Хамгийн алдартай өгзөгнүүд

Бидний сайн мэдэх зарим олны танил бүсгүйчүүд, дуу хоолой, ур чадвар гэхээсээ илүүтэй өөрийн хөх, өгзөг, эмх замбараагүй, эрээ цээргүй байдлаараа олны танил болсон байдаг. Тэдний төлөөлөл болсон хамгийн "алдартай" том өгзөгтэй 14 одыг танилцуулъя. Танд аль илүү сайхан өгзөгтэй санагддаг вэ?

Хамгийн алдартай өгзөгнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Майли Сайрус (Miley Cyrus)

Хөх, бөгс… гаргаж болмоор юу л байна бүхнээ гаргаж, эхээс төрсөн биеэрээ гайхуулах дуртай залуу дуучин, жүжигчин бүсгүйг туранхай гоолиг биетэй, чадварлаг уран бүтээлч гэдгийг хэн хүнгүй л мэдэх бизээ. Гагцхүү урлагийн хүнээс л гарах эр зориг, илэн далангүй зан чанар түүнд харамгүй заяасан гэвэл зохилтой. Түүнийг дэмжих нэгэн байхад шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй. Майлигийн өгзөг ч "олны танил" болоод чамгүй хугацааг ардаа үджээ.

Майли Сайрус (Miley Cyrus)

2 Амбер Рөүз (Amber Rose)

Реппер Канье Вестийн хуучин амраг, загвар зохион бүтээгч бүсгүй, халзан толгой, том хөх, өгзгөөрөө имиж бүрдүүлээд байгаа билээ. Үргэлж л олны хараанд байдаг тэрбээр өөрийн гадаад байдал, зүс царайндаа 200 хувь итгэлтэй байдаг юм шиг... Учир нь Амберийн хөх өгзгөө мэс заслаар томруулаагүй, өөрийнх нь гэнэ.

Амбер Рөүз (Amber Rose)

3 Блак Чайна (Blac Chyna)

Реппер Тайгагийн хуучин эхнэр, тэрбээр загвар зохион бүтээгч Амбер Рөүзтэй маш сайн найзууд юм. Мөн Кардашьяаны гэр бүлийн цор ганц эрэгтэй гишүүн Роб Кардашьяантай болздог билээ. Харин түүний хуучин нөхөр Тайга, Кардашьяаны отгон гишүүн Кайли Женнертэй үерхдэг юм. Ингээд бодохоор тэдний харилцаа үнэхээр ярвигтай байгаа биз. Тэрээр мөн л өөрийн өгзгөөр гайхуулж, ил гаргах дуртай.

Блак Чайна (Blac Chyna)

4 Коко Остин (Coco Austin)

Алдартай реппер, дуучин Айс Ти (Ice-T)-ийн эхнэр, тэрбээр модель, бүжигчин бүсгүй юм. Цахим сайтуудад үргэлж л өөрийн гоолиг бие галбир, өгзгийг харуулсан зургуудыг хийдэг. Тиймдээ ч түүнээс илүүтэй, өгзөг нь түрүүлж "нэрд гарсан" гэхэд болно. Модель бүсгүй өөрийн өгзгөндөө сэтгэл хангалуун байдаг бөгөөд мэс хүргээгүй, өөрийн хөлс хүчээр дасгал хийж, гайхалтай үр дүнд хүрсэн байна.

Коко Остин (Coco Austin)

5 Жен Шелтер (Jen Selter)

Цахим ертөнцийн од, хувийн дасгалжуулагч эл бүсгүй анх өөрийн өгзөг, гоолиг сайхан бие, үзэсгэлэнтэй царайгаараа олонд танигдаж байсан. Өдгөө 22 настай, бүсгүйд спорт хувцасны модель, нүүр царай болох саналууд тасардаггүй гэнэ. Түүнчлэн цахим сайтуудад өөрийн "squat" буюу суулт хийж байгаа бичлэгнүүдээ оруулдаг юм.

Жен Шелтер (Jen Selter)

6 Шакира (Shakira)

Бэлхүүсний бүжгийг, гайхалтай хоолойтой хослуулан бид бүхнээ танил болсон Колумбын дуучин бүсгүйг мэдэхгүй, танихгүй хүн ховор юм. Шаргал буржгар үс, гайхалтай дур булаам төрх, хүчирхэг хоолой, уян налархай бүжгийн хөдөлгөөн, өгзгөөрөө олонд танигдсан билээ.

