Энэ зун тэсрэлт хийх 10 кино

Сонирхолтой зохиол, чадварлаг кино багийнхан, чансаа өндөртэй жүжигчид нэгдэж байж сая өндөр чанартай урлагийн бүтээл төрж, үзэгчдийн хүртээл болдог жамтай билээ. Харин энэ зун нээлтээ хийж, кино шинжээч нарын зүгээс жинхэнэ “тэсрэлт” болно хэмээн дүгнэгдсэн кинонуудыг та бүхэндээ танилцуулъя. Эдгээр бүтээлийн нээлтээ хийх өдрийг нь хуруу даран тоолж суугаа үзэгч, бишрэгчид үй олон байгаа гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна!

Энэ зун тэсрэлт хийх 10 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “Neighbors 2: Sorority Rising” - 5 сарын 20

2014 онд нээлтээ хийж дэлхий нийтийг шуугиулж байсан “Neighbors” инээдмийн киноны дараагийн анги юм. Эхний анги нь 150 сая долларын ашиг олж, чамлахааргүй амжилт дагуулсан төдийгүй энэ зун нээлтээ хийх шинэ киноны трэйлерийг “YouTube” хуудаснаа хэдийн 13 сая хүн үзчихээд байгаа нь тус бүтээл үзэгч олны дунд хэчнээн их хүлээлт үүсгээд буйг харуулах аж. Тус уран бүтээлд жүжигчин Зак Эфрон (Zac Efron), дуучин Селена Гомез (Selena Gomez) болон жүжигчин Клое Грэйс Мортез (Chloe Grace Mortez) нар тоглосон юм.

“Neighbors 2: Sorority Rising” - 5 сарын 20

2 “Alice Through the Looking Glass” - 5 сарын 27

Гайхалтай өрнөл, авьяаслаг жүжиглэлтийг нэг дор хослуулсан “Alice in Wonderland” киноны дараагийн анги бидний хүртээл болоход хэдхэн хоног үлдээд байна. Сая сая үзэгчдийг бүтэн 6 жил хүлээлгэсний эцэст сая нэг нээлтээ хийхээр бэлдэж буй тус бүтээлийг ашиг орлого тэнгэрт тулна хэмээн таамаглаж байгаа хүн цөөнгүй. Учир нь “Alice in Wonderland” кино дэлхий нийтээс 1 тэрбум долларын ашиг олж, хамгийн шилдэг гэр бүлийн кино гэх цолыг ч хүртэж байв. Харин энэ удаагийн бүтээлийг эхний ангиасаа дутахааргүй болсон хэмээн кино багийнхан дурджээ. Мөн нэрт жүжигчин Жонни Депп малгайчны дүрээ дахин бүтээсэн нь маш олон кино сонирхогчдын хорхойг хүргэж байгаа сурагтай. 

“Alice Through the Looking Glass” - 5 сарын 27

3 “Central Intelligence” - 6 сарын 17

Алдар нэр нь дэлхий дахинаа хэдийн түгсэн жүжигчид болох Двэйн Жонсон болон Кевин Харт нар хамтран тус кинонд гол дүрүүдийг бүтээсэн байна. Чадварлаг залуус нэгэн кинонд хамтарсан гэхээр тус бүтээлийг үзэх гэж яарч, хүлээж тэвчихээ байсан хүмүүсийн тоо олон мянгад хүрээд байгаа юм. Инээдмийн төрлийн “Central Intelligence” киноны трэйлэр интернэтээр гайхалтай их хайлт авсан бөгөөд үүнээс харахад ашиг орлого гээчийг цөмлөхөөр байгаа нь анзаарагдаж байна.

“Central Intelligence” - 6 сарын 17

4 “Ghostbusters” - 7 сарын 15

Инээдмийн жанрын тус бүтээлийн элэг хөшөөм трэйлерийг “YouTube” хуудаснаа 28,6 сая хүн үзчихээд байна гэх чих дэлдийлгэм мэдээлэл гарсан юм. Тус кино нь нээлтээ хиймэгцээ жинхэнэ тэсрэлт хийж, олон зуун сая долларын ашгийг төвөггүй олчихно гэх кино судлаач нарын дүгнэлт ч гараад байгаа билээ.

