Та бид ор хураахдаа ямар алдаа гаргадаг вэ?

2016-05-06, 15:25
17,670

“Өглөөд ороо хураахгүй гарвал тухайн өдрийн ажил үйлс бүтдэггүй юм” хэмээх үгийг аав ээжээсээ сонсож үзээгүй хүн ховор биз ээ. Ор хураана, засна гэдэг шинжлэх ухааны дайтай эд биш л дээ. Гэхдээ цэмцгэр хураасан ор өглөө эрч хүчтэй ажил, хичээлдээ явах, орой сэтгэл амрах унтах нөхцлийг бүрдүүлж өгдөг юм. Бид ороо хураах, засахдаа юуг буруу хийдэг гээч?

Та бид ор хураахдаа ямар алдаа гаргадаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Орныхоо даавууг огт индүүдэхгүй байх

Хувийн ариун цэврийн асуудлын хувьд ор хөнжлийн даавуу, дэрний уут болон унтлагын хувцсаа угаачихаад индүүдэхгүй байна гэдэг байж болшгүй зүйл. Индүүдсэн ор хөнжлийн даавууны бактери сая бүрэн устдаг байна.

Орныхоо даавууг огт индүүдэхгүй байх

2 Өнцгийг нь сайн гаргахгүй байх

Хөнжлийн болон дэвсгэр даавуу, түүнчлэн орныхоо бүтээлгийг ч хурц өнцөг гарган засаарай. Ингэвэл дээш доошоо гүйж, хунирахгүйн дээр цэмцгэр харагддаг. Яг л эмнэлгийн ор яаж харагддаг, тэгэж засаарай.

Өнцгийг нь сайн гаргахгүй байх

3 Хөнжлийн даавуу хийхдээ...

Ихэнх хүмүүс хөнжлийн даавуугаа хийхдээ өнцгүүдийг нь тааруулаагүйн улмаас үрчийлгэж, гол нь бөөгнөрүүлчихдэг. Ингэхгүйн тулд эхлээд даавууныхаа дээд хоёр үзүүрт хөнжлөө тааруулж бариад доод хоёр өнцгийг нь хийчих. Дараа нь дээд нэг өнцгөөсөө барьж, давхар доод өнцгүүдийг хийнэ. Дараа нь сайтар сэгсэрч хөнжлөө тарааж өгөөрэй.

4 Даавуугаа угаахгүй удах

Цагаан хэрэглэл хамгийн цэвэрхэн байх хэрэгтэй тухай дээр дурдсан. Тэгвэл цагаан хэрэглэлийг 1-2 долоо хоногт нэг удаа угааж, индүүдэх ёстой. Унасан үс, бидний нүдэнд харагдахгүйгээр гуужиж буй арьс зэрэг нь даавууг бохирдуулж байдаг.

Даавуугаа угаахгүй удах

5 Ороо бүтээхдээ...

Хамгийн чухал хэсэг бол ороо бүтээх. Ихэнх хүмүүс орныхоо матрассыг ил харагдуулж, ороо бүтээдэг. Энэ нь ариун цэврийн хувьд болон үзэмжний хувьд ч зохисгүй юм. Тиймээс матрассаа далдлахуйц урттай бүтээлгээр сул бүтээх, эсвэл бүтээлгээ матрассныхаа доогуур гүйцэд хийж хэвшээрэй.

Ороо бүтээхдээ...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()