Одуудын өндөр үнээр авсан хамгийн утгагүй зүйлс

Супер одууд хөлс хүчээ урсган байж, хөдөлмөрлөж олсон мөнгөө хэрхэн үрэх нь бидэнд хамаагүй боловч хэт их мөнгийг хэрэггүй зүйлсэд зарцуулан олныг дургүйцлийг хүргэх нь элбэг. Чанар гээчийг эрхэмлэн, нэр хүндийн баталгаа гэх нэрийдлээр хэдхэн доллар хэмээн үнэлэгддэг зүйлсийг хэдэн мянган долларт хүргэж авах одууд бишгүй л байх аж. Ингээд та бүхэндээ одуудын мөнгөө үрдэг утгагүй зүйлсийг танилцуулъя.

Одуудын өндөр үнээр авсан хамгийн утгагүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бейонсе (Beyoncé) - 3,500 долларын хүүхдийн ор

Дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий, баян хосуудаар нэрлэгддэг реппер Жэй Зи болон дуучин Бейонси нар өөрсдийн охин Blue Ivy-даа зориулан 3,500 долларын үнэтэй хүүхдийн орыг худалдан авсан байна.

Бейонсе (Beyoncé) - 3,500 долларын хүүхдийн ор

2 Жонн Леженд (John Legend) - 2,500 долларын дугуй бяслаг

Нэрт дуучин, хөгжмийн зохиолч Жонн Леженд өнгөрсөн зул сарын баяраар хайрт эхнэр Крисси Тэйгэндээ 2,500 долларын үнэ бүхий том гээчийн дугуй бяслагийг бэлэглэсэн байна. Тэрээр эхнэртээ бүхнээ зориулдаг бөгөөд хайр халамжаар дутаадаггүй талаар Крисси дурдсан байдаг билээ.

Жонн Леженд (John Legend) - 2,500 долларын дугуй бяслаг

3 Анжелина Жоли (Angelina Jolie) - 18,500 долларын оливын мод

Холливуудын хамгийн сайхан бүсгүй хэмээгддэг жүжигчин Анжелина Жоли нөхөр Брэд Питтдээ 2010 оны Валентиний баяраар 200 жилийн настай оливын мод бэлэглэсэн юм. Тус бэлгийг жүжигчин бүсгүй 18,500 доллараар худалдан авсан байдаг аж. Энэ хэмжээний мөнгө ч бүсгүйн нөхрөө гэх хайртай харьцуулшгүй зүйл биз ээ.

Анжелина Жоли (Angelina Jolie) - 18,500 долларын оливын мод

4 Лэди Гага (Lady Gaga) - 50,000 долларын сүнс илрүүлэх багаж

Үргэлж л сонин содон төрх, өвөрмөц зан аашаараа олныг алмайруулж байдаг тэрээр 50,000 доллараар сүнс илрүүлэгч төхөөрөмж авсан байна. Учир нь бүсгүй сүнснээс ихэд айдаг бөгөөд гэр, зочид буудлын өрөө гэхчлэн явсан суусан газраа ийн сүнс байгаа эсэхийг шалгадаг гэнэ. Үүгээр ч үл барам сүнс агнагч хэмээх тусгай ажлын байр бий болгон ажилд авч байсан аж.

Лэди Гага (Lady Gaga) - 50,000 долларын сүнс илрүүлэх багаж

5 Мадонна (Madonna) - сард 10,000 доллар төлж ариун ус уудаг

520 сая долларын хөрөнгө эзэмшдэг мөнхийн залуу дуучин бүсгүй сар болгон 10,000 доллар төлж, ариун ус уудаг байна. Ингэснээр түүний сэтгэл санаа ариусан, бие эрхтэн нь цэвэршдэг хэмээн дурдсан байдаг.

Мадонна (Madonna) - сард 10,000 доллар төлж ариун ус уудаг

6 Дональд Трамп (Donald Trump) - 100 сая долларын хувийн онгоц

Тэрбумтан хүн энэ зэргийн хөрөнгө зарцуулан онгоц авах нь гайхаад байх зүйлгүй юм. Тэрээр Майкрасофт компанийг үүсгэн байгуулагчдийн нэг болох Паул Алленаас тус хувийн онгоцыг 100 сая доллараар худалдан авсан байдаг. “Боеинг 747” нисдэг тэрэг нь 24 каратын алтан суудлын бүс, алтаар өнгөлсөн гоожуур болон “Rolls Royce” хөдөлгүүртэй ажээ.

