20
Калифорниа мужийн хотдог - 145 доллар
Энэхүү амтат хотдогийг Франц гич, утсан гахайн мах, чинжүү, оливын тос, хатаасан аньс болон 1 килограмм нь 400 доллар гэгддэг хандгайн сүүгээр хийсэн бяслаг зэргээр хийдэг байна. Амт чанарын хувьд юутай ч зүйрлэшгүй гэгддэг бөгөөд баячууд өдрийн хоолондоо иддэг гэнэ.
19
“Jamón ibérico” гахайн мах - 1 кг нь 360 доллар
Энэ нь энгийн нэг гахайн мах биш, дээд зэрэглэлийн ногоо, бордоогоор тэжээж, өсгөсөн гахайн мах аж. Нэг килограмм нь 360 доллар гэдэг бөгөөд дээд зэрэглэлийн рестораны ахлах тогооч нар хачиртай талх хийхдээ ашигладаг юм. Мөн махаа дагалдуулж, чанарын гэрчилгээ болон хормогч өгдөг байна.
18
“The Buddha Jumps Over the Wall” шөл - 190 доллар
Тусгай сортын Япон мөөг, далайн өргөст хэмх, гахайн мах, тахианы мах, хатаасан хясаа, халимны сэрвээ, хүн орхоодой зэргээр хийдэг бөгөөд энэхүү тансаг шөлийг хүссэн хүн бүр идээд байж чаддаггүй. Хэрэв та идэхээр бол дор хаяж 5 хоногийн өмнө захиалгаа өгсөн байх шаардлагатай. Учир нь тус шөлний орц, материал нь ховор төдийгүй хийхэд маш их ажиллагаа шаарддаг аж.
17
“Цагаан алтан хачиртай талх” – 197 доллар
Дэлхийн хамгийн үнэтэй хачиртай талх хэмээгддэг энэхүү сэндвичийг Жэймс Паркинсон гэх Англи эр зохиосон байдаг. Тус бүтээгдэхүүний орцонд Ибэрико гахайн мах, бөднө шувууны өндөг, Итали төмс, цагаан мөөг, амтат талх зэрэг багтана. Хэрэв та үүнийг идэхийг хүсвэл Английн Бэркшир хотын “Cliveden” тансаг зэрэглэлийн зочид буудлыг зориорой.
16
“Фугу”- 280 доллар
Энэхүү зуушийг хортой хэмээгддэг үлээгч загасны махаар хийдэг бөгөөд хийхэд маш нарийн ажиллагааг шаарддаг байна. Тогооч нар “фугу”-г хийх гэж маш олон цагийн сургалтанд сууж, дадлага хуримтлуулсан байх ёстой бөгөөд нэг л буруу ажиллавал хүний аминд хүрэх аюултай байдаг юм.
15
“Альба” цагаан трюфель - 30 гр нь 275 доллар
Нэг кг нь 4,000 долларын үнэтэй энэхүү цагаан трюфель нь Өмнөд Итали улсад ургадаг байна. Голдуу 9, 10-р саруудад ургацаа хурааж авдаг бөгөөд маш цөөхөн тоогоор ургадаг тул өртөгийн хувьд үнэтэй байдаг аж.
14
Хавчны фритита (The Zillion Dollar Lobster Frittata) - 1000 доллар
Фритита хийх нь маш хялбархан буюу 6 өндөг, цөцгийн тос, сармис байхад л хангалттай. Мөн дээрээс нь амталж бэлдсэн хавч болоод маш үнэтэй загасны түрсийг тавьж өгөөд л ер бусын тансаг зоог бэлэн болох нь энэ дээ. Орц нь ерөнхийдөө энгийн боловч амт чанар нь юутай ч зүйрлэшгүй аж.
13
Дээд зэрэглэлийн пицца (The Luxury Pizza) - 1000 доллар
Ганц зүсэм нь л гэхэд 125 доллар хэмээн худалдаалдаг уг пиццаны орцонд хавч, цөцгий, нимгэн пиццаны талх, болоод 6 өөр төрлийн загасны түрс багтдаг аж. Үүнийг идэхийн тулд 1000 доллар төлөөд зогсохгүй 24 цагийн өмнө захиалгаа өгсөн байх хэрэгтэй.
12
Алтан зайрмаг (Golden Opulence Sundae) - 1000 доллар
Нью-Йорк болон Лас Вегас хотуудад үйл ажиллагаагаа явуулдаг “Serendipity 3” рестораны бүтээгдэхүүн юм. Тэд үүнийг рестораныхаа 50 жилийн ойгоор гаргаж, танилцуулж байжээ. Ванил, буурцагтай зайрмаганд 23 кратын алтыг суулгаж өгсөн бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй шоколадыг ашигласан байдаг. Энэхүү алтан зайрмагийг идэх нь баячуудын нэр хүндийн баталгаа болж өгдөг гэнэ.
11
Гламбургер (The Glamburger) - 1,170 доллар
“Honky Tonk” гэх Америк хоолны ресторан нь Лондон хотод байрладаг. Мэдээж Америк хоол гэхээр хамгийн түрүүнд бургер санаанд орох нь ойлгомжтой. Иймд тус рестораныхан дэлхийн хамгийн үнэтэй бургерийг хийхээр шийджээ. Гэхдээ энэ нь “Honky Tonk” рестораны үндсэн менюд байдаггүй бөгөөд зөвхөн захиалгаар, цөөн тоогоор л хийдэг аж.
