1
Хууралт:
Хүмүүсийн хамгийн түгээмэл зүүдэлдэг зүүд нь хуурах, урвах байдаг байна. Насанд хүрсэн хүн ингэж зүүдлэх нь ганцаардаж байгаагийн шинж гэнэ.
2
Бид зүүдэндээ сэтгэл хөдлөлийг мэдэрдэг:
Эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаагүй л ижилхэн сэтгэл хөдлөл, сэрлийг зүүдэндээ мэдэрдэг бөгөөд энэ нь шилжилтийн наснаас эхлэдэг байна. Хөвгүүд ингэж зүүдлэхийг “нойтон зүүд” гэнэ.
3
Нисэх:
Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар хүмүүс 1954 оноос 2000 оны хооронд нисэж зүүдлэх нь нэмэгдсэн бөгөөд үүнийг телевизор зохион бүтээгдсэнээс болсон хэмээн үздэг байна. Харин эдгээр онуудаас өмнөх үед нисэж зүүдлэсэн баримт тэмдэглэгдээгүй ажээ.
4
Өөртөө итгэлгүй хүмүүс үргэлж зүүдлэдэг:
Өөртөө итгэлтэй хүмүүс хаяа л зүүдлэдэг бол өөртөө итгэлгүй, аймхай хүмүүс шөнө бүр зүүдлэдэг ажээ.
5
Унтах байрлал өөрчлөгдөх бүрт шинэ зүүд эхлэдэг:
Хүн хөдлөж байнга байрлалаа сольж унтахад өмнө нь зүүдлэсэн зүүд нь өөр шинэ зүүд болон хувирдаг байна. Тиймээс хар дарж зүүдлэдэг ихэнх хүмүүс анх хэвтсэн байрлалаасаа хөдлөөгүй сэрдэг гэнэ. Харин хөдөлгөөнтэй унтдаг хүмүүс хар дарах нь бага ажээ.
6
Зүүд шийдвэр гаргахад тусладаг:
Японы эрдэмтдийн судалгаагаар шалгалтандаа бэлдчихээд 10-аас 20 минут зүүрмэглэж унтах нь ой санамжыг сайжруулахад тусладаг хэмээн гарчээ. Мөн огт зүүдлэдэггүй хүмүүс үргэлж зүүдлэдэг хүмүүсээс шийдвэр гаргахдаа муу байдаг байна.
7
Хүн муухай зүүдээ илүү санадаг:
Ихэнх хүмүүс муухай зүүдээ мартдаггүй байна. Энэ нь нас ахих тусам ихэсдэг бөгөөд ихэнхдээ эрчүүд зүүдээ мартахгүй санасаар байдаг ажээ.
8
Өдөр ч зүүдлэх боломжтой:
Заавал шөнө бөх унтсан үедээ хүмүүс зүүдлэдэггүй бөгөөд өдөр зүүрмэглэхдээ ч зүүдлэх боломжтой юм байна.
9
Унтахынхаа өмнө бодох:
Унтахаасаа өмнө бодсон бодлууд тухайн шөнийн зүүдэнд нөлөөлдөг ажээ.
10
Зүүдлэснээр ухаантай болж болно:
Эрдэмтдийн оюутнуудын дунд хийсэн судалгаанд унтахынхаа өмнө хичээлийн материалаа уншдаг, шөнөжин унтахгүй бэлддэг эсвэл унтахынхаа өмнө өөр зүйл хийдэг хүмүүс оржээ. Үр дүнд нь “унтахаасаа өмнө хичээлээ уншдаг” нь шалгалтан дээр илүү сайн оноо авсан байна.
11
Ойрын үед болсон зүйлсийг зүүдлэдэг:
Хүмүүс ихэнхдээ ойрын үед, өнгөрсөн долоо хоногт болсон зүйлсээ зүүдлэдэг ажээ.
12
Жирэмсэн эмэгтэй өөрөөр зүүдлэдэг:
Ихэнх жирэмсэн эмэгтэйчүүд хар дарж зүүдлэдэг байна.
13
Нэг зүүдээ олон зүүдлэх:
Нэг зүүдээ ахин дахин зүүдлэх нь тухайн хүний шийдэж чадахгүй байгаа асуудлын сануулга болдог ажээ.
14
Зүүд олон янз:
Бид шөнөжин нэг зүүдээ зүүдлэчихдэггүй. Хамгийн эхний зүүдэлсэн зүүд 5 минут л үргэлжилдэг бол хамгийн сүүлийнх 5 цаг хүртэл үргэлжилдэг байна.
15
Зүүдээ удирдах:
Зарим хүмүүс юу зүүдлэхээ удирдаж чаддаг бөгөөд зүүдлэх явцдаа хичээлээ давтах уншсан номоо ахин зүүдлэх ч тохиолдол бий.
16
Хөгжим:
Ихэнх алдартай хөгжимчин суут бүтээлүүдээ зүүдлэж зохиосон байдаг ажээ.
17
Зурагт:
Судалгаагаар 21 дүгээр зуунд төрсөн насанд хүрээгүй хүүхдүүдийн ихэнх хувь нь өнгөтөөр зүүдлэж байсан бол хар цагаан зурагт үзэж өссөн хүмүүсийн 30 хувь нь л өнгөтөөр зүүдлэж бусад нь хар цагаанаар зүүдлэдэг байна.
18
Хүйсийн ялгаа:
Сонирхолтой нь эрчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин илүү “эрэгтэй хүн”-ийг зүүдэндээ хардаг байна.
19
Зүүдээ мартах:
Ихэнх хүмүүс зүүднээсээ сэрээд л зүүднийхээ 80 хувийг мартдаг ажээ.
20
Үнэр:
Судалгаагаар сарнай үнэрлэсний дараа гайхалтай сайхан зүүд зүүдлэдэг бол үмхийрсэн өндөг үнэртэхэд хар дардаг хэмээх үр дүн гарсан байна.
21
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зүүд:
Сонирхолтой нь дүлий хүмүүсийн 80 хувь нь зүүдэндээ ярьж сонсож чаддаг бол судалгаанд оролцсон гар хөлийн мэдрэлээ алдсан, явж чаддаггүй гэх мэт 15 хүний 14 нь зүүдэндээ явж гүйдэг гэжээ.
22
Нойргүйдэл:
Стресст орсон, нойргүйдэх өвчнөөр шаналж буй хүмүүс зүүдээ мартдаггүй байна.
23
Халуун ногоотой хоол:
Халуун ногоотой хоол идэх нь зүүдээ санадаг болоход тусладаг гэнэ.
24
Зүүдний өвчин:
Зарим сэтгэцийн өвчтэй стресст орсон хүмүүсийг унтуулахдаа эмч нар бугуйвч зүүлгэдэг бөгөөд хэрвээ тэд бугуйвч харагдаж байвал зүүдлээгүй, бугуйвчгүй бол зүүдлэж байгаагаа мэддэг байна. Тэд жирийн хүмүүс шиг зүүд бодит амьдралаа ялгах чадваргүй хүмүүст зориулан ийм зүйл хийдэг ажээ.
25
Сайн унтах:
Нойр муутай явах нь ажлын бүтээмж, аз жаргалын дааврыг бууруулдаг учраас сайн унтаж амрах хэрэгтэй.