Баяртай лазер принтер

2016-05-19, 10:04
5,230

“Хязгааргүй боломж” уриан дор 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй ICT Expo 2016 үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Мэдээлэл технологийн олон компаниуд хэрэглэгчиддээ шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт технологиудаа танилцуулахаар бэлдсэн байна. Саммит Компьютер Технологи компани энэ жил дэлхийд салбартаа тэргүүлэгч Dell болон Epson брэндийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчиддээ танилцуулж байна.

Баяртай лазер принтер
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Японы Epson компани принтер үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг ба анх 1942 онд байгуулагдсан цагаасаа эхлэн шингэн хортой, фото принтерийн зах зээл дээр байнга анхдагч байж, шинэ технологи, дэвшилтэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэгээрээ зах зээлд танигдсан юм.

Энэ удаагийн үзэсгэлэн дээр Epson компанийн албан ёсны онцгой эрхэт дистрибьютер Саммит компани тус компанийн инк принтерүүд, фото принтер, плоттер болон проекторын төрлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ танилцуулж байна.

Байгууллагын хэрэглэгчдэд зориулсан хамгийн хямд хэвлэлийн өртөгтэй L серийн өнгөт принтерүүд, тусгай зориулалтын өргөн форматын принтерүүдийг мэргэжлийн фото хэвлэх, барилгын зураг хэвлэх зориулалтын плоттер дээр хэвлэсэн бүтээлүүдийг бодитоор нь үзэх боломжтойгоос гадна Монгол гэрэл зурагчдын бүтээлийг Epson мэргэжлийн фото цаасан дээр, Epson мэргэжилтнүүдийн өнгө зассан хувилбараар, Epson мэргэжлийн принтерээр хэвлэсэн үзэсгэлэн гарсан байгааг сонирхох боломжтой.

Мөн сургалтын зориулалтаар ашиглахад зориулагдсан интерактив проектор дээр зураг зурж туршиж үзэх боломжтой байна.

Тус үзэсгэлэн 2016 оны тавдугаар сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн Б танхимд болж байна. Хэрэглэгчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, Мэдээлэл технологийн салбарынхны үзэсгэлэнг сонирхохыг урьж байна.

PC mall – Дэлхийн брэндийг дэргэдээсээ

Дэлгэрэнгүй мэдээллийг:

www.facebook.com/PCmallOfficial

 www.pc-mall.mn – Илүү хямд, илүү хялбар

PC mall дуудлагын төв: 75753535

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.