Дональд Трамп (Donald Trump) - 100 сая долларын хувийн онгоц

7 Парис Хилтон (Paris Hilton) - 325,000 долларын нохойн байшин

“Хилтон” зочид буудлын өв залгамжлагч тэрээр амьтанд хайртай, бүхнээ зориулдаг гэдгээрээ алдартай. Тиймдээ ч өөрийн хайртай нохойдоо зориулан 325,000  долларын үнэ бүхий нохойны байшинг худалдан авсан байдаг.

Парис Хилтон (Paris Hilton) - 325,000 долларын нохойн байшин

8 Викториа Бекхам (Victoria Bechham) - 33,000 долларын “iPhone”

Нэрт хөлбөмбөгчин Давид Бекхам эхнэр Викториа Бэкхамдаа хөөрхөн охин төрүүлж өгсөнд талархан 24 каратын 150 гр алтны орцтой, дээд зэрэглэлийн гар утас бэлэглэсэн байдаг. Тус утас нь 33,000 долларын үнэтэй бөгөөд тэдэн шиг хөрөнгө чинээтэй айлд гайхаад байх худалдан авалт биш аж.

Викториа Бекхам (Victoria Bechham) - 33,000 долларын “iPhone”

9 Брэд Питт (Brad Pitt) - 960,000 долларын уран зураг

2009 онд жүжигчин Брэд Питт Германы уран зураач Нео Раучын бүтээлийг 1 сая гаруй доллараар худалдан авчээ. Тэрээр Швейцарь улсад зохиогдсон “Art Basel” хэмээн уран зургийн үзэсгэлэнг үзэж яваад өөрийн эрхгүй тус зурганд татагдсан гэдэг.

Брэд Питт (Brad Pitt) - 960,000 долларын уран зураг

10 Эштон Катчер (Ashton Kutcher) - 1,900 долларын ном

Холливуудын халуухан залуу Эштон Катчер жүжигчин Деми Муртай болзож байхдаа нэрт зурагчин Питер Бирдийн номыг 1,900 доллараар худалдан авч бэлэглэсэн байдаг. Тус номонд Бирдийн 1960-аад оны үед Африкаар хийж байсан байсан аяллын зургууд багтсан бөгөөд ердөө 2,500 ширхэг хэвлэгдсэн тул маш өндөр үнэ хүрч байсан нь тэр аж.

Эштон Катчер (Ashton Kutcher) - 1,900 долларын ном

11 Жэй Зи (Jay Z) - 250,000 долларын оргилуун дарс

Тэрээр 2011 онд дуучин Кэнье Вэсттэй хамтарсан цомгоо гарган, баяраа тэмдэглэхдээ 250,000 долларын үнэ бүхий оргилуун дарс задлан баяраа тэмдэглэж, чансаагаа гайхуулсан юм. 

Жэй Зи (Jay Z) - 250,000 долларын оргилуун дарс

12 Дэниел Рэдклифф (Daniel Radcliffe) - 17,000 долларын дэвсгэр

“Харри Поттер” киноны од эр 2007 онд дэлхийн хамгийн тансагт тооцогддог гар хийцний дэвсгэр гудсыг 17,000 доллараар худалдан авсан байна. Мэдээж хүн унтаж, амрахдаа хамгийн тухтайг сонгох ёстой боловч арай л дэндсэн мэт санагдахгүй байна уу?

Дэниел Рэдклифф (Daniel Radcliffe) - 17,000 долларын дэвсгэр

13 Майк Тайсон (Mike Tyson) - 2 сая долларын үнэ бүхий ванн

Домогт боксчин эр дампуурах хүртлээ буюу 2003 он хүртэл хамаг мөнгөө хэрэгтэй хэрэггүй зүйлст хамаа намаагүй үрж явжээ. Хуучин эхнэр болох Робин Гивэйнсдээ 2 сая долларын үнэтэй ванныг хүртэл бэлэглэсэн байдаг. Ийн хэт тансагласныхаа дүнд тэрээр 38 сая долларын өрөнд унасан юм.

Майк Тайсон (Mike Tyson) - 2 сая долларын үнэ бүхий ванн

14 Рианна (Rihanna) - Үс засалтандаа жил бүр 1 сая доллар зарцуулдаг

Үзэсгэлэнт төрх, өвөрмөц хоолой, гайхалтай үс засалт, хувцаслалт бол түүнийг тодорхойлох зүйлс. “Үс сайхан бол зүс сайхан” гэх үгийг баримталж ирсэн тэрээр жилдээ гэхэд л 1 сая долларыг зөвхөн үс засалтандаа зарцуулдаг аж.