“Ghostbusters” - 7 сарын 15

5 “Finding Dory” - 6 сарын 17

Арав гаруй жилийн дараа “Finding Nemo” хүүхэлдэйн киноны дараагийн анги нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа нь кино сонирхогч олны магнайг тэнийлгээд байгаа юм. Хөгжилтэй загаснууд, дүрсгүй Немо гээд л бид бүгдийн сэтгэлд тодоос тод мөнхөрсөн тэд ийн эргэн ирж байна. Тус киноны трэйлерийг 22 сая хүн үзсэн байгаа нь хэр их хүлээж ядан байгааг нь илтгэнэ.

“Finding Dory” - 6 сарын 17

6 “X-Men: Apocalypse”- 5 сарын 27

"Марвел" кино компанийн бүтээл болох “X-Men” цувралын дараачийн цоо шинэ анги үзэгч бидэнд хүрэхэд бэлэн болоод байна. Гараг ертөнцийг мөхөөх гэсэн хэрцгий хүмүүстэй тэмцэлдэж байгаа тухай нүд салгаж чадамгүй сонирхолтой үйл явдал тус кинонд гарах аж. Цуврал кино гэдэг утгаараа эхний ангиуд нь их амжилт дагуулсан чанартай бүтээл болсон тул шинэ киног нь ч мөн сайн болсон хэмээн итгэж, хоног тоолон суугаа хүмүүс олон аж.

“X-Men: Apocalypse”- 5 сарын 27

7 “Jason Bourne” - 6 сарын 29

“Bourne” кинонд жүжигчин Мэйт Дэймон эргэн ирж байгаа нь үзэгчдийг ихээр татаж байгаа юм. Тус киноны трэйлер “YouTube” хуудаснаа тавигдсанаас 6 хоногийн дараа гэхэд л хэдийн 5 сая хүн үзсэн байв. 

“Jason Bourne” - 6 сарын 29

8 “Suicide Squad” - 8 сарын 5

Нэрт жүжигчин, дуучин Жаред Лето “The Joker”-ийн дүрд чадварлагаар хувирсан, Вилл Смитийн гол дүрийг бүтээсэн тус бүтээлийг кино сонирхогчид хоног тоолон хүлээж сууна. Өвөрмөц шийдэл, шинэлэг санаа, чадварлаг жүжигчдийн хослол зэрэг нь тус киног ихээр чимсэн бөгөөд үзэхгүй байхын аргагүй нэгэн бүтээл болон мэндэлж байгаа билээ.

“Suicide Squad” - 8 сарын 5

9 “Independence Day: Resurgence” - 6 сарын 24

Бүхэл бүтэн хорин жил завсарласны эцэст “Independence Day” киноны дараагийн анги бидэнд хүрэхэд хоёрхон сар үлдээд байна. Хүлээлтийг дээд цэгт нь хүргэсэн бүтээлийн трэйлер нь хэний ч сонирхлыг татаж, гайхшралыг нь төрүүлэм чанартай болжээ. Тиймдээ ч “YouTube” хуудаснаа тавигдсан даруйдаа 5 сая гаруй хүн үзэж, кино багийнхныг алмайруулсан юм. Тэр бүү хэл киноны нээлтийн өдрийн тасалбарыг авах гэсэн хүмүүсийн хооронд дайн болох нь холгүй байгаа аж.

“Independence Day: Resurgence” - 6 сарын 24

10 “Captain America: Civil War” - 5 сарын 6

Энэ зуны хамгийн их хүлээлттэй байгаа киногоор “Captain America: Civil War” нэрлэгдсэн байна. Марвел кино компанийн тус бүтээл нь “Captain America” киноны шинэ анги бөгөөд хүн бүрийн хүсэн хүлээсэн кино болжээ. Зүрх түгшээн, сонирхол төрүүлэм тус киноны трэйлерийг нь 60 сая гаруй хүн хэдийн үзсэн аж. Дашрамд дуулгахад “Captain America: Civil War” кино дэлхийн нээлттэй зэрэгцэн Монгол улсад маань ч мөн гарахыг дуулгахад таатай байна. 

“Captain America: Civil War” - 5 сарын 6

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()