1
Ус ихээр уух
Хангалттай хэмжээний ус уухгүй байснаар таны бие хуурайшиж, цаашлаад уруул хагарах гол үндэс нь болдог. Өдөрт 8 аяга ус ууж хэвших нь таны эрүүл мэндэд нэн тустайгаас гадна уруул хуурайшихаас сэргийлж, хагарсан уруулыг эмчлэхэд ч мөн онцгой нөлөө үзүүлнэ.
2
Агаар чийгшүүлэгч
Та өрөөндөө агаар чийгшүүлэгч байршуулж, хагарч хатсан уруулаа эмчилж болно. Энэ нь таны уруулыг чийгшүүлж, хагарч хатсан арьсыг нөхөн сэргээнэ. Хэрэв агаар чийгшүүлэгч байхгүй бол нүүрээ ууранд утсан ч болно шүү.
3
Өргөст хэмх
Хэрчим ногоон өргөст хэмх зүсч, хагарсан уруулаа 5-10 минут зөөлөн арчаарай. Өргөст хэмх нь хуурайшсан арьсыг зөөлрүүлэх , гүн чийгшүүлэх, амин дэм өгөх үйлчилгээтэй.
4
Зуун настын шүүс
Уруул тань хагарч, омголтсон тохиолдолд өдөрт хоёр удаа зуун настын шүүснээс түрхэж байгаарай. Энэ нь уруулын өвчлөлийг багасгахаас гадна хагарсан уруулыг түргэн хугацаанд эмчилж, зөөлхөн, булбарай болгодог.
5
Чийгшүүлж, зөөлрүүлэх үйлчилгээтэй уруул өнгөлөгч
Заавал хагарч гэмтсэн хойно нь урууландаа анхаарлаа хандуулах бус жирийн үед ч бас урууландаа чийгшил өгөх эмчилгээний зориулалттай өнгөлөгчийг түрхэж хэвшээрэй.
6
Чийгшүүлэх тос
Хичнээн ус уусан ч уруул тань улам ихээр зомголтож хатаад байвал өдөрт хэд хэдэн удаа гүн чийгшүүлэгч тос, эмчилгээний өнгөлөгчийг хэрэглээд үзээрэй. Үр дүнгээ түргэн хугацаанд үзүүлдэг бөгөөд уруулаа эдгэрсэн тохиолдолд байнга хэрэглэх шаардлагагүй. Мөн орой унтахаасаа өмнө, хоол идэж, юм уусныхаа дараа урууландаа түрхэж өгөх нь үр дүнтэй.
7
Харин одоо уруул хагарах шалтгаан болон сэргийлэх аргуудыг танилцуулъя.
Уруулаа долоох
Энэ нь бүр зуршил болсон хүмүүс ч байдаг. Харин уруулаа долоохоос үүддэг таны мэдэхгүй асар олон эрсдэл бий. Хамгийн энгийн жишээ нь гэхэд уруул хуурайшиж хагарах юм. Ийн уруулаа хатчихлаа хэмээн бодож хэлээрээ долоох нь эерэг бус сөрөг талтай. Учир нь шүлс уруулыг улам хуурайшуулж байдаг юм.
Харин одоо та бүхэндээ уруул хагарах шалтгаан болон сэргийлэх аргуудыг танилцуулъя.
8
Хуурамч бүтээгдэхүүн
Уруулаа чийгшүүлэх гэж авсан хуурамч бүтээгдэхүүн харин ч эсрэгээрээ чийгшлийг нь сорж, хуурайшуулах тохиолдол бишгүй. Иймд ямар бараа бүтээгдэхүүн авч байгаагаа анхаарч, аль болох чанартайг сонгож байгаарай.
9
Цитрусын төрлийн жимс
Цитрусын төрлийн буюу хүчил ихтэй жимс идэхээс татгалзаж эсвэл бага хэмжээгээр идэж байвал зохистой. Энэ нь зөвхөн уруулыг тань гэмтээх бус ихээр хэрэглэсэн тохиолдолд ходоодонд тань ч мөн сөрөг нөлөөтэй.
10
Халуун ногоотой хоол
Халуун ногоотой хоол идэх нь ходоодны шархлаа үүсгэх аюултай бөгөөд дотоод эрхтнүүдийн өвчлөлөөс үүдэн уруул хагарч, хуурайших нь элбэг байдаг.
11
Нүүр цэвэрлэгч
Нүүрээ цэвэрлэх явцдаа уруулаа давхар угааж, цэвэрлэх тохиолдол бидэнд өдөр болгон л тулгардаг. Гэхдээ энэ нь уруулыг тань хэт хуурайшуулж, хагалж орхидог байна шүү. Харин нүүрээ угаахаас өмнө урууландаа бага зэрэг чийгшүүлэгч өнгөлөгч түрхэж өгвөл дээрх асуудлаас сэргийлэх боломжтой гэнэ.
12
Шүдний оо
Орц, найрлага зэрэг нь хуурамч буюу чанар муутай шүдний оо нь уруулыг гэмтээх бас нэг шалтгаан болдог. Иймд таны уруул гэмтсэн бол шүдний оогоо солиод нэг үзээрэй.
13
Салхинаас хамгаалах
Хүчтэй салхи, хүйтэн агаараас болж уруул хагарах нь ч бас бий. Иймд салхи, шуургатай үед ороолт ашиглах уруулаа хамгаалж байвал зохистой аж.
14
Өдөр бүр уруулаа буд
Өдөр бүр уруулаа будаж байх нь уруул хагарч, гэмтэхээс сэргийлж, таныг өнгөлөг, дур булаам харагдуулна. Гэхдээ ямар бүтээгдэхүүн сонгож байгаагаа сайн судалж үзээрэй. Хэрэв тохирохгүй эсвэл хуурамч бүтээгдэхүүн байвал сөргөөр нөлөөлөх байна шүү.