Зүүдний тухай сонирхолтой баримтууд

Бид бүгд л “зүүдэлдэг” шүү дээ. Тэгвэл та эрдэмтэн судлаачдын одоог хүртэл хараахан бүрэн нууцыг нь тайлж чадаагүй зүүдний талаар хэр мэдэх вэ?...

Зүүдний тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хууралт:

Хүмүүсийн хамгийн түгээмэл зүүдэлдэг зүүд нь хуурах, урвах байдаг байна. Насанд хүрсэн хүн ингэж зүүдлэх нь ганцаардаж байгаагийн шинж гэнэ.

Хууралт:

2 Бид зүүдэндээ сэтгэл хөдлөлийг мэдэрдэг:

Эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаагүй л ижилхэн сэтгэл хөдлөл, сэрлийг зүүдэндээ мэдэрдэг бөгөөд энэ нь шилжилтийн наснаас эхлэдэг байна. Хөвгүүд ингэж зүүдлэхийг “нойтон зүүд” гэнэ.

Бид зүүдэндээ сэтгэл хөдлөлийг мэдэрдэг:

3 Нисэх:

Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар хүмүүс 1954 оноос 2000 оны хооронд нисэж зүүдлэх нь нэмэгдсэн бөгөөд үүнийг телевизор зохион бүтээгдсэнээс болсон хэмээн үздэг байна. Харин эдгээр онуудаас өмнөх үед нисэж зүүдлэсэн баримт тэмдэглэгдээгүй ажээ.

Нисэх:

4 Өөртөө итгэлгүй хүмүүс үргэлж зүүдлэдэг:

Өөртөө итгэлтэй хүмүүс хаяа л зүүдлэдэг бол өөртөө итгэлгүй, аймхай хүмүүс шөнө бүр зүүдлэдэг ажээ.

Өөртөө итгэлгүй хүмүүс үргэлж зүүдлэдэг:

5 Унтах байрлал өөрчлөгдөх бүрт шинэ зүүд эхлэдэг:

Хүн хөдлөж байнга байрлалаа сольж унтахад өмнө нь зүүдлэсэн зүүд нь өөр шинэ зүүд болон хувирдаг байна. Тиймээс хар дарж зүүдлэдэг ихэнх хүмүүс анх хэвтсэн байрлалаасаа хөдлөөгүй сэрдэг гэнэ. Харин хөдөлгөөнтэй унтдаг хүмүүс хар дарах нь бага ажээ.

Унтах байрлал өөрчлөгдөх бүрт шинэ зүүд эхлэдэг:

6 Зүүд шийдвэр гаргахад тусладаг:

Японы эрдэмтдийн судалгаагаар шалгалтандаа бэлдчихээд 10-аас 20 минут зүүрмэглэж унтах нь ой санамжыг сайжруулахад тусладаг хэмээн гарчээ. Мөн огт зүүдлэдэггүй хүмүүс үргэлж зүүдлэдэг хүмүүсээс шийдвэр гаргахдаа муу байдаг байна.

Зүүд шийдвэр гаргахад тусладаг:

7 Хүн муухай зүүдээ илүү санадаг:

Ихэнх хүмүүс муухай зүүдээ мартдаггүй байна. Энэ нь нас ахих тусам ихэсдэг бөгөөд ихэнхдээ эрчүүд зүүдээ мартахгүй санасаар байдаг ажээ.

Хүн муухай зүүдээ илүү санадаг:

8 Өдөр ч зүүдлэх боломжтой:

Заавал шөнө бөх унтсан үедээ хүмүүс зүүдлэдэггүй бөгөөд өдөр зүүрмэглэхдээ ч зүүдлэх боломжтой юм байна.

Өдөр ч зүүдлэх боломжтой:

9 Унтахынхаа өмнө бодох:

Унтахаасаа өмнө бодсон бодлууд тухайн шөнийн зүүдэнд нөлөөлдөг ажээ.

Унтахынхаа өмнө бодох:

10 Зүүдлэснээр ухаантай болж болно:

Эрдэмтдийн оюутнуудын дунд хийсэн судалгаанд унтахынхаа өмнө хичээлийн материалаа уншдаг, шөнөжин унтахгүй бэлддэг эсвэл унтахынхаа өмнө өөр зүйл хийдэг хүмүүс оржээ. Үр дүнд нь “унтахаасаа өмнө хичээлээ уншдаг” нь шалгалтан дээр илүү сайн оноо авсан байна.

