Хятадын хуурамч хоол, хүнс

Хятад маш эрчимтэй хөгжиж буй орнуудын нэг билээ. Хэдийгээр эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа ч үүний хамт хуурамч бүтээгдэхүүний үйлдвэрлэл ихээхэн газар авч байгаа нь харамсалтай. Өмнө нь Хятадууд техник, тоног төхөөрөмж, хувцас дуурайлган хийдэг байсан бол, одоо хоол хүнсийг хүртэл дуурайлган хийх болжээ.

Хятадын хуурамч хоол, хүнс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Магадгүй энэ нь хүн ам ихтэй Хятадын иргэдийн хоол хүнс хангалтгүй байгаатай холбоотой юм болов уу. Энэ дуураймал бүтээгдэхүүнүүд манай оронд орж ирээгүй л гэж найдахаас... 

1 Хуурамч будаан гоймон

2010 онд Хятадын иргэд хуурамч будааны гоймонг олж илрүүлсэн бөгөөд энэ нь муудсан буудай болон биед хортой нэмэлт бодисоор хийсэн болохыг олжээ. Дунгуань хотын 50 орчим үйлдвэрлэл энэ төрлийн гоймонг үлйдвэрлэж байсан байна. Ийнхүү тэд нийт 500 тонн гоймонг үйлдвэрлэсэн байжээ. 

Хуурамч будаан гоймон

2 Меламинтай сүү

2009 онд 53 мянга орчим Хятад хүүхдүүд меламинтай сүүнд хордож байсан юм. Энэ нь цианидтай ижил биед хортой нэмэлт бодис юм. Дөрвөн хүүхэд сүүнд хордож амиа алдсан бөгөөд ийнхүү сүүнд меламин нэмэх болсон шалтгаан нь сүүний уургийг нэмэгдүүлэх зорилготой байсан байна. 

Меламинтай сүү

3 Харанхуйд гэрэлтэх гахайны мах

2011 онд нэгэн эмэгтэй хагас кг гахайн махыг оройн хоолондоо зориулж авсан байна. Тэрээр үлдсэн хоолоо хөргөгч рүүгээ хийхээ мартсан байсан бөгөөд шөнө ус уух гээд бостол махнаас нь цэнхэр гэрэл ялгарч байсан байна. Шинжилгээний хариугаар гахайн маханд фосфортдог нянгууд байсан нь батлагджээ. 

Харанхуйд гэрэлтэх гахайны мах

4 Хуурамч өндөг

Зарим Хятадын үйлдвэрүүд хүнсний бүтээгдэхүүнүүдийг хольж, хуурамч өндөг хийж байсан байна. Хуурамч өндөгний найрлаганд желатин, ус болон хүнсний будагч бодис орсон байсан бөгөөд хальсийг нь лаагаар хийдэг байжээ. 

Хуурамч өндөг

5 Цементтэй хушга

Хятадад шуугиан дэгдээж байсан хамгийн том хэргүүдийн нэг байсан юм. Хуурамч үйлдвэрлэл эрхлэгчид хушганы ясны талыг цементээр дүүргэж, энгийн цавуугаар наадаг байсан байна. Мэдээж энэ төрлийг хушга хямд үнэтэй байсан бөгөөд тухайн үед Хятадад хушганы хэрэглээ нэмэгдэж их байжээ. 

Цементтэй хушга

6 Хархны мах

Сүүлийн хэдэн жилийн өмнө 900 орчим Хятадуудыг хархны мах худалдаалсан хэргээр баривчилж байсан байна. Ихэнхидээ хархны махыг үхрийн мах гэж зардаг байсан бөгөөд үйлдвэрлэлт нь нэлээд таагүй байдаг байжээ. Тэд хориотой химийн бодисыг ашиглаж, жингийг нь нэмэгдүүлэхийн тулд маханд ус шахдаг байсан байна. 

Хархны мах

7 Хуурамч будаа

2011 онд Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоол хүнсийг тойрсон шинэ дуулиан дэгдсэн бөгөөд Тайюань хотод хуурамч будаа үйлдвэрлэсэн явдал юм. Үйлдвэрлэгчид төмс болон барималын шавар ашиглан будаа хийж, худалдаалж байсан гэнэ. Цагдаа нар одоог хүртэл хуурамч будаа үйлдвэрлэж буй луйварчдийг олохыг хичээж байгаа юм байна. 

Хуурамч будаа

8 Хуурамч дарс

Ихэнхи хуурамч дарс нь амтат ундааг, шошготой шилэн саванд хийсэн байдаг байна. 

Хуурамч дарс

9 Картонон цаастай банш

2007 онд Хятадын гудамжны наймаачид баншин дотор махны оронд картон цаас хийж худалдаалж байсан иргэдийн талаар мэдээлэл дэлхий дахинд цацагдаж байсан. Тэд картоныг химийн бодисонд дэвтээж, гахайн өөх хийж бэлэн болсон картон махаа гуриланд хийж байсан байна. 

Картонон цаастай банш

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()