би жин нэмж 68 кг болсон ч сайхан байна. Тэр минь өдөр бүр намайг сайхан харагдаж байна хэмээн урмаар шагнадаг шүү.”

Стресс

12 Спорт илүү дээр

“Би турна гээд л дэглэм бариад л тураах цай уудаг байсан. Харин найз минь надад ингэж байхаар заал оръё гээд тоглуулж, гүйлгэсэн. Надад их хөгжилтэй байснаас гадна хөлс минь их урсаж байлаа. Энэ цагаас эхлэн би хүссэн бүхнээ идэж, харин өөхөө спортоор хичээллэн шатах болсон юм.”

Спорт илүү дээр

13 Сульдаа болгоно

“Ямар хүмүүс дасгал хийж, дэглэм бариад хүчирхэг, гуалиг болдог юм бол би лав ойлгодоггүй. Би нэлээн хэдэн сар дасгал хийсэн бас дэглэм барьсан ч нэг л өдөр ухаан алдаад уначихсан. Эмч намайг яаралтай энэ бүгдээ зогсоо, үгүй бол чи аажмаар үхнэ гэсэн. Би юу ч ойлгоогүй. Хүмүүс эрүүлжих гэж турдаг байхад би яагаад өвчин тусна гэж. Үнэн хэрэгтээ миний хамаг бие сульдсан, байсан тул ямар ч өвчин амархан тусах бүрэн магадлалтай байв. Зүгээр нэг хүн ханиалгаад өнгөрөхөд би түүний вирусыг дорхноо залгиж өвчилнө. Ийм байдалд хүрч байж л би ухаан орсон юм даа”

Сульдаа болгоно

14 Тарган байхдаа илүү сайхан байсан

“Би дэглэм барихаа больсон. Учир нь энэ намайг сэтгэл санаагаар унагааж, дотроос минь алж байсан юм. Би тарган байхаасаа илүү ууртай болж, ямар ч эрч хүчгүй, стрестэй явах болсон. Харин одоо бол би өөртөө 100% итгэлтэй, илүүдэл жинтэй бүсгүй. Нээрээ залуус намайг их сонирхдог юм шүү.”

Тарган байхдаа илүү сайхан байсан

15 Муу ээж

“Би хүүхдээ зовоож байгаагаа мэдэрсэн. Хамаг сайхан хүүхэд насыг нь турахыг хүссэн, ууртай ээжтэй өнгөрүүлэхийг хүсээгүй. Учир нь би өлсөхөөрөө их ууртай болдог тиймдээ ч хүүхдээ байнга загнаж, хатуу үгээр зэмлэдэг байсан. Энэ бүхнийгээ нэг л өглөө хүүгийнхээ нүднээс урсах нулимснаас ойлгосон. Одоо бол би амттай хоолоор гэрийнхнээ дайлдаг сайн эзэгтэй”

Муу ээж

16 Өвчтэй байснаас тарган байсан нь дээр

“5 жилийн турш жингээ хасах гэсэн оролдлого минь нэг л өдөр намайг оюун санааны хямралд оруулж энэ нь хүндрэн депресс болсон байсан. Дуртай хоолоо зурагтаар л харж амьдрах яг л там мэт. Харин би болихоор шийдсэн туранхай байлаа гээд яах юм тархиндаа өвчинтэй бол. Харин хүссэн зүйлсээ хийж амьдрах л жаргал”

Өвчтэй байснаас тарган байсан нь дээр

17 Байгаагаараа байх сайхан

“Миний ээж илүүдэл жинтэй тул байнга л бухимдаж, нэг л идэвхигүй байдаг байсан. Учир нь тэр өглөө унталгүй дасгал хийж, барагтай л бол хоол иддэггүй байсан. Би бүр ээжийгээ өөрийгөө ингэж зовоох ямар хэрэг байна болиосой л гэж боддог байлаа. Учир нь ээж маань тийм ч тарган биш бага зэрэг илүүдэл жинтэй байсан юм. Харин одоо би бол бас л бага зэрэг илүүдэл жинтэй. Гэхдээ ганц ч удаа турах талаар бодож байгаагүй”

Байгаагаараа байх сайхан

18 Шүүмж

“Хүн бүр л намайг ингэж өөрийгөө тамлахаа боль, зүгээр хүссэнээрээ бай гэж байнга хэлдэг болсон. Учир нь би 80 кг байж байгаад 40 кг болсон юм. Нэг ёсондоо нүднээс гарсан. Гэвч би улам л турсаар байсан бөгөөд огт болихыг хүсээгүй. Харин эмнэлэгт хүргэгдэн үхэх шахаж байж л ойлгосон. Эмч намайг толгой түрүүгүй загнаж чи чинь үхэхийг хүсээ юу гэсэн юм.  Одоо бол би 45 кг. Жин нэмнэ гэдэг бас л асуудалтай юмаа ”

Шүүмж

19 Эрүүл замаар турах хэцүү

“Би турах гэж маш олон арга хэрэглэсэн. Тураах цай, элдэв клуб, тос, дэглэм, дасгал. Гэхдээ надад аль нь ч нөлөөлөөгүй. Харин ч бүр олон зүйлс хэрэглэснээр би муудаж эхэлсэн. Эрүүл аргаар турна гэдэг маш хэцүү юм билээ. Тэгээд л би буугаад өгчихсөн. Зүгээр энэ чигээрээ байя”

Эрүүл замаар турах хэцүү

20 Хүссэн зүйлээ идэх

“Би турна гээд огт мах иддэггүй байсан. Зүгээр л жимс ногоо, бас ус. Гэвч надад уураг, шим тэжээл дутагдсан байсан болохоор бие сульдаж байсан юм. Тиймдээ ч эгэл жирийн амьдрахаар шийдэж, махыг ч харин гамгүй иддэг болсон. Одоо л би амьдарч байх шиг байна. ”

Хүссэн зүйлээ идэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()