Ихрүүдийн тухай сонирхолтой баримтууд

Өнөөдөр олон улсын ихрүүдийн баярын өдөр. Хүн болж төрнө гэдэг зүүн дээр будаа тогтохтой адил ховор хувь заяа гэдэг. Тэгвэл ихэр болж мэндэлнэ гэдэг түүнээс ч ховор хувь ерөөл билээ. Хэрэв та өөрөө ихрийн өрөөсөн биш бол, таны ойр дотны найз нөхдийн дунд ихрүүд байхгүй бол магадгүй та тэдний талаар тийм ч их зүйл мэддэггүй байх л даа.

Ихрүүдийн тухай сонирхолтой баримтууд

Бид ихрүүдийг хоорондоо адилхан, эцэг эх нь тэднийг ижилсүүлж хувцасладаг ... гэх ерөнхий зүйлсээр л гадарлана. Гэхдээ тэдэнд үүнээс илүү сонирхолтой, таны төсөөлж байгаагүй гайхамшигтай холбоос байдаг ажээ.

 

1 Ихрүүд өөр өөр эцэгтэй байж болно

Сар бүр эмэгтэй хүний бие организмд нэг эр бэлгийн эстэй нийлэх боломжтой нэг өндгөн эс боловсорч байдаг. Гэсэн хэдий ч заримдаа хоёр өндгөн эс боловсорч, тус бүр өөр өөрийн эр бэлгийн эстэй нийлж, үр хөврөл болох тохиолдол гардаг. Ялангуяа энэ нь хоёр бэлгийн хамтрагчийн, хоёр өөр эр бэлгийн эс байж ч болох юм байна.

Ихрүүд өөр өөр эцэгтэй байж болно

2 Ихрүүдийн арьсны өнгө өөр байж болно

Ихрүүдийн эцэг эхийн арьсны өнгө өөр бол тэдний өндгөн эс болон эр бэлгийн эсэд ялгаатай генетикийн мэдээлэл агуулагдаж байдаг. Ихрүүд хэдий ч хоёр өөр өнгийн арьстай байх тохиолдол маш олон гардаг ажээ.

Ихрүүдийн арьсны өнгө өөр байж болно

3 Багадаа салсан ихрүүд ижил хувь тавилан туулах нь элбэг

Та багадаа ямар нэгэн шалтгааны улмаас хагацсан ихрүүдийн талаарх түүх сонсч л байсан байх. Заримдаа энэ ижил төстэй байдал жирийн нэг тохиолдлын зүйлээс хэтэрсэн байдаг. Жишээ нь: ижил нэртэй хүмүүстэй гэрлэх, хүүхдүүддээ төстэй нэр өгөх, ижил мэргэжил эзэмших, нэгэн зэрэг өвдөх гэх мэт.

Багадаа салсан ихрүүд ижил хувь тавилан туулах нь элбэг

4 Нэг өндгөн эсийн ихрүүдийн генетикийн цуглуулга ижил байдаг.

Хэрэв нэг өндгөн эсийн ижилхэн ихэр хосууд (эрэгтэй ихэрийн өрөөсөн, эмэгтэй ихэрийн өрөөсөнтэй)  хүүхэдтэй болох юм бол хүүхдүүд нь үеэлүүдтэйгээ генетикийн хувьд ижил цуглуулгатай төрдөг байна.

Нэг өндгөн эсийн ихрүүдийн генетикийн цуглуулга ижил байдаг.

5 Ихэр хүүхэд төрүүлсэн эмэгтэй урт насалдаг

Ихэр хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүн элдэв хууч өвчингүй, эрүүл саруул болдог.

Ихэр хүүхэд төрүүлсэн эмэгтэй урт насалдаг

6 Өндөр эмэгтэйчүүд ихэр хүүхэд төрүүлэх илүү магадлалтай

Эмэгтэйчүүд нь дундаас дээш өндөртэй улс орнуудад ихэр төрөлтийн үзүүлэлт өндөр байдаг. Өндөр, нуруулаг хүмүүс нь өсөлтийн дааврын концентраци ихтэй. Эмэгтэй хүний биед өсөлтийн даавар ихээр ялгарах нь ихэр хүүхэдтэй болох магадлалыг нэмэгдүүлдэг ажээ.

Өндөр эмэгтэйчүүд ихэр хүүхэд төрүүлэх илүү магадлалтай

7 Сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг эмэгтэйчүүд ихэр хүүхэд төрүүлэх магадлалтай

Хоол хүнсэндээ махыг, түүнчлэн сүү, сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад ихэр хүүхэд тээх боломж тав дахин их юм байна.

Сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг эмэгтэйчүүд ихэр хүүхэд төрүүлэх магадлалтай

8 Зарим ихрүүд бие биенийхээ толины тусгал шиг байдаг.

Тэднийг “Толин ихрүүд” гэж нэрлэдэг. Ойролцоогоор ихэр төрөлтийн дөрөвний нэг нь эхийн хэвлийд байхдаа урвуу байрлалтай, яг л нэгнийхээ тусгал мэт бойждог. Тэдний нэг нь солгой бол нөгөө нь баруун..гэх мэт. Ийм толин тусгалын зарчмаар мэнгэ болон төрөлхийн толбо нь ч эсрэг байрлалтай байдаг.

Зарим ихрүүд бие биенийхээ толины тусгал шиг байдаг.

9 Зарим сиамын ихрүүд нэгнийхээ нүднээс бодлыг нь уншиж чаддаг

Толгойгоороо нийлсэн сиамын зарим ихрүүдэд таламус үүснэ. Таламус гэдэг бол мэдрэмж, булчингийн реакцийг хянаж байдаг тархины хэсэг юм. Үүний үр дүнд нэг сиамын ихэр нөгөөгийнхөө нүд рүү хараад л юу бодож, юу мэдэрч байгааг ойлгож, мэдэрч чаддаг юм байна.

Зарим сиамын ихрүүд нэгнийхээ нүднээс бодлыг нь уншиж чаддаг

10 Эмэгтэй хүний бие ихэр урагт зохицсон байдаг

Хэрэв ээж нь ихрүүдээ хөхүүлдэг бол түүний хөх хүүхдэд тохирсон хэмжээгээр сүүнийхээ температурыг тохируулдаг юм байна.

Эмэгтэй хүний бие ихэр урагт зохицсон байдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()