10
Ядуу хүнд зориулагдаагүй пицца (The ‘Not-So-Poor Man’s Pizza) – 2,400 доллар
Малта арал дахь “Margo’s Pizzeria” ресторан нь цагаан трюфельтэй пиццагаараа алдартай. Тэд долоо хоногт олсон мөнгөнийхөө ихэнхийг буяны байгуллагад хандивладаг учир хөрөнгөтэй хүмүүс тэнд хооллож, өөрсдийн нэр нүүрээ бодон, энэхүү тансаг пиццаг захиалж, буян үйлддэг гэнэ шүү.
9
Флюр бургер (Fleur Burger)- 5000 доллар
Лас Вегас, Невада, Флюр хотуудаар алдартай Кубэрт Кэллэрийн энэхүү бургер нь өвөрмөц орц, гайхалтай амт чанараараа олонд танигдсан юм. Вагю (Wague) үхрийн махтай энэхүү бургерийг захиалахад 1995 оны “Chateau Petrus” шар айраг, цагаан болцуу мөөг дагалдан ирдэг байна. Гэвч харамсалтай нь хэмжээний хувьд энгийн бургерээс хамаагүй жижигхэн тул дундаж орлоготой хүмүүсийн санаанд төдийлөн нийцдэггүй ажээ.
8
Хар дэнсук тарвас ( Densuke Black Watermelon) - 200-6000 доллар
Эдгээр ховор хар тарвасууд нь Япон улсын Хокаядо мужаас гаралтай бөгөөд дуудлага худалдаагаар 3000-6000 доллараар зарагддаг байна. Мөн та үүнийг Торонто хотын Лоблаус (Loblwas)-аас хамаагүй хямдаар худалдаж авч болох бөгөөд 2014 оны 8-р сард 200 доллараар худалдаж байсан аж. Учир нь Канад улсад тус жимсний нөөц их байдаг байна.
7
Пош бялуу (Posh Pie) - 9,484 доллар
Австралийн Сидней хот дахь “Lord Dudley” зочид буудлын гаргасан Пош бялуу нь амт чанар, өнгө үзэмжийн хувьд маш тансаг гэнэ. Үүнийг дээд зэргийн үхрийн мах, Австрали хавч, өвлийн хар болцуу мөөгөөр хийдэг байна. Мөн тус махтай бялуунд 2 шил “Penfold Grange Reserve” дээд зэрэглэлийн дарс дагалдан ирдэг аж.
6
"XIII Луис хаан" пицца ( Louis XIII Pizza) - 12,000 доллар
Италийн “Chef Renato Viola” ресторанд нь энэхүү гайхамшигт зоогийг хийж эхэлжээ. Орцонд нь хавч, 8 төрлийн бяслаг, Австралийн ягаан давс, ховор түрс зэрэг орсон байдаг. Мөн тус рестораны ахлах тогооч таныг Итали улсын хаана ч байсан гэсэн очиж, гайхалтай амттай пиццагаа өөрийн гараар урлаж өгөх боломжтой ажээ.
5
“The Fortress Stilt Fisherman Indulgence” - 14,500 доллар
Энэхүү дессертийг дэлхийн хамгийн үнэтэй амттан хэмээн нэрийддэг байна. Ажиллагаа ихэд шаарддаг бөгөөд амт нь хүн бүхнийг мансууруулах хүчтэй гэнэ. Өвөрмөц өнгө төрх, чимэглэл, утга санаа зэрэг нь хоорондоо төгс зохицож, тэрбумтнуудын голчлон идэх дуртай амттан болж хувирчээ. Загасчны дүрсийг гар аргаар, хамгийн үнэтэй хар шоколадаар хийдэг тул нилээдгүй цаг шаарддаг байна.
4
Английн “Вагюу” үхрийн махан боов - 15,900 доллар
Дэлхийн хамгийн чамин, тансаг боовыг 1000 долларын үнэтэй Вагюу үхрийн мах, мөөг, хар болцуу мөөг, болон 1982 оны 8400 долларын үнэ бүхий “Chateau Mouton Rothschild” улаан дарс зэргээр хийдэг байна. Нэг боовыг 8 хүн идэх боломжтой бөгөөд "Үүнээс сайхан амттай зүйл байхгүй" хэмээн амталсан хүмүүс дуу алддаг гэнэ шүү.
3
“The Frrrozen Haute” шоколадтай зайрмаг – 25,000 доллар
Дэлхийн хамгийн үнэтэй зайрмаг хэмээгдэн Гиннесийн номонд бичигдсэн тус амттанг идэхийн тулд жирийн иргэн 2-3 жил ажиллаж, мөнгөө хураах хэрэгтэй. Тус бүтээлийн гол үнэ нь алтандаа байдаг бөгөөд Нью-Йорк хотын “Serendipity 3” ресторанд худалдаалагддаг байна.
2
“Almas” түрс- хагас кг нь 34,500 доллар
Энэ нь энгийн нэг түрс биш. Сувд шиг цагаан өнгөтэй бөгөөд 60-100 настай загаснууд ийм түрс гаргадаг байна. Маш ховор тул өндөр үнэтэй байдаг аж.
1
“Fabergé” шоколадтай амттан - 34,500 доллар
“Lindeth Howe Country ” дээд зэрэглэлийн зочид буудлын ахлах тогооч Марк Гүйбэрт үүнийг бодож олсон байдаг. Жинхэнэ урлагийн бүтээл болох тус амттанг харсан хүн бүр өөрийн эрхгүй шүлсээ залгидаг аж. Үүнийг дөрвөн өөр төрлийн шоколад ашиглан хийдэг бөгөөд алт болон алмазны орцтой байна.