Зүүдлэснээр ухаантай болж болно:

11 Ойрын үед болсон зүйлсийг зүүдлэдэг:

Хүмүүс ихэнхдээ ойрын үед, өнгөрсөн долоо хоногт болсон зүйлсээ зүүдлэдэг ажээ.

Ойрын үед болсон зүйлсийг зүүдлэдэг:

12 Жирэмсэн эмэгтэй өөрөөр зүүдлэдэг:

Ихэнх жирэмсэн эмэгтэйчүүд хар дарж зүүдлэдэг байна.

Жирэмсэн эмэгтэй өөрөөр зүүдлэдэг:

13 Нэг зүүдээ олон зүүдлэх:

Нэг зүүдээ ахин дахин зүүдлэх нь тухайн хүний шийдэж чадахгүй байгаа асуудлын сануулга болдог ажээ.

Нэг зүүдээ олон зүүдлэх:

14 Зүүд олон янз:

Бид шөнөжин нэг зүүдээ зүүдлэчихдэггүй. Хамгийн эхний зүүдэлсэн зүүд 5 минут л үргэлжилдэг бол хамгийн сүүлийнх 5 цаг хүртэл үргэлжилдэг байна.

Зүүд олон янз:

15 Зүүдээ удирдах:

Зарим хүмүүс юу зүүдлэхээ удирдаж чаддаг бөгөөд зүүдлэх явцдаа хичээлээ давтах уншсан номоо ахин зүүдлэх ч тохиолдол бий.

Зүүдээ удирдах:

16 Хөгжим:

Ихэнх алдартай хөгжимчин суут бүтээлүүдээ зүүдлэж зохиосон байдаг ажээ.

Хөгжим:

17 Зурагт:

Судалгаагаар 21 дүгээр зуунд төрсөн насанд хүрээгүй хүүхдүүдийн ихэнх хувь нь өнгөтөөр зүүдлэж байсан бол хар цагаан зурагт үзэж өссөн хүмүүсийн 30 хувь нь л өнгөтөөр зүүдлэж бусад нь хар цагаанаар зүүдлэдэг байна.

Зурагт:

18 Хүйсийн ялгаа:

Сонирхолтой нь эрчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин илүү “эрэгтэй хүн”-ийг зүүдэндээ хардаг байна.

Хүйсийн ялгаа:

19 Зүүдээ мартах:

Ихэнх хүмүүс зүүднээсээ сэрээд л зүүднийхээ 80 хувийг мартдаг ажээ.

Зүүдээ мартах:

20 Үнэр:

Судалгаагаар сарнай үнэрлэсний дараа гайхалтай сайхан зүүд зүүдлэдэг бол үмхийрсэн өндөг үнэртэхэд хар дардаг хэмээх үр дүн гарсан байна.

Үнэр:

21 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зүүд:

Сонирхолтой нь дүлий хүмүүсийн 80 хувь нь зүүдэндээ ярьж сонсож чаддаг бол судалгаанд оролцсон гар хөлийн мэдрэлээ алдсан, явж чаддаггүй гэх мэт 15 хүний 14 нь зүүдэндээ явж гүйдэг гэжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зүүд:

22 Нойргүйдэл:

Стресст орсон, нойргүйдэх өвчнөөр шаналж буй хүмүүс зүүдээ мартдаггүй байна.

Нойргүйдэл:

23 Халуун ногоотой хоол:

Халуун ногоотой хоол идэх нь зүүдээ санадаг болоход тусладаг гэнэ.

Халуун ногоотой хоол:

24 Зүүдний өвчин:

Зарим сэтгэцийн өвчтэй стресст орсон хүмүүсийг унтуулахдаа эмч нар бугуйвч зүүлгэдэг бөгөөд хэрвээ тэд бугуйвч харагдаж байвал зүүдлээгүй, бугуйвчгүй бол зүүдлэж байгаагаа мэддэг байна. Тэд жирийн хүмүүс шиг зүүд бодит амьдралаа ялгах чадваргүй хүмүүст зориулан ийм зүйл хийдэг ажээ.

Зүүдний өвчин:

25 Сайн унтах:

Нойр муутай явах нь ажлын бүтээмж, аз жаргалын дааврыг бууруулдаг учраас сайн унтаж амрах хэрэгтэй.

Сайн унтах:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()