Өөртөө тохирсон суурь кремийг хэрхэн зөв сонгох вэ? Бид танд туслая!

Бүсгүйчүүд бидний өөгүй, цэвэрхэн арьсны нууц бол мэдээж хэрэг арьсанд маань яг тохирсон крем байдаг билээ. Та дэлгүүрээс крем худалдан авахдаа юун дээр анхаардаг вэ? Таны худалдаж авсан крем болгон таны арьсанд таарч байсан уу? Хэрэв та өөрт тохирсон кремийг сонгон авах тал дээр маруухан бол бидний өгөх гэж буй зөвлөгөөг анхааралтай уншаад үзээрэй. Танд тус болно гэдэгт итгэлтэй байна. 

Өөртөө тохирсон суурь кремийг хэрхэн зөв сонгох вэ? Бид танд туслая!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Кремийг худалдан авахаасаа өмнө дэлгүүрийн тестерийг шанааныхаа ясны доохно талд жигдхэн түрхэж нүүрнийхээ ерөнхий өнгө болон хүзүүний өнгөтэй зохицож байгаа эсэхийг ажиглаарай. Гар болон тохойн дээрээ түрхэж үзэх нь тийм ч оновчтой арга биш байдаг. 

2. Ерөнхийдөө ямар ч төрлийн крем 5-7 минутын дараа нүүрэнд бүрэн шингэдэг бөгөөд түрхсэн кремээ өөртөө тохирч байгаа эсэхэд итгэлтэй болохын тулд гадаа буюу нарны гэрэлд, сүүдэрт мөн ердийн гэрэлд ч өөрийгөө тольдохыг зөвлөдөг байна. 

3. Тухайн кремийг түрхэх үед танд мэдрэгдэж буй тэр мэдрэмж ч бас чухал байдаг. Өөрөөр хэлбэл хэрвээ тухайн крем зууралдамтгай шинж чанартай эсвэл хэт шингэн бол авсаны хэрэггүй ээ гэсэн үг юм. 

4. Таны арьсны төрөлх өнгөнөөс аль болох ялгарахгүй тийм л кремийг сонгох нь чухал юм. 

5. Мэргэжлийн нүүр будагчид өөрийнхөө арьснаас бараан кремийг хэзээ ч авч болохгүй гэдгийг бүсгүйчүүдэд сануулдаг. 

6. Та өөрт тохирох өнгийг олж чадахгүй байгаа бол өөрийнхөө арьсны өнгөнөөс арай цайврыг сонгоорой. Зураг авахуулахдаа арай цайвар өнгийн кремийг түрхсэнээр илүү залуухан харагддаг байна. Францчууд "Кремний өнгө цайвар байвал 10 насаар залуухан харагдана" гэлцдэг нь үнэний ортой юм. 

7. Сүүлийн үед гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд гэрэлд аятайхан харагддаг кремийг үйлдвэрлэх болсон. Ийм кремийг олж авсанаар таны нүүр царай сайхан амарсан, сэргэлэн цовоо харагдах болно. 

Кремний өнгийг яаж сонгох хэрэгтэй вэ?

  •  Хэрэв таны нүүрний ерөнхий өнгө сааралдуу бол ягаавтар-улбар шар өнгийг 
  • Дүнсгэр, баргар царайтай хүмүүс тоорын өнгийг
  • Харин юм л бол улайх гээд байдаг арьстай бол ногоовтор туяатайг хэрэглэх нь тохиромжтой юм.
  • Харин үдшийн арга хэмжээ, баяр ёслолд очихоор зэхэж байгаа бол гялалздаг кремийг сонгон хэрэглээрэй. Гялалздаг крем таныг эрүүл, гэрэл цацруулам сайхан харагдуулах болно. 
  • Тэгвэл бор, бараандуу арьстай бүсгүйчүүдэд маань бараан өнгийн кремүүд зохино. 

Кремний өнгийг яаж сонгох хэрэгтэй вэ?

Хэт бараан өнгийн крем авчихвал өөрийнхөө арьсны өнгөтэй ижилхэн болгох боломжгүй учраас анхааралтай хандаарай. Харин бага зэргийн бараан кремийг өдрийн тостой холиод түрхэх боломжтой байдаг. Бидний өгсөн зөвлөгөөг дагаж өдөр бүр үзэсгэлэнтэй сайхан харагдаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()