Рианна (Rihanna) - Үс засалтандаа жил бүр 1 сая доллар зарцуулдаг

15 Том Круиз (Tom Cruise) - 200,000 долларын Эхо аппарат

Алдарт жүжигчин Том Круиз өөрийн охин Суриг эхийнхээ хэвлийд байх үед нь Эхо аппарат худалдаж авсан байна. Харин түүний энэхүү аппаратыг “The Richest” сайт 200,000 долларын үнэтэй хэмээн дүгнэсэн байдаг.

Том Круиз (Tom Cruise) - 200,000 долларын Эхо аппарат

16 Майли Сайрус (Miley Cyrus) - 400,000 долларын машиныг нохойдоо зориулан авсан

Өөрийн өвөрмөц байдлаараа олныг гайхшруулдаг тэрээр ноходдоо маш хайртай бөгөөд гэр бүлийн гишүүн хэмээн үздэг байна. Тиймдээ ч бяцхан анддаа зориулан 400,000 долларын үнэтэй “Range Rover” спорт загварын машиныг авсан билээ.

Майли Сайрус (Miley Cyrus) - 400,000 долларын машиныг нохойдоо зориулан авсан

17 Кэнье Вест (Kanye West) - 70,000 долларын бугуйвч

Реппер болоод загвар зохион бүтээгч тэрээр өөрийн хайрт эхнэр Ким Кардашианд 70,000 долларын бугуйвчийг Валентиний баяраар бэлэглэсэн байна. Тус бугуйвч нь алт, алмаз, маргад эрдэнэ зэрэг үнэт эрдэнийн чулуун шигтгээтэй, ихэд чамин эд гэнэ шүү.

Кэнье Вест (Kanye West) - 70,000 долларын бугуйвч

18 Николас Кейж (Nicholas Cage) - 270,000 долларын үлэг гүрвэлийн гавал

Оскарын шагналт жүжигчин Николас Кейж хачирхалтай эд зүйлс цуглуулах хоббитой. Тиймдээ ч 2007 онд болсон “Tyrannosaurus bataar” дуудлага худалдааны үеэр 270,000 долларын үнэ хаяж, үлэг гүрвэлийн гавал авсан байдаг.

Николас Кейж  (Nicholas Cage) - 270,000 долларын үлэг гүрвэлийн гавал

19 Крис Браун (Chris Brown) - 2,500 долларын тоглоомон машинууд

Дуучин залуу бяцхан охиныхоо төрсөн өдөрт зориулан 2,500 доллараар 3 ширхэг тоглоомон машин авч бэлэглэсэн байна. Тэдгээр нь “Ranger Rover” болон “Lamborghini” зэрэг брэндийн машинуудын жижиг хувилбар нь бөгөөд дотоод засал нь дээд зэрэглэлийнх аж.

Крис Браун (Chris Brown) - 2,500 долларын тоглоомон машинууд

20 Ким Кардашиан (Kim Kardashian) - 115,000 долларын бугуйн цаг

2011 онд реалити шоуны од бүсгүй нэгэн нэвтрүүлэгт оролцоход сэтгүүлч Пийрс Морган түүнээс худалдан авч байсан хамгийн үнэтэй зүйлийг нь асуусан байна. Харин тэрээр саяхан 115,000 доллараар бугуйн цаг авсан хэмээн хариулсан бөгөөд нэвтрүүлгийн хөтлөгч үүнийг сонсоод шоконд орж байсан гэдэг шүү.

Ким Кардашиан (Kim Kardashian) - 115,000 долларын бугуйн цаг

21 Элтон Жонн (Elton John) - 200,000 долларын цэцэг

Урлагийн ертөнцөд өөрийн нэрээ мөнхөлж үлдээсэн домогт дуучин Элтон Жонн 2 жилийн хугацаанд 200,000 долларыг зөвхөн цэцэг худалдан авахад зориулсан байдаг. Энэ тухайгаа тэрээр “Би зүгээр л цэцгэнд маш их дуртай” хэмээн тайлбарлажээ.

Элтон Жонн (Elton John) - 200,000 долларын цэцэг

22 Дрэйк (Drake) - насанд хүрэгчдийн үзвэрт 50,000 доллар зарцуулсан

Өдгөө олон гайхалтай уран бүтээлээрээ сонсогчдоо баярлуулж яваа тэрээр Өмнөд Каролина дахь нэгэн тайчих клубд 50,000 долларыг тайчигч бүсгүйчүүд рүү цацаж, баярхсан гэдэг.