Шакира (Shakira)

7 Рианна (Rihanna)

Өдгөө 28 настай, Барбадосын алдартай дуучин бүсгүйг гайхалтай сайхан бие, дуу хоолойгоор нь таних юм. Тэрчлэн тэрээр үргэлж л маш содон гайхмаар хэв маягийг бүрдүүлж байдаг. Та анзаарч байсан бол дуучин бүсгүй үргэлж л өөрийн өгзөг хөхийг харуулсан ил хувцаснууд өмсдөг шүү дээ.

Рианна (Rihanna)

8 Бейонсе (Beyoncé)

Жинхэнэ уран бүтээлч сэтгэлгээ, хүчирхэг хоолой, үзэсгэлэнт дүр төрх зөвхөн түүнд л байдаг юм шиг. Тэрээр үргэлж л гайхалтай уран бүтээлүүдийг гаргаж, дэлхий дахины шүтэн бишрэгчдээ гайхуулсаар ирсэн билээ. Харин реппер Жей Зи, Беойнсе нар сүүлийн үед хэвлэлээр сенсаци тарих болж... Жей Зи үнэхээр эхнэрээ хуурсан гэж үү?

Бейонсе (Beyoncé)

9 Хлои Кардашьяан (Khloe Kardashian)

Кардашьяаны гэр бүлийн гишүүдийн ихэнх нь том өгзөг хөхтэй. Залуу модель Кендаллыг эс тооцвол шүү дээ... Хлое-ийн хувьд тэрбээр сагсан бөмбөгийн тамирчин, Ламар Одомын гэргий бөгөөд тэрээр мөн л эгч нараасаа дутахгүй том өгзөгтэй билээ.

Хлои Кардашьяан (Khloe Kardashian)

10 София Вергара (Sofia Vergara)

Колумбын алдартай жүжигчин, модель эл бүсгүй, Холливуудын хамгийн халуухан, сайхан бүсгүйчүүдийн нэг билээ. Тэрээр анх “Modern Family” цуврал киногоор бид бүхний танил болсон бөгөөд өдгөө хамгийн нэртэй, алдартай жүжигчдийн тоонд багтдаг.

София Вергара (Sofia Vergara)

11 Игги Азалия (Iggy Azalea)

Австралийн нэртэй реппер бүсгүй гайхалтай хэмнэл, үзэсгэлэнт төрх, том өгзгөөрөө алдартай. Тэрээр өдгөө дэлхий дахинаа алдартай болсон билээ. Тэрчлэн түүний өгзгийг хиймэл гэх хүмүүс цөөнгүй. Учир нь түүнийг жижигхэн хөхтэй хэрнээ, том өгзөгтэй болохоор лавтай хиймэл гэх болсон аж.

Игги Азалия (Iggy Azalea)

12 Никки Минаж (Nicki Minaj)

Алдартай реппер бүсгүй Ники Минажыг шүтэхээсээ илүүтэй, үзэн ядах хүмүүс цөөнгүй. Учир нь түүнийг хэтэрхий эрээ цээргүй, задгай, садар самуун сурталчилсан хэмээдэг байна. Нээрээ ч анзаараад байхад түүний клипүүд арай л сүржин, задгай шүү.

Никки Минаж (Nicki Minaj)

13 Женнифер Лопес (Jennifer Lopez)

Латин Америкийн алдартай дуучин бүсгүй, өөрийн өгзгийг 1 сая доллараар даатгуулсан байдаг. Тэрээр өдгөө 45 настай хэдий ч, үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм. Хамгийн алдартай өгзөгтэй одуудын нэгт зүй ёсоор багтдаг юм.

Женнифер Лопес (Jennifer Lopez)

14 Ким Кардашьяан (Kim Kardashian)

Реалити шоуны од Ким Кардашьяаны өгзөг өнөөг хэр нь олны анхаарлын төвд байсаар байна. Тэрээр хэдий өөрийгөө мэс засалд ороогүй, "миний өөрийнх" гэдэг боловч энэ ч бас эргэлзээтэй. Жилээс жилд томрох түүний өгзөг дэндүү хиймэл том харагддаг нь нууц биш юм. Ким өөрийн өгзгийг хиймэл биш хэмээн шоуны үеэр рентген туяанд харуулж байсан удаатай.

Ким Кардашьяан (Kim Kardashian)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()