Дрэйк (Drake) - насанд хүрэгчдийн үзвэрт 50,000 доллар зарцуулсан

23 Жастин Бейбер (Justin Bieber) - 750 долларын үс засалт

Охидын зүрх сэтгэлийг эзэмдэгч дуучин залуу үсны засалтаараа хэн бүрийн анхаарлыг татдаг билээ. Тэрээр долоо хоног бүр хувийн үсчинээ дуудан үсээ засуулдаг бөгөөд нэг удаа янзлахад 750 доллар төлдөг байна. 

Жастин Бейбер (Justin Bieber) - 750 долларын үс засалт

24 Жонни Депп (Johnny Depp) - 3,6 сая долларын хувийн арал

2004 онд алдартан маань 45 акр арлыг 3,6 сая доллараар худалдан авсан байдаг. Тэрээр арлаа “Lilly Rose Beach” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ тухайгаа “Миний амьдралдаа үзэж байсан хамгийн сайхан арал. Ямар үзэсгэлэнтэй, амар амгалан гэж санана” хэмээсэн билээ.

Жонни Депп (Johnny Depp) - 3,6 сая долларын хувийн арал

25 Сандра Баллок (Sandra Bullock) - 14,000 долларын уран зураг

Нэрт жүжигчин өөрийн хүү болох Лүйсдээ “Энди Ворхол”-ын уран зургийг 14,000 доллараар худалдан авч бэлэглэсэн юм. Учир нь түүний хүү уран зурагт ихэд сонирхолтой гэнэ.

Сандра Баллок (Sandra Bullock) - 14,000 долларын уран зураг

26 Кристин Стьюарт (Kristen Stewart) - 12,000 долларын гитар

Жүжигчин бүсгүй “Twilight” кинонд хамтран тоглосон жүжигчин Роберт Патинсонтой болздог байхдаа түүнд зул сарын бэлэг болгож 1959 оны “Fender Jazzmaster” болон 1947 оны “K&F Lap Steel” хэмээх 2 гитарыг бэлэглэсэн бөгөөд эдгээр нь нийлээд 12,000 доллар хүрсэн байна. 

Кристин Стьюарт (Kristen Stewart) - 12,000 долларын гитар

27 Кэндалл Женнер (Kendall Jenner) - 22,000 долларын гар цүнх

Хамгийн баян агаад нэр хүндтэй залуу загвар өмсөгчдийн нэг тэрээр өнгөрсөн жил Нью-Йорк хотоор дэлгүүр хэсч яваад 22,000 долларын үнэ бүхий “Hermes Birkin” гар цүнхийг худалдан авчээ. Өдгөө ердөө 20 настай боловч хэдийн 10 сая гаруй долларын хөрөнгөтэй гэддэг юм.

Кэндалл Женнер (Kendall Jenner) - 22,000 долларын гар цүнх

28 Леонардо Дикаприо (Leonardo DiCaprio) - тоглолтын тасалбар 800 доллараар худалдаж авсан

Өнгөрөгч Оскарийн наадмаас шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртэж, шүтэн бишрэгч олноо баярлуулсан тэрээр шоу цэнгээнд нугасгшй нэгэн. Харин тэрээр “Coachella” хөгжмийн үдэшлэгт 800 доллараар тасалбар аван, ихэд хөгжилтэй бүжиглэж харагдсан гэнэ. Гэхдээ 245 сая долларын хөрөнгөтэй хүнд 800 доллар бол ердөө л нэг халаасны мөнгө нь байх.

Леонардо Дикаприо (Leonardo DiCaprio) - тоглолтын тасалбар 800 доллараар худалдаж авсан

29 Кейт Миддлтон (Kate Middleton) - 2,350 долларын хүүхдийн тэрэг

Английн ханхүү Виллиамын гэргий, Кейт Миддлтон 2013 онд ханхүү Жеоржиг төрүүлсэн билээ. Удалгүй тэрээр хүүгээ 2,350 долларын үнэтэй тэргээр салхилуулж яваад папарацдын дуранд өртсөн бөгөөд тухайн үедээ хэл ам дагуулаад амжсан юм.

Кейт Миддлтон (Kate Middleton) - 2,350 долларын хүүхдийн тэрэг

30 Шакил О'Нил (Shaquille O’Neal) - 1 сая доллараар 3 “Bentley” машин авсан

Сагсан бөмбөгийн супер од түүнийг “Bentley”-ийн машинуудыг сонирхон явж байтал худалдагч нь түүнийг авч чадахгүй хэмээн дорд үзэж харьцсаны төлөө шарандаа 3 “Bentley” машиныг 1 сая доллараар худалдаж аван, худалдагчийг ангайлгаж орхиод гарсан гэлцдэг. 

Шакил О'Нил (Shaquille O’Neal) - 1 сая доллараар 3 “Bentley” машин авсан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()